• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйлдвэрлэл

Үйлдвэрлэл

image

БЭЭЛИЙНИЙ ҮЙЛДВЭРИЙН АНХДАГЧ НЬ “БАТСЕЖҮ” КОМПАНИ

  • Мэдээлэл
  • 2015-06-04 10:29:00
  • 1721

Том тээврийн автомашины жолооч Л.Батжаргал үргэлж тос маслотой холилдох тул өмсөж буй бээлий нь өдөртөө л урагдаж, дахин ашиглах боломжгүй болчихно. Ингээд тэрбээр яагаад заавал ийм эдэлгээ муутай бээлийг монголчууд өмсөх ёстой хэмээн бодсон байна. Тэрбээр чанартай бээлий хаана үйлдвэрлэдэг болохыг судалж БНСУ руу ажлын бээлий үйлдвэрлэдэг компаниас туршлага судалжээ.

Бээлий сүлжих хоёр машинтайгаар 2008 онд  “Батсежү” ХХК-иа  байгуулан бизнесийн гараагаа Л.Батжаргал эхэлсэн юм. Ингээд ЖАЙКА-гийн хөнгөлөлттэй зээлээр 2012 онд үйлдвэрлэлээ өргөжүүлж цэгэн резинэн наалт болон логотой бээлий, тэмээний ноосон болон сарлагийн хөөврөн ахуйн бээлий, өнгөрсөн онд давхар будагч буюу резинэн хамгаалалттай ажлын бээлийг үйлдвэрлэж байгаа юм. “Батсежү” ХХК нь хоёр ээлжээр тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 32 ажилчинтай. Тэд сэтгэлийн гүнээс чанарыг бүтээхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг хамт олон ажээ.


 

Бээлий сүлжих хоёр машинтайгаар 2008 онд  “Батсежү” ХХК-иа  байгуулан бизнесийн гараагаа Л.Батжаргал эхэлсэн 


 


 


 

Солонгос хөвөн даавуу утсаар нарийн нэхээсээр таван минут тутамд хос бээлий сүлждэг Япон улсын Shimaseiki маркийн 68 бээлийний сүлжигч машинтай болжээ.  Дан бээлийний хувьд дөрвөн дамжлагатай бол будагтай бээлий нь таван дамжлага дамжин хэрэглэгчийн гарт хүрдэг. “Батсежү” компани хоногт 10 нэр төрлийн нийт 11000-15000 хос бээлийн үйлдвэрлэх хүчин чадалтай.  Тус компанийн  брэнд бүтээгдэхүүн бол “Заан” хэмээн нэрлэгддэг давхар будагтай бээлий юм.

“Батсежү” компани хоногт 10 нэр төрлийн нийт 11000-15000 хос бээлийн үйлдвэрлэх хүчин чадалтай


 


 

Уг бээлийний хувьд эдэлгээ сайтайгаас гадна ямар нэгэн зүйл нэвтрүүлдэггүй байна. Хүний биед хоргүй солонгос будгаар өдөртөө 12-13 мянган бээлий будах хүчин чадалтай.  Дан болон давхар бээлий үйлдвэрлэлээрээ “Батсежү” компани улсдаа анхдагч юм. Тус компанийн хамт олон цаашид бээлийнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэнэ. Ирэх жилээс зүсэгддэггүй материалттай бээлий, ноосон бээлийгээ төрөл бүрийн хээтэй сүлжиж гаргах технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тэд сэтгэлийн гүнээс чанарыг бүтээхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг хамт олон 

Бээлийний үйлдвэрлэлийн хувьд дотоодын зах зээлийн 20-30 хувийг дангаараа хангаж байгаа юм. Дотоодын зах зээлээ 100 хувь хангаж чадах хүчин чадалтай ч урд хөршөөс чанар муутай, хямд үнэтэй бээлий татвар багатайгаар нийлүүлж байгаа нь тэдний борлуултанд нөлөөлдөг гэдгээ хэлж байв.

Брэнд бүтээгдэхүүн бол “Заан” хэмээн нэрлэгддэг давхар будагтай бээлий юм

 “Батсежү” компанийн үйлдвэрлэсэн бээлийг хэрэглэж үзсэн аж ахуйн нэгж компаниуд эдэлгээ сайтай учир дахин авах хүсэлтэй байдаг аж. ОХУ-д дан болон давхар будагтай бээлий үйлдвэрлэдэггүй тул хойд хөрш рүү дээрх бээлийнүүдээ экспортлохоор ойрын зорилт тавьсан байна. 

Дан болон давхар бээлий үйлдвэрлэлээрээ “Батсежү” компани улсдаа анхдагч юм


 


 


 


 


 


 


 


 


 


 


 

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо сургууль 22 дугаар гудамж 394 тоот утас: 95998666, 96657110

  • Мэдээ мэдээлэл

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?