• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

287 сая долларын үнэтэй биткоинтой дискээ хаясан залуу хогийн цэгээс хайх зөвшөөрөл хүсчээ

  • article
  • 2021-01-16 12:50:00
  • 965
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

Нэгэн британи эр 2013 онд хог руу хаясан хатуу дискийг нь олж өгч туслахыг эрх баригчдаас хүсчээ. Тэрбээр дискэндээ өдгөө 210 сая фунт стерлингийн үнэд хүрэх /287 сая доллар/ 7500 биткоинтой цахим хэтэвчээ хадгалж байсан гэнэ.

Жэймс Хаулс Уэльсийн Ньюпорт хотын оршин суугчдад биткоины үнийн дүнгийн 25 хувийг  /71.5 сая доллар/ амласан боловч хотын захиргаанаас хогийн цэгт малтлага хийх зөвшөөрөл байхгүй  хэмээн татгалзсан байна.

Хаулс хатуу диск олдвол Ньюпортын оршин суугчдын коронавирустэй тэмцэх санд хандивлана гэжээ. Тэрбээр "Би хүн тус бүрд хэдэн зуун фунт өгчихлөө гэж хэлбэл ямар сайхныг төсөөлж байна уу" хэмээн ВВС агентлагт ярьсан байна.

287 сая долларын үнэтэй биткоинтой дискээ хаясан залуу хогийн цэгээс хайх  зөвшөөрөл хүсчээ
Жэймс Хаулс биткоиныг 2009 онд бараг үнэгүй байхад нь худалдаж авчээ. Тэрбээр компьютер дээрээ шингэн асгасан тул хатуу дискээ аваад ширээн дээрээ тавьсан байжээ. Гэтэл нэг өдөр цэвэрлэгээ хийж байхдаа дискээ санаандгүй хаячихсан байна. Дискээ 2013 онд хог руу хаяснаа мэдсэнээс хойш хэдэн сарын дараа санаж, хотын захиргаанд хандсан байна. Тухайн үед биткоин нь 7,5 сая долларт хүрсэн байв. Харин одоо үнэ нь 50 дахин өсөж, нэг ширхэг биткоин 28 мянган долларт хүрээд байна.

Тэрбээр Ньюпортын оршин суугчдын захиргаанд нэг бус удаа хандаж, дискийг олох зөвшөөрөл өгөхийг хүсэж байжээ. Гэвч түүнд татгалзсаар байсан гэнэ.

Би тэднээс "Нутаг дэвсгэр дээр нь хайх зөвшөөрөл өгөхийг хүссэн ч тэр болгонд татгалзсан хариу өгч байсан. Оронд нь криптовалютынхаа 10 хувийг санал болгосон юм" хэмээн ярьсан байна. Өмнө нь би 10 хувиа санал болгож байсан бол одоо 25 хувийг өгөхөд бэлэн байна. Одоогийн ханшаар энэ нь 52,5 сая фунт болно" гэжээ.

Хаулс "Мэдээж дискийг хогон дундаас олох амаргүй ч яг хэзээ хаяснаа мэдэж байгаа учраас байршлыг олох хэцүү биш" гэжээ. Тэрбээр эрэн хайх ажиллагаандаа мэргэжлийн баг хөлслөх төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн энэ ажиллагааг нь санхүүжүүлэх хөрөнгө оруулагчдыг олсон бөгөөд оронд нь биткоиныхоо тодорхой хувийг өгөх гэнэ. Харин хотын захиргаанд ямар ч хохирол учрахгүй тул энэ талаар тэдэнтэй зөвлөлдөх хүсэлтэй байгаагаа хэлжээ.

Малтлага хийхэд хэд хэдэн зөвшөөрөл хэрэгтэйгээс гадна багагүй хэмжээний мөнгө шаардлагатай бөгөөд диск олдох магадлал тун бага гэдгийг хотын захиргаанаас хэлсэн байна. 

Эх сурвалж: 
https://gogo.mn/r

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?