• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйлдвэрлэл

Үйлдвэрлэл

image

“ЕВРОПҮҮД” ХХК ЦЭВЭР МОДОН ТАВИЛГЫГ ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

  • Мэдээлэл
  • 2016-06-17 09:12:00
  • 1624

Дэлхийн модон эдлэлийн тавилгын өнгө төрхийг буурал Европын орнууд эртнээс тодорхойлж ирсэн. Уламжлалт хэв маяг, дахин давтагдашгүй загвар, материалын хийц өдгөө ч дэлхийд ноёрхсон хэвээрээ байгаа. Манай улс сүүлийн жилүүдэд  Европ загвар бүхий модон тавилгыг өргөн хэрэглэх болсон. Гэвч ипмортоор орж ирсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр авч хэрэглэж байсан нь багагүй хэмжээний мөнгөний урсгалыг гадагш гаргаж байсан юм. Харин цэвэр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт ханцуй шамлан орсон анхдагч компаниудын нэг нь “Евровүүд” ХХК.

Цэвэр модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт ханцуй шамлан орсон анхдагч компаниудын нэг нь “Евровүүд” ХХК.

"Евровүүд" ХХК 2008 оноос цэвэр модон хаалга үйлдвэрлэж зах зээлд борлуулж эхэлсэн байна. Харин захиалагчийн хүсэлтээр тавилга үйлдвэрлэх хэд, хэдэн санал ирж түүнээсээ тавилгын үйлдвэр байгуулах санаа анх төржээ. Ингээд үйлдвэр байгуулах судалгааны ажлыг эхэлж  2013 оноос  бүх төрлийн тавилга, угсралтын үйлчилгээг үзүүлж эхэлжээ.

Хоёр жилийн хугацаанд дөрвөн дамжлага бүхий 35-40 хүний ажлын байртай үйлдвэрийг байгуулж, импортыг орлох цэвэр модон бүх төрлийн тавилгыг захиалагчийн хүсэлтээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Үйлдвэрийн хувьд хатаалга, хавтангийн, мужааны, будгийн гэсэн дөрвөн цехээс бүрддэг бөгөөд хамгийн анхаарал татсан дамжлага нь хатаалгын цех байсан юм. Бидний нойтон модыг хатаах технологи нь нар тусахгүй, вакуум орчинд хураан хатаадаг байсан. Харин тус компанийн хувьд 50м куб банз хатаах хүчин чадалтай хатаалгын тусгай камертай аж. Модыг стандартын дагуу 0.6 хувь хүртэл чийглэгтэйгээр 7-14 хоногийн хугацаанд хатааснаар хавтан үйлдвэрлэх дамжлагад ороход бэлэн болдог гэнэ. Нойтон модыг технологийн дагуу хатааснаар бэлэн болсон бүтээгдэхүүнд ямар нэгэн гажилт үүсэхгүй байх баталгаа болж чаддаг юм.

Модыг стандартын дагуу 0.6 хувь хүртэл чийглэгтэйгээр 7-14 хоногийн хугацаанд хатааж байна.

Технологийн дагуу хатаасан модыг хавтангийн үйлдвэрийн дамжлагад оруулдаг. 15-60 мм-ийн зузаантай гурван метр урт, нэг метрийн өргөнтэй хавтанг 1-4 гэсэн ангилалд оруулдаг. Бүтээгдэхүүний хийц, хэлбэр хэмжээ болон захиалагчийн хүсэлтийн дагуу  хавтанг мужааны хэсэгт өгдөг. Мужааны цехэд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зүлгүүр болон будгийн хэсгийн дамжлагад оруулдаг. Будгийн хувьд түргэн хатдаг хүний биед сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг ашиглаж байна. 

Будгийн хувьд түргэн хатдаг хүний биед сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг ашиглаж байна. 

 

Загвар дизайн сайтай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тоног төхөөрөмж чухал. Тус компанийн хамт олон Герман, Польш, Тайвань улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий хагас болон бүрэн автомат тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд ашиглаж байна. Ингэснээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн олон давуу талтай юм.

Герман, Польш, Тайвань улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж байна.

Мод боловсруулах үйлдвэрт сард дунджаар 450м куб мод боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлж байна. Боловсон хүчний хувьд модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 15-20 жил ажилласан туршлагатай боловсон хүчин удирдлагын багт орж ажиллаж байна. Сүүлийн үеийн Европын дэвшилтэт технологийг ашиглаж, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг нь тус хамт олны бахархал. Салбартаа анхдагч “Евровүүд” ХХК импортын бүтээгдэхүүнээс илүү чанар, загвартай бүх төрлийн тавилгыг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх зорилго тавин ажиллаж байна. 

  • Мэдээ мэдээлэл

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?