“Митропласт” ХХК нь нь 2011 оноос хойш вакум цонхны хуванцар бэлдцийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна. Тэдний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд 60, 70 мм гэсэн үндсэн хоёр системээс бүрддэг аж. Эдгээр бэлдцүүд нь Монгол орны эрс тэс уур амьсгалд таарсан чанартай бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн Европ стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн нь бас нэгэн давуу тал юм. Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг Турк, БНСУ,БНХАУ-аас авдаг бөгөөд тэдгээр улсууд нь химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байна.