• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-04-23 14:00:00
  • 2182
SHARE TWITTER

“Талх идмээр л байна. Даанч үнэтэй. Тэгээд ч нэг талханд манай гэрийнхэн цадах биш. Талх авах мөн­гөө­рөө нэг кг гурил аваад ээжээ­рээ гамбир хайруулж идвэл гол орох юм чинь. Гэхдээ талх гамбирнаас илүү амттай л даа” гэж ярих жаалхүүг Н.Бум­гэрэл гэдэг аж. Тэр хүү хайрцагтай номнууд оосор­лоод хүзүүнээсээ зүүчихэж. “Эгчээ ном авахгүй юм уу” гэж байв. Түүний авч явсан бараа нэлээд хүнд бололтой юм билээ. Бумгэрэлийг амрах зуурт нь ярилцлаа.

-Өөрийгөө танил­цуул­на уу?
-Би 105 дугаар дунд сур­гуу­лийн хоёрдугаар ангид сурдаг. Манай гэр Баянхо­шууны эцэст л дээ. Аав ээж, эгч бас нэг дүүтэйгээ амь­дардаг. Дүү маань зургаан настай. Манай эгч наймдугаар ангид сурдаг. Эгч бид хоёр хичээлээ тарсны дараа га­дуур явж ном, “ТВ мэдээ” бас бараа зардаг юм.

-Ямар бараа вэ?
-Яахав дээ. Авч явахад хөнгөхөн, амархан борлодог бараа л байхгүй юу. Саль­фетка, бал гээд л.

-Номоо хаанаас авдаг юм бэ?
-Их ном зардаг, лангуутай эгч нар биднээр ном заруу­лаад мөнгө өгдөг юм. Одоо ч ном нэг их борлохгүй л дээ. Намар хичээл эхлэхийн өмнө их ашигтай. Өдөрт 10 мянгаас буухгүй шүү. Харин “ТВ мэ­дээ”-г 110 төгрөгөөр аваад 200 төгрөгөөр зардаг юм. Хагас бүтэн сайнд л зарагдана. Ашиг нь 5000-аас буудаггүй юм. Цагаан сараар мэдээ ёстой сайн зарагддаг. Зурхайг нь унших гээд хүмүүс их авдаг юм.Цагаан сараас өмнө нэг телевизийн мэдээ зараад 40 төгрөгийн ашиг олдог байсан юм. Ашгүй, үнэ нь нэмэгд­чих­сэн байгаа.

-Ном, телевизийн мэдээ зараад олсон орлогоороо юу хийдэг вэ?
-Эгчдээ өгчихдөг. Бид хоёр гэртээ хоол унд, дүүдээ хувцас авдаг. Ер нь л гэрийн­хээ бүх юмыг бэлдэнэ дээ. Хичээлийн бэлтгэлээ ба­заа­на. Багш анги тохижуулна гээд мөнгө авдаг. Ингэсээр байгаад л нэг мэдэхэд дуус­чих­сан байдаг юм. Манай аав “Мон Инж Бар” компанид цахилгаанчин хийдэг. Зуны гурван сард л ажиллана. Ажил хийж байхдаа их мөнгө олно. Зунаас бусад улиралд гэртээ байдаг юм. Ээж минь ч ажил­гүй. Хөл нь жаахан өвдөөд байдаг болохоор өрөвдөөд ажил хийлгэдэггүй юм аа, бид.

-Өөрөө их мөнгө олдог юм чинь дуртай юмаа авч чаддаг байх?
-Манайх зунд баян байдаг юм. Эгч бид хоёрын орлого их. Бас аав цалин авна. Өн­гөр­сөн зун зургаахан өдөр гүрийж байгаад л СD тог­луулагч авчихсан. Завтай үедээ кино үзээд гоё ш дээ. Бас гэртээ хоолны савны цуглуулга, таван ширхэг ши­лэн заан худалдаж авсан. Заан гэрт байх сайн гээ биз­дээ. Эгч бид хоёр өөрс­дийн­хөө дуртай юмыг гэхээсээ ээж дүү хоёртоо гоё хувцас авч өгөх юмсан гэж боддог. Мартаар ээждээ шоколад бэ­лэглэсэн. Их баярласан гэнэ лээ.

-Гоё чихэр авч иддэггүй юм уу?
-Яах юм, цадах биш. Чи­хэр авах мөнгөөрөө гэртээ гурил, мах авбал бүгдээрээ цадна ш дээ. Гэхдээ 150 төгрөгийн үнэтэй “Альяска” зайрмаг зөндөөнийг авч “тан­саглавал” гоё л доо. Саяхан авч идэх гэсэн чинь 180 төг­рөг болчихсон байна лээ. Эгч бид хоёр нэг нэг зайрмаг авах мөнгөө нийлүүлээд талх аваад харьдаг байсан. Одоо даанч хүрэхгүй л дээ.

