• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-10-03 12:20:00
  • 752
SHARE TWITTER
УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон байна.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлсэн бөгөөд ЖДҮ эрхлэгчдийг дэмжих “Итгэлийн зээл”-ийн талаар ярилаа. Тодруулбал, “Үйлдвэрлэж бүтээхийн төлөө зүтгэж, бодит үр дүнд хүрч байгаа сайхан жишээ цөөнгүй байна. Татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжээд эх оронч худалдан авалтыг төрийн байгууллагууд үлгэр жишээ болгон хэрэгжүүлбэл бид сайхан амьдралыг бүтээнэ гэж ЖДҮ эрхлэгчид хэлсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нь улсынхаа хөгжлийг, иргэдийнхээ
амьжиргааг тэтгэж байна гэсэн үг.


Орлого багатай буюу  тогтмол бус орлоготой аж ахуй эрхлэх, амьжиргаагаа өөд татах эрмэлзэлтэй боловч барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэд олон байна. Ийм хүмүүс болон аж ахуй нэгжүүдэд зориулсан “Итгэлийн зээл”-ийг хуульчилж төрийн санхүүжилтээр зайлшгүй дэмжих шаардлагатай. Тиймээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний ногоо, мод тариалах гэх мэт өрхийн бизнесийг эхний ээлжид итгэлийн зээлд хамруулахаар Монголбанктай хамтран Эдийн засгийн байнгын хороо мөнгө зээлийн бодлогын төсөл боловсруулж байна” гэлээ. 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?