• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

Орон нутагт ирж байгаа хүн бүр 14 хоног тусгаарлагдана.

  • article
  • 2021-01-15 14:22:00
  • 924
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ



Дэлхий нийтийг сандаргаад буй Covid-19 цар тахал Монгол Улсад өдөрт хэдэн арваараа бүртгэгдэж, хэнэггүй монголчуудыг алхам тутамдаа сонор сэрэмжтэй байхыг сануулсаар байна. Уг халдвартай холбоотойгоор Улаанбаатар хотоос халдварын өвчлөлгүй тайван амгалан байгаа хөдөөг зорих, эсвэл ажил төрөл, амьдрал ахуйгаа зохицуулахаар орон нутгаас Улаанбаатарыг зорих хүсэлтэй иргэдийн тоо ч нэмэгдэж байна. Тэдгээр иргэд чухам ямар бичиг баримт бүрдүүлэх нь сонирхолтой байгаа биз ээ. Тиймээс энэ талаар Баянхонгор аймаг дахь Онцгой комиссын өчигдөр (2021.1.14)-ийн Ерөнхий эргүүл Ж.Уламбаяраас тодрууллаа.


-Улаанбаатараас танай аймагт ирж байгаа болон орон нутгаас нийслэлийг чиглэж буй иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Улаанбаатар хотоос ирж байгаа иргэдээс PCR шинжилгээний хариу заавал шаардаж байна. Иргэд ямар ч хүндэтгэх шалтгаантай байсан уг шинжилгээг хийлгэж амжсангүй гэж их хэлж байна. Шинжилгээний бичиггүй иргэдийг тусгаарлах байранд 21 хоног тусгаарлаж байна. Дараа нь гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгаж байна. Харин PCR шинжилгээний бичигтэй ирсэн иргэнийг 14 хоног гэрийн хорионд байхыг сануулж байгаа. Өөрөөр хэлбэл, орон нутагт ирж байгаа иргэн шинжилгээний бичигтэй байсан ч 14 хоног тусгаарлагдана.


Хэдийгээр манай аймаг эрүүл бүсэд тооцогдож байгаа ч Баянхонгороос Улаанбаатарыг зорьж буй иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, шинжилгээний бичиг өгч явуулж байна.

-Өдөрт танай аймаг руу хэдэн хүн зорчиж байна вэ?

-Энэ бүхнийг яг нарийн тооцоогүй юм байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа болохоор иргэдийн зорчих хөдөлгөөн эрс буурсан. Иргэд маань дор бүрнээ ухамсартай байж, шаардлагатай үед зохих бичиг баримтаа бүрдүүлээд зорчиж байна.

-Түргэвчилсэн оношлуураар ч юм уу, ямар нэгэн байдлаар сэжигтэй, халдвартай тохиолдол илэрвэл танай аймаг хэрхэн ажиллах вэ?

-Эрүүл мэндийн газар, шуурхай баг зэрэг мэргэжлийн хүмүүст мэдэгдэж, зохих арга хэмжээг цаг тухайд нь авах болно.

-Зориулалтын тусгаарлах байр танай аймгийн сумдад бий юу. Мөн амны хаалт, гар ариутгагчаас эхлээд халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Манай аймаг 20 сумтай, онцгой үед ашиглах тусгаарлах байр бүгдэд хангалттай бий. Мөн амны хаалт, гар ариутгагчийн нөөц ч хангалттай байна.

 

  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?