-Талхны үнэ нэмэгд­чихсэн. Одоо танайхан хэ­рэг­цээгээ яаж зохицуулах вэ?
-Өнгөрсөн амралтын өдөр талх авах гээд дэлгүүрт ороод гайхсан ш дээ. Талх авах гэсэн чинь мөнгө хүр­дэггүй. Ээж намайг “худлаа яриад бай” гээд. Одоо талх авахгүй ээ. Дандаа боорцог, гамбир иднэ. Манайх таван кг гурилаар боорцог хайрахаар бараг долоо хоночихдог юм чинь. Ойрдоо их хэцүү байна. Орлого ч муудаад. Автобу­санд явж байгаа хүмүүс “Юм­ны үнэ дийлдэхээ болилоо. Хоосон хонох нь” гэж үглээд л. Манайх ч гэсэн мах, гури­лаа авахад хэцүү л байна. Эгч бид хоёр амралтын өдрөөр олсон мөнгөөрөө нэг кг мах, арван кг гурил аваад яг дуус­чихдаг. Авсан гурил, махаа­раа боорцог хайраад, хоол хийхэд долоо хонохгүй ш дээ.

-Сар бүр олгодог бол­сон “Хүүхдийн мөнгө”-өө юунд зарцуулдаг вэ?
-Сургуулиас нэхсэн мөн­гөнд өгөөд л дуусчихдаг байх. Ээж л мэднэ.

-Ингэхэд тооцоо сайтай жаал маань ямар сурдаг вэ?
-Наймаа хийдэг болохоор тоондоо их сайн. Ангийнхаа онц сурлагатан ш дээ (инээв). Манай эгч ч гэсэн хичээлдээ сайн. Бид хоёр зарж байгаа номоо заавал уншдаг.

-Хичээлдээ яваад, бас бараа зараад л. Тоглох зав гардаг уу?
-Хичээлээ тараад л жаа­хан тоглодог. Эгчтэй ном зарж явахдаа, хааяа нуугдаж бай­гаад бильярд тоглочихдог юм. Гэхдээ эгч мөнгө мэддэг болохоор тийм боломж нэг их гарахгүй.

-Наймаа хийгээд явж байхад нь томчууд дээр­лэхэж байна уу?
-Томчууд гайгүй ээ. Бас хулгайч нар их муухай. Би өнгөрсөн зун 20 мянган төгрөгөө суйлуулаад, уйлсан ш дээ. Өдөржин ха­луунд хөлсөө гоожуулж олсон мөнгөө хулгайч хүүхдүүдэд алдсандаа харамсаад тэр. Хулгай хийгээд, гуйлга гуй­гаад явдаг хүүхдүүдийг хара­хаар дургүй хүрээд байдаг юм. Над шиг ном зарвал ашиг­тай ш дээ.

-Том болоод ямар мэр­гэ­жилтэй болох вэ?
-Номын дэлгүүрийн эзэн болно. Тэгээд гоё гоё үлгэрийн ном хийгээд хүүхдүүдэд бэ­лэглэнэ дээ. Бас англи хэл­ний толь бичиг зохионо. Хү­мүүс их авдаг юм.

Энэхүү нийтлэлийг уншсан эрхэм уншигч та ч гэсэн таны эргэн тойронд ширхэгийн худалдаа эрхэлж байгаа хүүхэд таарвал ганц бохь ч болтугай худалдаад авах байх.

Дэлхий дахинд нүүрлээд буй КОВИД-19 цар тахал, түүнээс үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хямрал нь хүн амын амь нас, амьжиргаанд маш хүндээр тусаж байна. Нөхцөл байдал хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед олон хүүхэд, тэдний гэр бүл боловсрол, сургалтын үйл ажиллагаа нь тасалдах, өвчлөх, өрхийн орлогын эх үүсвэрээ алдах эрсдэлтэй тулгарч байна. Нийгмийн хамгааллын зохистой тогтолцоо бүрдээгүй газарт хүүхэд, гэр бүлийн эмзэг байдал улам нэмэгдэж байна. КОВИД-19 өвчин дэгдэхээс өмнө дэлхий нийтээр бараг 100 сая орчим хүүхдийг хүүхдийн хөдөлмөрөөс хөндийрүүлснээр 2000 онд хүүхдийн хөдөлмөр эрхэлж байсан хүүхдийн тоо 246 сая байсныг 2016 онд 152 сая хүргэж бууруулсан билээ. Эдгээр хүүхдийн 73 сая нь хүүхдэд аюултай ажил эрхэлж байсан юм. Тэгвэл хүүхдийн хөдөлмөр эрхэлж буй эдгээр хүүхдийн олонх нь өнөөдөр улам илүү эрсдэлд орж, илүү далд хэлбэрийн буюу аюултай ажил эрхлэх, эсвэл илүү олон цагаар ажиллахад хүрч болзошгүй байна. Хямралын уршгаар эмзэг нөхцөлд буй сая сая хүүхэд өрхийн орлогодоо тус нэмэр болох зорилгоор хэт бага насандаа хөдөлмөр эрхлэх эрсдэлтэй тулаад байна.

Эх сурвал: Gogo.mn /Тайлбар: Энэхүү ярилцлага нь Ковидын хөл хорионы үеийн ярилцлага биш болно/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?