Жилийн дөрвөн улирлын турш өдөр бүр шинэ ургацын навчит ногоо хүнсэндээ хэрэглэх боломжийг “Green vegetal” компанийнхан гурван жилийн өмнөөс бүрдүүлжээ. Тус компанийнхан Япон технологи буюу усан тариалалтын аргаар бүх төрлийн навчит ногоог Монголдоо тариалж байгаа юм байна. УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсад айлчилж байхдаа Чибагийн их сургуулийн ажилтай танилцахдаа ийм төрлийн аргаар хүнсний ногоо тарилж буйг ихэд сонирхон таашааж байсан. Японы технологийг нутагшуулсан хамт олонд талархал илэрхийлье.
Эрүүл хооллолт, амьдралын зөв дадал хэвшил гэдэг зүйлд маш хурдацтай суралцаж байгаа нийслэлчүүд болон уул уурхайн хөгжлөө дагаад гадаад, дотоодын хүн амын төвлөрөл эрс нэмэгдсэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд тус компанийнхан хүлэмжээ байгуулжээ.
Хүлэмжийг гаднаас харахад ч, дотор нь ороход ч япон технологи гэдэг нь нэвт “ханхалж” байв. Хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс хүлэмж рүү орох, гарахдаа ажилчид нь тогтмол усанд орж, зориулалтын хувцас, гутал өмсдөг ажээ.
Өдөр бүр шинэ ургацын навчит ногоо хүнсэндээ хэрэглэх боломжийг “Green vegetal” компанийнхан гурван жилийн өмнөөс бүрдүүлжээ
Энэхүү хүлэмжийг байгуулсан хамгийн том шалтгаан бол дотоодын зах зээлээ эрүүл, цэвэр, шинэхэн хүнсний нарийн ногоогоор тогтмол хангаж, импортыг багасгахын зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын олон улсын стандартыг нарийн ногоон дээр нэвтрүүлэх зорилготой хэмээн “Green vegetal” компанийн үйлдвэрийн ерөнхий менежер Б.Шүрэнцэцэг хэлсэн юм. Нарийн ногоогоо ургуулахдаа эхлээд зориулалтын 300 нүхтэй порлонд үрсэлгээгээ хийж, тав хоног хонуулдаг. Ингээд эрдэс бодистой ус руу шилжүүлдэг бөгөөд нийт 35 хоногийн дотор гүйцэт ургаж боловсордог ажээ.
Усан тариалалтын аргыг гадаа талбайд тарьдаг уламжлалтай нь харьцуулахад 50 дахин их ургац авдаг. Мөн усны зарцуулалт бараг гарахгүй гэдгээрээ байгаль орчинд ээлтэй технологи юм. Хоёрдугаарт, энгийн тариалалтын үед саладны навч маш бүдүүн голтой байдаг учраас хаягдал, хорогдол ихтэйн дээр хорхой шавьж идсэн хэсгийг нь цэвэрлэх гээд ажиллагаа их шаарддаг байна. Зорилтот хэсэг буюу ишнээс дээш хэсгийн ургалтыг 50 орчим хувиар нэмэгдүүлснээр бусад навчтай адил 30- 40 хувь нь хаягдал бололгүй, ердөө 2-3 хувь нь л хогийн сав руу ордог аж. Улаанбаатар хотын хүлэмж нь хоногт 150-500 кг нарийн ногоо хураах бүрэн хүчин чадалтай. Ургамал ургахад ус, гэрэл, эрдэс бодис, нүүрсхүчлийн хий, дулаан л шаардлагатай юм байна. Харин хөрс нь ургамлыг эрдэс бодисоор тэжээхээс гадна тулгуурын үүрэг гүйцэтгэдэг аж. Тэгэхээр хөрснөөс авах ёстой эрдэс бодисыг нь усандаа хийгээд өгчихөд л хангалттай гэнэ. Дээрээс нь ариун цэврийг дээд зэргээр сахиж, гаднах орчноос сайтар тусгаарласан хүлэмжинд тарьсан учраас эндхийн нарийн ногоо агаарын болон хөрсний бохирдол, хортон шавьж, элдэв өвчлөлд өртөхгүй гэдгээрээ давуу.
Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын олон улсын стандартыг нарийн ногоон дээр нэвтрүүлэх
Усан тариалтаар нийт 12 төрлийн нарийн ногоо тариалах боломжтой гэнэ. Одоогоор “Green vegetal” компани зургаан төрлийн нарийн ногоо тариалдаг. Үүнд салатны навч, ногоон навч, гонзгой байцаа, ягаан салатны навч, арагула, гаатай навч ургуулдаг. Тус компани хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ногоон сонгино, яншуй, эрдиск тариалахаар судалж байгаа гэнэ.
Одоогоор “Green vegetal” компани зургаан төрлийн нарийн ногоо тариалдаг
Зургаан нэр төрлийн нарийн ногоогоо 80 граммтайгаас таван кг хүртэл савлаж гаргадаг бөгөөд үнийн хувьд 1050-45000 төгрөгийн үнэтэй. Тус компанийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын томоохон сүлжээ, супермаркетаас авах боломжтой.
Усан тариалалтын аргыг гадаа талбайд тарьдаг уламжлалтай нь харьцуулахад 50 дахин их ургац авдаг
Нарийн ногоо, хүнсний навчит ургамлыг хөрөгчинд хадгалахаар амархан хорчийж мууддаг. Эзэгтэй танд зориулж авсан нарийн ногоогоо хэрхэн урт хугацаанд хадгалах аргыг тэд хэлж өгсөн. Ногоон ургамлаа 30 хэмийн хүйтэн усанд сойгоод хуванцар сав юмуу хүнсний зориулалттай уутанд хийж, 7-8 хэмийн хүйтэнд долоо хоног хадгалахад ямар ч өөрчлөлт ордоггүй аж.
“Green vegetal” компанитай холбогдох утас: 88055030, 86083863