• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйлдвэрлэл

Үйлдвэрлэл

image

БИД ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ.

  • Мэдээлэл
  • 2015-09-16 16:17:00
  • 1314

Монголын хүнсний зах зээлд импортын бүтээгдэхүүн ид ноёлож байх 2008 онд "Vidan" хэмээх монгол брэнд дэлгүүрийн лангуун дээр эгнэх болсон нь "Дөрвөн өлзий" ХХК-ийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд байлаа. Өдгөө "Vidan"-ын бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээгүй, мэдэхгүй хүн үгүй болжээ. Тус үйлдвэр ч өдөр ирэх бүр өргөжин тэлж, бүтээгдэхүүнийхээ төрөл хэмжээг нэмсээр байна. Монголын баялаг бүтээгчдийн нэгэнд зүй ёсоор тооцогдох тус компанийн талаар энэ удаа танилцуулж байна.

“Vidan” хүнсний үйлдвэрийн захирал Д.Уртнасан

-Ургац хураалт эхэлсэн энэ үед "Vidan" хүнсний үйлдвэрийн хувьд ажил ид өрнөж байгаа байх?

-Тийм ээ бид намрын ургац хураалтаар жилийнхээ нөөцийг бэлтгэж авдаг учраас ажил ид өрнөж байна. Яг одоо өргөст хэмхний үйлдвэрлэл явагдаж байна. Бид өргөст хэмхний үрийг Польш улсаас аваад тариаланчидтайгаа гэрээлж хавар тараагаад намар ургацаа авдаг.

Бид өргөст хэмхний үрийг Польш улсаас аваад тариаланчидтайгаа гэрээлж хавар тараагаад намар ургацаа авдаг

-"Дөрвөн өлзий" компани үйл ажиллагаагаа хэзээнээс эхэлсэн бэ?

-Манай компани 1996 онд байгуулагдаж Польш болон европын улсуудаас импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан. Ингээд өөрсдөө үйлдвэрлэл явуулбал зүгээр юмуу гэж бодсоны үндсэн дээр 2008 оны 12 дугаар сард "Vidan" хүнсний үйлдвэрийнхээ үйл ажиллагааг эхлүүлсэн. Үйлдвэрээ анх 10 гаруй ажилтантай эхлүүлж байсан бол одоо 60 гаруй ажилтантай болж өргөжсөн.

-Хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Түүхий эдээ хаанаас бэлтгэдэг вэ?

-Одоогоор манайх 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дотоодынхоо худалдаанд гаргаад байна. Үүнд даршилсан өргөст хэмх, алаг салат, хүрэн манжингийн салат, илчлэг салат гэсэн дөрвөн төрлийн салат, жимсний дөрвөн төрлийн компот, таван төрлийн чанамал үйлдвэрлэж байна. Мөн энэ жил Чингис бондын төслөөр санхүүжилт авч, хүүхдийн тэжээл буюу алимны нухаш худалдаанд гаргаж эхэлсэн. Түүхий эдийн хувьд ногоо болон жимс гэсэн  хоёр үндсэн түүхий эдээр бүтээгдэхүүнээ бэлтгэдэг.  Үүнээс жимсээ импортоор авдаг бол өргөст хэмхээ Дархан уул аймгийн Орхон суманд өөрсдөө тарьж бэлтгэдэг.

хүүхдийн тэжээл буюу алимны нухаш худалдаанд гаргаж эхэлсэн.


 


 


 

-Монголдоо анх удаа алимны нухаш бэлтгэн гаргаж байгаа гэсэн?

-Тийм ээ бид монголдоо анх удаа алимны нухаш үйлдвэрлэж байгаа юм. Түүхий эдээ Польш болон Герман улсаас авдаг. Ер нь нөөц бололцоон дээрээ тулгуурлаж жимсний үйлдвэрлэлээ өргөтгөж байгаа. Түүхий эд маань ихэвчлэн намар гардаг учраас одоогоор жимсний нухаш үйлдвэрлээгүй. 10 сар гаргаад үйлдвэрлэл эхэлнэ.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Бид "Эрүүл хөрс, эрүүл хүнс" гэсэн уриан дор эх орныхоо хөрс шороонд ургасан бүтээгдэхүүнээр экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашдаа аль болох түүхий эдээ өөрсдөө бэлтгэх, тариаланчидтайгаа хамтран ажиллаж илүү олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна. Энэхүү ажлыг маань дэмжиж “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт хамрагдуулсанд маш их баяртай байна.


 


 

“Дөрвөн өлзий” компанийн гүйцэтгэх захирал Х.Алтангэрэл

Манай компани Дархан-Уул аймгийн Орхон сумын 50 гаруй ногоочидтой долоон жил хамтран ажиллаж байгаа. Хавартаа Польш улсаас оруулж ирсэн сайн чанарын өргөст хэмхний үрээ тариаланчдад өгөөд эргээд намартаа ургацаа худалдаж авах замаар хамтран ажилладаг. Ингэснээр зөвхөн өөрсдөө баялаг бүтээгээд зогсохгүй хөдөө орон нутгийн иргэдээ дэмжин ажилладаг болохоор нутгийн иргэд ч ам сайтай байдаг юм. Мөн лууван, улаан манжин, сонгиноо өөрсдөө тариалдаг. Хурааж авсан өргөст хэмхээ сортын машинаар ялгаж савлаад өдөрт 5-12 тонныг нийслэлд байх Видан үйлдвэр лүү ачуулдаг. Цаашдаа ургацынхаа хэмжээ болон төрлийг нэмэгдүүлж илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор шамдан ажиллаж байна.


 

Хамтран ажилладаг нутгийн ногоочид


 


 


 


 


 

  • Мэдээ мэдээлэл

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?