• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. special

special

image

  • special
  • 2015-10-15 15:17:00
  • 1371
SHARE TWITTER

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ”төсөл хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан алдаршуулж буй. Энэ удаа бид Нийслэлийн Хан-Уул дүүргийн баялаг бүтээгч “Наш”ХХК-г танилцуулж байна. Тус компани 2005 оноос хойш өндөгний аж ахуй эрхэлж байгаа бөгөөд үйлдвэрлэлээ өргөжүүлэн Итали улсаас бүрэн  автомат тоног төхөөрөмж оруулж иржээ. Ингээд “Наш” ХХК-ийн захирал Т.Далантайтаа ярилцлаа.  

- Хэзээнээс өндөгний аж ахуй эрхэлж байгаа вэ?

- Манай компани 2005 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэр цагаас хойш өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж  дарааллын дагуу дэд бүтцээ шийдсэн.  Улмаар 2013 онд Чингис бондоос 640 сая төгрөгийн санхүүжилт авч Итали улсаас бүрэн автомат тоног төхөөрмж авч өндөгний аж ахуйгаа өргөжүүлсэн. Тус бүрэн автомат тоног төхөөрөмж нь 50 мянган өндөглөгч байршуулах боломжтой. 2005 онд  таван мянган өндөглөгчтэй байсан. Цаашид 90 мянган өндөглөгчтөй болохоор зорин ажиллаж байна.

Чингис бондоос 640 сая төгрөгийн санхүүжилт авч Итали улсаас бүрэн автомат тоног төхөөрмж авч өндөгний аж ахуйгаа өргөжүүлсэн

- Өдөрт хичнээн ширхэг өндөг зах зээлд нийлүүлдэг вэ?

- Зах дээлд дунджаар 18-19 мянган ширхэг өндөг нийлүүлж байна. Харин арваннэгдүгээр сард 50 мянган өндөглөгч өндөглөснөөр 40-42 мянган ширхэг өндөг зах зээлд нийлүүлнэ.

Зах дээлд дунджаар 18-19 мянган ширхэг өндөг нийлүүлж байна

- Хөдөө орон нутагт өндөг нийлүүлдэг үү?

- Нийслэлд төдийгүй 18 аймагт өндгөө нийлүүлж байна.   

- Иргэдийн хэрэгцээ өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байна. Тэр хэмжээгээрээ та бүгдийн ажилд нөлөөлөх нь гарцаагүй. Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?  

- Тэгэлгүй яахав. Бид хэрэглэгчдэд өдөр бүр шинэ өндөг хүнсэндээ хэрэглэх боломжийг олгоно. Түүнчлэн цаашид өндгөөрөө майонез болон тахины махаар лаацалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Мөн түргэн хоолны сүлжээ рестораныг ажиллуулахаар төлөвлөж байна. Аж ахуй эрхэлдэг бид хэрэглэгчдийн санаанд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажилласаар байна.

Өндгөөрөө майонез болон тахины махаар лаацалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой

- Аливаа үйлдвэрлэл явуулах гол хүчин зүйл бол мэдээж ажиллах хүч. Хичнээн хүнийг ажлын байртай болгосон бэ?

- Манай компани Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгоны иргэдийг ажлын байраар хангадаг. Одоогоор 14 хүн ажиллаж байгаа бол  үйлдвэрлэл өргөжихөд ажилчдынхаа тоог нэмнэ.  

 

Харилцах утас:99072667, 99760550

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?