• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйлдвэрлэл

Үйлдвэрлэл

image

Б.НАРАНБААТАР:ЭРТНЭЭС МОНГОЛ ХҮНИЙ БИЕД ЭМ БОЛСООР ИРСЭН ЦАЙНУУДЫГ ҮЙЛДВЭРЛЭВ.

  • Мэдээлэл
  • 2015-03-19 11:16:00
  • 1944

Монголчууд бид сүүтэй цайг шар тос, арвайн гурил, шар будаа, борц, чацаргана зэргээр амталж аль болох тосорхог, тэжээллэг болгож хэрэглэдэг нь бусад үндэстний цайнаас өвөрмөц ялгаатай. Ийн чанасан цай нь зөвхөн ундны төдийгүй хоолны үүрэг гүйцэтгэх тал ч бий. Тэгвэл монгол хүний биед эртнээс эм болсоор ирсэн гурван төрлийн цайг Баянхонгор аймгийн “Мөнх нар” цайны үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэж байна.

Монгол хүний биед эртнээс эм болсоор ирсэн гурван төрлийн цайг үйлдвэрлэж байна

Ингээд “Масс агентлаг”-ийн санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг тус цайны үйлдвэртэй танилцлаа.


 

“Мөнх нар” цайны үйлдвэр нь 2012 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр гурван ажилтантай үйл ажиллагаагаа явуулж “Монгол хатдын жор” нэртэй гурван төрлийн цайг үйлдвэрлэн борлуулж байна. Үүнд, шар будаатай,борцтой болон хүний эрүүл мэндэд нэн тустай ногоон цайг үйлдвэрлэж байгаа юм.


 

Тус цайны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Б.Наранбаяр нь анх гэр хороололд цай үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг байжээ. Гэвч гэр хорооллын нөхцөлд үйлдвэрлэл явуулахад тохиромжгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын хэлтсээс гаргасан байна. Улмаар аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс түүнд байр гаргаж өгч тэрбээр гэргийтэйгээ хоёр жилийн хугацаанд уг байрандаа цай үйлдвэрлэж байгаа аж.

Тэрбээр залуу хүний хийж бүтээх чин хүсэлдээ хөтлөгдөж цаашид таван төрлийн цай болон эмийн ургамалтай цайны багц үйлдвэрлэхээр зэхэж байна. Өөрөөр хэлбэл дотоодын цайны зах зээлд өөрчлөлт хийх нь тус үйлдвэрийн зорилго болж зүрх, бөөр, ходоод гэдсэнд тустай болон дархлаа сайжруулах, мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих, даралт, ясны сийрэгжилтийг зогсоох зэрэг цайнуудыг үйлдвэрлэхээр болжээ. Одоогоор бүтээгдэхүүнээ туршиж эмийн ургамалын дээжийг Мэргэжлийн хяналтын газраар баталгаажуулахаар хүргүүлээд байгаа юм. Удахгүй тэд санасан зорьсон ажлаа хэрэгжүүлж Баянхонгор аймгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгохоор ажиллаж байна.

Залуу хүний хийж бүтээх чин хүсэлдээ хөтлөгдөж цаашид таван төрлийн цай болон эмийн ургамалтай цайны багц үйлдвэрлэхээр зэхэж байна




Хонин таран, чацаргана, халгай, чихэр өвс, таван салаа зэрэг 23 нэр төрлийн ургамлыг цайнд хольж хэрэглэх боломжтойг тус үйлдвэрийнхэн эрдэмтэн судлаачидтай хамтран тогтоожээ.  

23 нэр төрлийн ургамлыг цайнд хольж хэрэглэх боломжтойг тус үйлдвэрийнхэн эрдэмтэн судлаачидтай хамтран тогтоожээ   

 

“Монгол хатдын жор” цайг Баянхонгор аймгийн иргэд өргөнөөр хэрэглэж заншсан ба бүтээгдэхүүнээ Өвөрхангай аймаг болон нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдээр борлуулдаг аж. Харин бүтээгдэхүүнээ хот руу борлуулахад зардал, цаг хугацаа их зарцуулахын зэрэгцээ ажлын байр дутагдалтай зэрэг бархшээлүүд тэдэнд тулгардаг байна. Гэсэн ч бэрхшээл тоочиж хойш суусангүй нутгийн малчдаасаа шар тос, борц зэргийг зах зээлийн үнээр худалдан авч тэдний амьдралд ч мөн дэм болсоор байна.

Бүтээгдэхүүнээ хот руу борлуулахад зардал, цаг хугацаа их зарцуулах нь бэрхшээл болж байна


 

Одоогоор тус үйлдвэр гурван ажлын байр бий болгож 400-600 мянган төгрөгийн цалин олгодог. Цаашид тэд өөрийн гэсэн ажлын байртай болж, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэн эрүүл мэндэд тустай эмийн ургамалтай олон төрлийн цай үйлдвэрлэхээр зорьж байна.    

Тус үйлдвэр гурван ажлын байр бий болгож 400-600 мянган төгрөгийн цалин олгодог

Сүүлийн жилүүдэд иргэд импортоор орж ирсэн төрөл бүрийн савалгаатай цайг хэрэглэх болсон. Харин эх орондоо үйлдвэрлэж байгаа цай нь монгол хүний бие махбодид зохицохоос гадна биед байх кальцийн хэмжээг нөхөх зэрэг ач тустай. Эдийн засгийн талаасаа ч үнэ өртөг бага эргээд хандахад буух эзэн, буцах хаягтай  Монголд үйлдвэрлэсэн цайнууд нь баталгаатай гэдгээрээ онцлогтой юм.  

Буух эзэн, буцах хаягтай гэдгээрэээ Монголд үйлдвэрлэсэн цайнууд нь баталгаатай


 


 


 

  • Мэдээ мэдээлэл

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?