• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Нийтлэл

Нийтлэл

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан:Цаадуул чинь сая төгрөгийн үнэтэй дарс ууж байхад бид өлсч үхэхгүйн төлөө сая төгрөг гуйж байна.

  • article
  • 2021-01-14 14:00:00
  • 1003
ХУВААЛЦАХ ЖИРГЭХ


Өрх бүрт сая төгрөг өгөх боломж байна!!!
Тэтгэврийн зээлийг тэглсэнтэй яг адилхан…

(Цаадуул чинь сая төгрөгийн үнэтэй дарс ууж байхад бид өлсч үхэхгүйн төлөө сая төгрөг гуйж байна)

Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгч хатуу хөл хорионд орсон иргэддээ зориулж “өрх бүрт 1 сая төгрөг олгох, үүнийхээ 800 мянган төгрөгийг дотоодын үйлдвэрлэгч нараас архи согтууруулах ундаа, тамхинаас бусад хэрэгцээгээ ваучерээр авах (үүнд Ерөнхийлөгчийн хувьцаа эзэмшдэг компаниуд багтахгүй ), 200 мянган төгрөгийг нь бэлэн мөнгөөр олгох” санал гаргаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд төрийн тэргүүний хувиар үүрэг болгосон. Гэвч Засгийн газар энэ саналыг хүлээн авсангүй. Хажуугаас нь манай улсын гавьяаттай гавьяатгүй баахан эдийн засагчид хошууран дайрч “Монгол Улсын эдийн засгийг муужруулах гэлээ” хэмээн “хуцацгаав”. Тэд ямар үед ийнхүү “хуцацгаадаг” вэ гэхээр авлига, тендер, концесс авах боломжгүй Монголын эгэл жирийн иргэдэд баялгийн хуваарилалт хийх гэхээр л ийнхүү бөөнөөрөө боргодог заншилтай.
Учир нь яг нэг жилийн өмнө 2019 оны 12 р сарын 31 ний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга “ахмадуудын зээлийг нэг удаа тэглэнэ” гэж хэлсэний дараахан эдгээр эдийн засагчид баахан боргов даа, та бүхэн санаж байгаа. Эцэст нь яасан бэ. Нийт 248 мянган иргэн 690 тэрбум төгрөгийн зээлээ тэглүүлж , зээлгүй байсан ахмадууд нь 2021 оны 5 р сарын 1 хүртэл 1 сая төгрөг авахаар болсон. Тухайн үед “улсын төсөвт мөнгө байхгүй, хэрэв ахмадуудын зээлийг тэглэвэл бараг л монгол хүн бүрийн толгой ээлж дараалан тасарч унаад дэлхий биднийг шоолох” л юм яриад байсан. Тэгвэл ахмадын тэтгэврийг тэглэсан 690 тэрбум төгрөгийг хаанаас олсон байж таарах вэ. Дундговь аймгийн Сайхан суманд Салхитын алт мөнгөний орд гэж байдаг байж. Байдаг байж гэхийн учир бол бид ерөөсөө мэддэггүй байлаа шүү дээ. Төсвийн мөнгөөр хайгуул хийсэн энэ орд газрыг БНХАУ ын хоёр иргэн хууль бусаар гэхдээ нууцаар авчихсан байж. Азаар тэр хоёр хятад хоорондоо мудалцаж бие биенээ хууль шүүхийн байгууллагад өгч Монголын шүүх байгууллагыг 17 шүүгчтэй нь худалдаж авсаныг мөн л Ерөнхийлөгч Цензургүй яриа нэвтрүүлэгт анхлан ярьсан байдаг. Ердөө л тэр 17 шүүгчийг авилгын хэргээр нь АТГ д шилжүүлж, булаагдсан Салхитын ордыг төрд аваад ахмадуудынхаа зээлийг нэг удаа тэглэсэн нь тэр.
Ийм боломж Монгол улсад маш олон бий. Олиграхуудын аваад халаасалчихсан нэг ордын сарын орлого л Монголын 897 мянган өрхөд очих 1 сая төгрөг буюу 900 тэрбум төгрөг болно. Цаадуул чинь сая төгрөгийн үнэтэй дарс ууж байхад бид өлсч үхэхгүйн төлөө сая төгрөг авах гэж байна. Гэтэл гадаадаадаас зээл тусламж хандив, хөнгөлттэй зээл нэрээ ирсэн мөнгөний тоо 562,400 ам доллар буюу өнөөгийн ханшаар 1.6 их наяд төгрөг. Тэр мөнгө хаачсан бэ, юунд зарцуулагдсан бэ. Засгийн газар тайлбараа хийх болж дээ.
Энэ бол их мөнгө. 2021 онд манай улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 16 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Энэ мөнгө хаачив… Бас УИ Х ын гишүүн асан Ундармаагийн Капитал банкаараа хулгайлсан мөнгө гэхэд л 346 тэрбум. Жастын Батхүү Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалж аваад хүртсэн 109 сая доллар…. тоочвол манай дээдсүүдийн зугаалсан тансагласан идсэн уусан мөнгө бидний хөл хорионы үеэр төрөөс нэг удаа авах мөнгөний хажууд юу ч биш . Цар тахалын үеэр дэлхий дээр ганцхан манай улсын Ерөнхийлөгч л тэнэг юм болохоороо ард иргэддээ мөнгө өгөх гээд байна уу гэвэл үгүй. Дэлхийн бараг бүх орон ард иргэддээ бэлэн мөнгө өгчээ. Тухайлбал АНУ иргэн бүртээ 1200 доллар, Их Британи 2500 фунт, Япон 100 мянган иен, Сингапур 600 доллар, цалингийн 75 хувь хүртлэх мөнгөн тэтгэмжийг өгөөд байна.
Эдгээр нэр дурдсан улс гүрнийг арай манай мундаг эдийн засагчид “эдийн засгийн ямар ч мэдлэггүй”гэх юм биш биз. Одоо хадгаламжгүй, хүнсний талон авах эрхгүй, хүүхэдгүй иргэд ер нь яах болж байна аа. Монголчуудын 72 хувь нь хадгаламжгүй. Эдгээр хадгаламжгүй айл өрхүүд ажилгүй болвол ердөө 14 хоног л тэсч чадна гэсэн судалгаа гарчээ. Төр засаг нь ард иргэдээ энэ давагдашгүй хүчин зүйл нүүрлэсэн цар тахалын хатуу хөл хорионы үеэр өрх бүрт 1 сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжих ёстой.
Тийм ч үүрэгтэй Тэд. Бас тэгээд дээрээс нь аж ахуйн нэгжүүдээ аврах эдийн засгийн цогц төлөвлөгөө хэрэгтэй!!
Тэд энэ бүхнийг хийх гэж л ХҮЧЭЭ НЭГТГЭСЭН байх аа!!!!
Эх сурвалж: http://tac.mn/
  • Үйл явдлын мэдээ
  • Цаг үеийн мэдээ
  • Онцлох баялаг бүтээгч
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Видео мэдээ
  • Баялаг бүтээгчид ярьж байна

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?