• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйлдвэрлэл

Үйлдвэрлэл

image

Б.ТУЛГА: МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН ЦЭВЭР УСЫГ ЭКСПОРТОНД ГАРГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.

  • Мэдээлэл
  • 2015-09-09 13:24:00
  • 1375

Хүн агааргүй бол гурван минут, усгүй бол гурван хоног амьд явна гэдэг. Тэгвэл хүний амьдралын гол хэрэгцээ болсон ус үйлдвэрлэгч үндэсний баялаг бүтээгчийг бид энэ удаа танилцуулж байна. Бриллэкс ХХК-ийн “Соёд” цэвэр усны үйлдвэр нь 120 метрийн гүнээс гаргасан усыг олон давхар нарийн шүүлтүүрээр шүүж савладаг аж. Тус үйлдвэрийн усыг тогтмол хэрэглэх нь ашигтай шим тэжээлийг өгөөд зогсохгүй, гоо сайханд ч эерэгээр нөлөөлдөг юм байна.  Ингээд “Бриллэкс” ХХК-ийн захирал Б.Тулгатай ярилцлаа.

-Цэвэр ус үйлдвэрлэх санааг хэрхэн гаргаж байв. Үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хувьд?

-Анх “Бриллэкс” компани 2011 онд байгуулагдсан. Монголынхоо төлөө, өөрийнхөө төлөө юм хийе гэсэн хүсэл маань энэ компанийг байгуулах үндэс болсон гэх үү дээ. Энд тэнд явж байхдаа янз бүрийн ус, ундаа уудаг байсан болохоор монголд цай, ус, шингэн хүнсний үйлдвэр нээе гэж бодсоны үндсэн дээр үйлдвэрээ нээсэн. Үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хувьд “888” төслөөс санхүүжилт авсан. 


 

-Монголын зах зээлд хэдийнэ байр сууриа эзэлсэн уснууд цэвэр уснуудаас танай бүтээгдэхүүн юугаараа онцлог вэ?

-“Соёд” цэвэр ус бол эрдэст ус биш. Хүний биед хэрэгцээтэй шим тэжээлийг зохистой түвшинд нь хадгалаад, байгалийн өөрийн амтыг алдалгүй савласан гүний цэвэр ус юм. Эрдэст усыг уугаад хүн эрдсээ авдаг ч эрдсийн тэнцвэртэй байдал алдагдах тал бий. Харин цэвэр ус бол хүний өдөр тутмын хэрэгцээ юм. Соёд цэвэр усыг үйлдвэрлэж байгаа энэ газар маань Хан Хэнтийн нурууны үргэлжлэл газар гэж би дээр хэлсэн. Энэ газар бол Монголын гэлтгүй Азийн эрдэс, шим тэжээлийн төв болсон газар юм.

-Чухам яагаад “Соёд” гэж нэрлэх болов?

-Үйлдвэр байгуулах төслийн хамт олон нэлээд ярилцаж байж энэ нэрийг сонгосон. Эхэндээ олно нэр санал болгож байгаад газар усны нэр байвал ямар вэ гэсэн санаа гарсан юм. Манай үйлдвэр Улаанбаатар хотоос 36 км зайтай, баруун хойд зүгт байрладаг. Яг энэ байршил маань Хан Хэнтийн нурууны үргэлжлэл, Соёдын салбар уулсын төгсгөл газар юм. Тэгээд “Соёд” гэдэг нэрийг сонгож, оюуны өмчийн газарт бүртгүүлсэн.


 

-Хоногт хэчнээн хэмжээний ус үйлдвэрлэх боломжтой вэ. Мөн усны савлагааны хувьд?

-Үйлдвэрт маань хоёр ээлжээр 35 хүн ажиллаж, хоногт 18.000 сав ус үйлдвэрлэх боломжтой. Савлагааны хувьд 0.33, 0.5, 1.5 литр гэсэн гурван төрлийн савлагаатай үйлдвэрлэдэг.

-Үйлдвэрийн ихэнх  түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдээс авдаг гэж сонссон?

-Нэгэнт л бид жижиг дунд үйлдвэр байгуулж, баялаг бүтээж байгаа болохоор өөрсөдтэйгөө адил үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллахыг урьтал болгосон. Ингээд бөглөө, шошго, хуруун сав бүгдийг нь дотоодын үйлдвэрүүдээс авсан.

-Улаанбаатар хотоос алслагдсан сууринд ажлын байр бий болгон ажиллаж байгаа юм байна?

-Үйлдвэр байгуулахад төрсөн үндсэн хоёр санааны маань нэг юм л даа. Юун түрүүнд бид Улаанбаатар хотоос хол үйлдвэр байгуулдаг нь эрүүл хөрсийг чухалчилсан хэрэг. Хоёрдугаарт тухайн орон нутагтаа ажлын байр бий болгохыг хүссэн юм.   

-Та дээр төслийн эхний үе шат гэж ярьсан. Тэгвэл хоёрдугаар үе шатандаа юу үйлдвэрлэхээр зэхэж байна вэ?


 

-Монголын зах зээлд байхгүй шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Цаашдаа шингэн хүнс буюу ус, цайны үйлдвэрлэлээр дагнах бодолтой байна. Мөн монголд үйлдвэрлэсэн усыг экспортод гаргах бодолтой ажиллаж байна. Зүүн өмнөд азид усны хэрэглээ маш өндөр байгаа болохоор энэ бүхэн боломжтой гэж үзэж байна. Зөвхөн устай холбоотой хийх ажил маш их байна. Гэхдээ нэг амьсгаагаар бүгдийг хийнэ гэж юу байх вэ. Алхам алхмаар шинэ санаагаа хэрэгжүүлээд явна.

-Биднийг дэмжин ажиллаж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хамт олонд баярлалаа.


 

          

Харилцах утас: 88103395, 99116317

Г.Гангама

  • Мэдээ мэдээлэл

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?