• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2021-06-03 13:00:00
  • 1537
SHARE TWITTER
МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2021 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн зарлигаар "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн, "Алиман сар" ХХК-ийн захирал Н.Дулам "Алтан гадас" одонгоор шагнууллаа. 


"Алиман сар" ХХК нь 2012 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дотоодынхоо хүн амын хэрэглээ болсон нарийн боов, талх зэргийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна. Тус үйлдвэрийн хамт олон хүний эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй түүхий эдийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой юм.  Иргэдээ импортын хүнс бараанаас хараат бус байлгахын төлөө ажиллаж буй "Алиман сар" ХХК бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах, борлуулалтаа нэмэгдүүлэх гээд олон төлөвлөгөөнөөс гадна ажлын байраа нэмэгдүүлэх, залуусыг цалинтай орлоготой байлгаж, зөв амьдрах ухаан, ажилдаа хандах сэтгэлгээ зэргийг суулгахын төлөө хичээж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм. 

Үе үеийн хамт олон, гэр бүл, найз нөхөд, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны маань гишүүд хамт олон маш их сэтгэл гаргаж ажилласны үр дүнд энэхүү шагналыг авсан гэж бодож байна.


Н.ДУЛАМ: Миний хувьд Монголын жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа хүнс үйлдвэрлэлийн салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Хүнс үйлдвэрлэлийн салбар өөрөө амаргүй салбар. Хэдий амаргүй салбар ч гэлээ хүнс үйлдвэрлэлийн салбарт олон жил тууштай зүтгэн, сэтгэлээ шингээж ажилласныг минь үнэлж төрийн ийм сайхан одон медалиар шагнасанд талархаж байна.
    Үе үеийн хамт олон, гэр бүл, найз нөхөд, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны маань гишүүд хамт олон маш их сэтгэл гаргаж ажилласны үр дүнд энэхүү шагналыг авсан гэж бодож байна.
   Монгол улсад 
Хүнсний үйлдвэрлэл ямар чухал болох, нэн ялангуяа дотооддоо хүнсээ үйлдвэрлэх нь "Ямар чухал вэ?", "Яагаад хамгийн органик эрүүл хүнс хэрэглэх ёстой юм бэ?" гэдгийг Ковидын үе бидэнд харууллаа. Магадгүй дотоодын үйлдвэрлэл маш чухал гэдгийг үйлдвэрлэгчид, хэрэглэгчид маань бүгдээрээ ойлгосон байх. Та нартаа бүгдэд нь баярлалаа. Аав ээж дээ баярлалаа. Үе үеийн хамт олон удирдлагууддаа баярлалаа 











Нийтэлсэн Г.Лхагвадулам

 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?