• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйлдвэрлэл

Үйлдвэрлэл

image

Ж.ОТГОНБАЯР: ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЭХҮЙЦ ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭНЭ

  • Мэдээлэл
  • 2016-02-15 09:00:00
  • 1518

 

Монголчууд сүүлийн жилүүдэд гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхээс илүүтэй үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хийсэн бүтээгдэхүүнийг сонгох болсон. Тэгвэл тэдгээр үндэсний үйлдвэрлэгчдээ танилцуулдаг Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл энэ удаа "Об пластик" сав баглаа боодлын үйлдвэрийг танилцуулж байна. 1999 оноос хойш үйлдвэрлэлээ явуулсан тус компанийн сав баглаа боодлын үйлдвэр 2005 онд нээгдсэн бөгөөд өнөөдөр дотоодын 1000 гаруй харилцагчиддаа чанартай сав баглаа, боодлыг үйлдвэрлэн нийлүүлж байна.

"ОБ Пластик" ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Отгонбаяр

- Сайн банйа уу. Сав баглаа, боодлын үйлдвэр байгуулах санаа яагаад төрөх болсон талаараа эхлээд яривал?

-Би анх 1999 ОБ Капитал гээд компани байгуулсан.  Тэр компани маань олон төрлийн гоймон үйлдвэрлэж эхэлсэн. Дараа нь хавчуургатай печень, Сумо печень, Об чипс гээд олон төрлийн хүнсний үйлдвэрлэл эрхэлсэн. Энэ бүгдийг маань дагаад сав баглаа, боодлын асуудал гарч ирсэн л дээ. Тэр олон юмыг гадаадаас импортлох хэцүүгээс гадна хятадуудтай харилцаж байхад хууртах явдал их байсан. Тиймээс л энэ төрлийн бизнес эрхлэе гээд 2005 онд үйлдвэрээ байгуулж байлаа. Энэ үйлдвэр маань дотоодын хүнсний үйлдвэрлэлээ дагаж хөгжиж байгаа ийм л салбар.

-Компанийнхаа хөгжлийн үе шатыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Аливаа зүйлийг эхлүүлнэ гэдэг тухайн зүйлийнхээ 50 хувийг хийчихсэнтэй адил. Тиймдээ ч мэдээж эхэндээ хэцүү зүйл маш их байсан. Компанийнхаа хөгжлийн үе шатыг тодорхойл гэвэл тоног төхөөрөмжийн шинэчлэлээр л үечилж авч үзэх байх. Энэ 10 жилийн хугацаанд тоног төхөөрөмжөө гурван удаа шинэчилсэн.Хамгийн сүүлд Тайванийн тоног төхөөрөмжийг авчирсан. Магадгүй таван жилийн дараа Европоос төхөөрөмж авчирна гэж бодож байна. Уран бүтээлч хүн сайн уран бүтээл хийхийг тэмүүлдэг бол үйлдвэрлэгч хүн мөн адил сайн тоног төхөөрөмжөөр сайн бүтэээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсдэг болчихдог юм байна. Монголчууд маань ч гэсэн нэгэн үе бид нар үйлдвэрлэнэ гэж юу байхав дээ гэж ханддаг байсан бол одоо харин эсрэгээрээ дотоодын үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг их авдаг болсон.

Үйлдвэрлэгч хүн мөн адил сайн тоног төхөөрөмжөөр сайн бүтэээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсдэг болчихдог юм байна

-2016 оныг төрөөс аж үйлдвэрийн салбарыг дэмжих жил болгочихлоо. Төрөөс та бүхнийг хэрхэн дэмжиж байна.Үзүүлж байгаа дэмжлэг үйлдвэрлэгч та бүхэнд хүрч чадаж байна уу?

-Гадагшаа мөнгөний урсгалаа гаргахаас идүү дотооддоо үлдээе гэдэг үндэсний үйлдвэрлэгчдийн бодлогыг төр засгийн удирдлагууд маань их сайн ойлгодог болчихсон. Энэ бол маш том дэвшил. Үүний хүрээнд Чингис бондоос санхүүжүүлсэн 888 төслөөс гурван тэрбумын санхүүжилт авсан.  Энэ бол маш том дэмжлэг болсон.Энэ хөрөнгөөөр бид тоног төхөөрөмжөө шинэчилсэн, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Одоо бидэнд дотооддоо эзлэх зах зээл их байна. Яагаад гэхээр сав баглаа боодлын 50-60хувь нь гаднаас орж ирдэг. Тиймээс бусад сав, баглаа боодол үйлдврэлэгчид маань ярьж байгаад дотоодынхоо зах зээлийг бүрэн хангачих боломжтой юм байна гэж харж байна. 

-Сав баглаа, боодлын үйлдвэрлэл манайд хэр хөгжиж байгаа вэ. Дотоодын үйлдвэрлэгчид маань нэгдлээ гэхэд хэдэн жилийн дараа дотоодынхоо бүх хэрэгцээг хангаж чадах бол?

-Ер нь бол боломж бий л дээ. Гэхдээ эдийн засгийн хөгжлөөс бас шалтгаалах байх. 10 жилийн дараа бол манай үйлдвэрлэгчид дотоодынхоо зах зээлийг бүрэн хангачих боломжтой болох болов уу гэж харж байгаа. Гэхдээ энэ бол миний л бодол шүү дээ. 

-Танай компанийн өрсөлдөх чадвар бусад улс орнуудтай харьцуулахад хэр зэрэг вэ?

-Манайд энэ салбарын хөгжил явагдахын хэрээр тэр гадны улсуудад ч гэсэн хөгжил зэрэгцээд явагдаж л байгаа. Тэгэхээр тэр орнуудын хэмжээнд хүрэхийн тулд бид хөгжлийн хурдаа илүү хурдасгах хэрэгтэй. Манай улсын энэ салбарын хөгжил өндөр хөгжилтэй орнуудаас 10-15 жилээр хоцорч байгаа.  Гэхдээ энэ бол миний эхлүүлсэн бизнес учраас юу ч тохиолдсон шантралгүй даваад л гарна. Дэлхийн хэмжээний чанартай бүтээгдэхүүн гаргана.

Утас 8800 5592, 11 349999

  • Мэдээ мэдээлэл

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?