• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

АНУ-ын Калифорни мужийн амьтны хүрээлэнгийн горилла сармагчингууд коронавирусын халдвар авчээ.

  • article
  • 2021-01-15 11:40:00
  • 915
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Амьтны хүрээлэнд амьдардаг горилла сармагчингуудад энэ сарын 6-ны өдрөөс эхлэн ядарч сульдах, хамар битүүрэх шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлжээ. Тэднийг халдвар авсан болох нь тогтоогдсон ажилчдын нэгээс халдвар авсан гэж үзэж байгаа ажээ. Хүнтэй 99 хувийн ижил ДНХ бүтэцтэй, устаж үгүй болох эрсдэлтэй энэ амьтан коронавирусын халдвар авсанд зэрлэг байгаль судлаач, мэргэжилтнүүд ихээхэн санаа зовниж буй ажээ. АНУ-ын Хөдөө аж ахуйн төрийн департмент Сан Диего хотын Сафари амьтны хүрээлэнгийн горилла сармагчингууд коронавирусын халдвар авсан болохыг баталжээ. Тус амьтны хүрээлэнд 8 горилла сармагчин амьдардаг бөгөөд энэ сарын 6-ны өдрөөс эхлэн бие нь сульдаж, хамар битүүрэх шинж тэмдэг илэрч эхэлсэн ажээ. Амьтны хүрээлэнгийн ажилчид горилла сармагчингуудын 2 нь ханиалгаж эхлэх үед тэднээс арчдас авч Калифорни мужийн Амьтны эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдлын лабораторид илгээсэн байна. Улмаар энэ сарын 11-ний өдөр тус лаборатори болон Үндэсний мал эмнэлэгийн лабораториос коронавирусын халдвар авсан гэдгийг тогтоожээ. Амьтны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Лиза Петерсон горилла сармагчингуудын эдгэрэлтийн тухайд, “Тэдний зан авир тогтворгүй байгаа хэдий ч шингэн зүйл болон хоолондоо сайн хэвээр байгаа” хэмээжээ. Тэднийг амьтны хүрээлэнгийн халдвар авсан болох нь тогтоогдсон ажилчдын нэгээс халдвар авсан гэж үзэж байгаа ажээ. Тус ажилтан нь ямар нэгэн шинж тэмдэггүй өвчилсөн байсан бөгөөд сармагчингуудтай ажиллах үедээ тогтмол амны хаалт зүүж байсан байна.
Судалгаагаар горилла сармагчингийн нэг төрөл болох “Өрнийн нам дор газрын горилла” нь устаж үгүй болох эрсдэлтэйн дээр коронавирусын халдвар авах эрсдэл өндөртэй гэдгийг тогтоогоод буй ажээ. Калифорнийн Их Сургуулийн экологи, биологийн хувьслын чиглэлээр мэргэшсэн багш Харрис Левин хэлэхдээ, “Коронавирус халдварлах чадвар өндөртэй. Гэрийн тэжээвэр болон устаж үгүй болох аюулд байгаа зэрлэг амьтдад ч халдаж байна” хэмээжээ. Сан Диего хотын Сафари амьтны хүрээлэн нь өнгөрсөн оны 12-р сарын 6-ны өдрөөс хойш Калифорни мужид тогтоосон хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд амьтанд халдварласан коронавирусын эмчилгээний талаар мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж байгаа ажээ. Улмаар Сафари амьтны хүрээлэн ажилтнууддаа нүүрний хаалт зүүх, амьтадтай ойр ажиллах бол нүдний шил зүүх зэрэг аюулгүй ажиллагааны шаардлагуудыг тавих болжээ. Өрнийн нам дор газрын гориллуудын тоо толгой нь сүүлийн 20 жилд өвчин болон бусад шалтгаанаас үүдэлтэйгээр 60 гаруй хувиар буурсан гэдгийг Дэлхийн Зэрлэг Байгалийн Сангаас мэдээлжээ.
Эх сурвалж: 
https://news.xopom.com/
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?