• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2022-06-28 18:00:00
  • 2001
SHARE TWITTER
Өнөөдөр (2022.06.28) Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хоёрдугаар Их хурал боллоо. Тус хуралд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг дахь салбарын 300 гаруй төлөөлөл ирж оролцлоо.

Орон даяар 100 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хоёрдугаар Их хурлаар өнгөрсөн долоон жилийн үйл ажиллагааны тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Мөн холбооны тэргүүн болон удирдах зөвлөлийн гишүүд нийт салбар хорооны төлөөлөгчдийн саналаар дахин улиран сонгогдлоо. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь  2015 онд 1000 гаруй гишүүн, дэмжигчтэйгээр анхны Их хурлаа зохион байгуулж тэргүүнээ сонгож байсан. Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн дуу хоолойг төр, засгийн шийдвэр гаргах түвшинд хүргэж ирснийг холбооны гишүүд Хоёрдугаар Их хурлын үеэр онцолж байлаа.





















Холбооны Их хуралд 21 аймгийн салбар хорооны төлөөлөл 300 гаруй төлөөлөл ирж оролцсоноос 1500 км-н холоос Увс аймгийн салбар хорооны төлөөлөл нийслэлд ирж оролцсон нь холбооны гишүүн дэмжигчдийн идэвх оролцоог илтгэсэн тод жишээ боллоо. Дэлхий нийтээр цахим шилжилт хийж байгаа энэ цаг үед Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь Монголын анхны цахим төрийн бус байгууллага болох зорилттойгоор орон даяар хаанаас ч гишүүнээр элсэх боломжтой цахим платформыг хөгжүүлэх ажлыг төлөвлөөд байгаа юм. Ингэснээр баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг монголын хамгийн том төрийн бус байгууллага болох Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагаа нээлттэй ил тод болох эхний алхам тавигдаж байгаа юм. Мөн цаашид дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортлогч улс орон болоход баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах гүүр болох чиглэлд нийт гишүүн дэмжигчдийг идэвхжүүлсэн, өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахаар холбооны салбарын төлөөллүүд санал нэгдлээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хоёрдугаар Их хурлаар холбооны анхны гишүүд, салбар хорооны төлөөллүүдэд баялаг бүтээгч шагналыг гардуулсан юм.
























































































 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?