• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

Хөвсгөлд 1245 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.

  • article
  • 2021-01-15 14:00:00
  • 952
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хөвсгөлд 1245 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ | News.MN
Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалайгийн мэдээлснээр, Хөвсгөл аймагт энэ сарын 14-ны өглөөний 06.00 цагийн байдлаар 1245 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3,5 магнитудаас дээш нийт 89 газар хөдлөлт иргэдэд мэдрэгджээ. Өчигдөр (2021.01.14) өглөөний 09.02 цагт 3,6 магнитуд, 15.38 цагт 3,9 магнитудын газар хөдөлсөн байна.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Л.Бямбасүрэнгээр ахлуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн ажлын баг Ханх суманд үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажээ. Тус ажлын баг Ханх сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх юм байна.
Ажлын багт Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн, байцаагч нар багтжээ. Иргэдээс тус багт Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газарт газар хөдлөлтийн улмаас айлын байшингийн  доороос ус гарсан гэсэн мэдээлэл ирсний дагуу газар дээр нь очиж танилцсан байна.
Дашрамд дурдахад, Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун өмнө зүгт 26 км-т төвтэй, 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Хөвсгөл далайн мөсний хар, цагаан хилд хөдөлгөөн орж, өөрчлөгджээ.
Иргэд ихээр зорчдог Ханхын замын чиглэлд Хадан хүй орчимд хар, цагаан хил гарсан байна. Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэхийг хэлдэг аж.
Хар хилийн хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилийн нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр бус, баталгаат зам гүүрээр зорчихыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулжээ.

Эх сурвалж: 
https://news.mn/r/2392175/
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?