• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-26 14:56:00
  • 84
SHARE TWITTER
МОНГОЛ УЛС ДАЛАЙД ГАРЦГҮЙ, ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ЖЕНЕВ ДЭХ БҮЛГИЙН ЗОХИЦУУЛАГЧААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улс 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс Далайд гарцгүй, хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Женев дэх бүлгийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан тус бүлгийн Элчин сайд нарын түвшний анхдугаар уулзалтыг 9 дүгээр сарын 24-ний өдөр ДХБ-ын байранд зохион байгуулав.
Эл уулзалтад далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын бүлгийн 32 гишүүнээс 20 гишүүн оролцож, 15 гишүүн улсын төлөөлөгч байр сууриа илэрхийлж, үг хэллээ.
Гишүүд хэлсэн үгэндээ НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага (НҮБ-ын ХХБ)-ын 16 дугаар Бага хурал, ДХБ-ын Сайд нарын 14 дүгээр Бага хурлын босгон дээр хариуцлагатай үүргийг хүлээн авсан Монгол Улсад талархан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
May be an image of 14 people and text that says 'CONOOOICONTA 2-2125 WORLDTRADE ORGANIZATION ORGANIZA UN trade & development PERMANENT MISSIONOF ... MONDOLAS CODFOIATOF ROCTEL OFTHELL LLDCACROOP CROCP GENEVA Landlocked Developing Countries (LLDCs) Group in Geneva Ambassadorial-level meeting September 24, 2025 WTO AIRPERSON PARAGUAY LESOTHO SESAAAN RWAND UZBEKISTAN UZBEK'
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа бүлгийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг танилцуулж, гишүүн орнууд идэвхтэй хамтран ажиллах, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын 16 дугаар Бага хурлын ДГХБО-уудын Сайд нарын дугуй ширээний уулзалтаас гарах Хамтарсан тунхаглалын төсөлд саналаа өгөхийг уриаллаа.
Уулзалтад ДХБ-ын Хөгжлийн бодлогын газар, НҮБ-ын ХХБХ-ын Төсөл хөтөлбөр, эдийн засгийн асуудал эрхэлсэн нэгжийн төлөөлөл оролцож, ДГХБО-уудын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч илтгэл танилцуулав.
May be an image of 6 people
Гишүүд энэ оны 8 дугаар сард болсон ДГХБО-уудын 3 дугаар Бага хурлын үр дүнг бататгах, ДГХБО-ын Авазагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдгээр орнуудад зориулсан Ажлын хөтөлбөрийг ДХБ-ын хүрээнд батлуулах, ДХБ-ын бүтцэд ДГХБО-уудын албан бүлгийг бий болгох зорилго тавин ажиллаж байна.May be an image of 14 people, people studying and text
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?