• Нэвтрэх |
  • Бүртгүүлэх |
  • Холбоо барих |
  • Нээлттэй ажлын байр
  • MN |
  • EN
  • Хайлт
  • Нүүр
  • Бидний тухай
  • Технологи
  • Мэдээ
  • Гишүүнчлэл
  • Хууль эрх зүй
  • Үйлчилгээ
  • Үйлдвэрлэл
  • Худалдаа
  • Клубууд
  • Зургийн цомог
  • Форум 2019
  • Форум 2021
  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс
  • Ном
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх
  • Холбоо барих
  • ENG
  1. Бидний тухай
  2. Мэдээ мэдээлэл
  3. Үйлдвэрлэл

Үйлдвэрлэл

image

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ НЬ “АЛИМАН САР” КОМПАНИЙН ХАМТ ОЛНЫ ЗОРИЛГО ЮМ

  • Мэдээлэл
  • 2017-01-19 15:08:00
  • 1761

Эрүүл мэндийг дэмжих эх орны бүтээгдэхүүнийг “Алиман сар” нарийн боовны үйлдвэрээс... "Алиман сар" талх, нарийн боовны үйлдвэр 2012 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 10 гаруй нэр төрлийн нарийн боов, талх зэргийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна. Тус үйлдвэрийн хамт олон хүний эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй түүхий эдийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой юм.

Холбоо барих утас: 9909-9505, 9910-6955

Анх хувийн үйлдвэрлэл явуулж эхлэхэд ямар байв. Тэр цаг үеийг эргээд дурсвал ?

Аливаа зүйлийг шинээр эхлэхэд олон төрлийн саад бэрхшээл тулгардаг. Хэдий салбараа мэддэг ч надад дутагдаж байсан гол зүйл нь хүн байсан. Хамгийн чухал баялаг нь хүн шүү дээ. Хүн байж л баялаг бүтээнэ. Эхэндээ ах дүү нарынхаа хүүхдүүдийг гуйж үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Гэхдээ аливаа ажлыг дадлага чадвартай гэхээс илүү сэтгэлтэй хүн хийвэл цаашид гарах үр дүн илүү өндөр байдаг гэдгийг ойлгосон.

Үйлдвэрлэл явуулж эхлэхэд тулгардаг хамгийн эхний асуудал нь санхүү байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэж байсан бэ?

Эхэндээ санхүүгийн асуудлыг ах дүү, найз нөхдөөсөө босгож үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байхад Хас банкны хамт олон манайд орж ирээд бидэнд зээл авахыг санал болгож байсан. Энэ жил зээлээ төлж дуусгана. 

Үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүс хамгийн чухал үнэт зүйлсийг олон янзаар тайлбарладаг. Харин таны хандлага өөр мэт санагдаж байна?

Хамгийн чухал зүйл нь санхүүгийн асуудал, баг хамт олон байдаг. Санхүүгийн асуудлыг ах дүү, найз нөхөд бусад зээл тусламж зэргээр зохицуулж болдог. Харин ажилдаа сэтгэл гаргаж ханддаг багийг бүрдүүлнэ гэдэг удирдагч хүнээс их хамаардаг. 

Бизнес эхлэхэд удирдагч хүний боловсруулсан арга гэж байдаг. Нарийн боовны томоохон үйлдвэрээс эхлээд жижиг цехүүдийн тоо олон шүү дээ. Энэ зах зээлд өрсөлдөх чадвар, онцлог давуу талтай байж борлуулалт сайн байх нь дамжиггүй?

Нарийн боовны үйлдвэрлэл манай улсад сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжсөн. Энэ зах зээлийн өрсөлдөөнд хүний эрүүл мэндийг дэмжих, амттай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгыг өмнөө тавьсан. Түүнээс биш технологи, үнэ зэрэг бусад зүйлээр өрсөлдөөд бид амжилт олохгүй. 

"Алиман сар" талх, нарийн боовны үйлдвэрийн цаашдын хөгжлийн чиг хандлага ямар байх вэ?

Мэдээж бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, борлуулалтаа нэмэгдүүлэх гээд олон төлөвлөгөө байгаа. Манай үйлдвэрт 18-25 насны залуучууд ажилладаг. Цалинтай байлгахаас гадна энэ залуучуудыг төлөвшүүлэх хэрэгтэй. Ажилчдадаа зөв амьдрах ухаан, ажилдаа хандах сэтгэлгээ зэргийг суулгахын төлөө хичээж байна. 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  • Мэдээ мэдээлэл

Facebook хуудас

  • Бидний тухай

    • Танилцуулга
    • Эрхэм зорилго
    • Алсын хараа
    • Ерөнхийлөгчийн мэндчилгээ
    • Манай хамт олон
    • Үйл ажиллагааны үндсэн чиглэл
    • Нийгмийн хариуцлагын хүрээнд
  • Технологи

  • Мэдээ

    • Үйл явдлын мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Онцлох баялаг бүтээгч
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Видео мэдээ
    • Баялаг бүтээгчид ярьж байна
  • Гишүүнчлэл

    • Гишүүнчлэлийн журам
    • Гишүүнчлэлийн дүрэм
    • Бүрдүүлэх материал
    • Гишүүнчлэлийн давуу тал
  • Хууль эрх зүй

    • Журам
    • Холбогдох хууль, эрх зүй
  • Үйлчилгээ

    • Сургалт
    • СУРГАЛТ
    • Экспо, үзэсгэлэн худалдаа
    • Бизнес аялал
    • бизнес аялал
    • Шагнал урамшуулал
  • Үйлдвэрлэл

  • Худалдаа

  • Клубууд

    • Ууланд алхалт, аяллын клуб
    • Ирээдүйн баялаг бүтээгчдийн уулзалтын клуб
    • Гадаад улс дахь баялаг бүтээгчдийн клуб
  • Зургийн цомог

  • Форум 2019

  • Форум 2021

  • ЖДҮ эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс

  • Ном

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот БГД 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Гранд Плаза цогцолбор, 901 тоот

Утас: 9904-4075

И-мэйл: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ" бүх эрх хуулиар хамгаалагдсан

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?