• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. Нүүр хуудас
  2. Бараа бүтээгдэхүүн

Бараа бүтээгдэхүүн

Энгийн КАЗ КАРТА ХХК

КАЗ КАРТА ХХК

0₮

Энгийн Хүнс нийтийн хоолны зориулалтын тоног төхөөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний Чиглэл ххк

Хүнс нийтийн хоолны зориулалтын тоног төхөөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний Чиглэл ххк

0₮

Энгийн ДӨРВӨН ӨЛЗИЙ ХХК

ДӨРВӨН ӨЛЗИЙ ХХК

0₮

Энгийн МОНВЕКОМ ХХК

МОНВЕКОМ ХХК

0₮

Шинэ ШОРЛОГНЫ ТҮЛШ

ШОРЛОГНЫ ТҮЛШ

0₮

Энгийн

"Монгол Ванн" ХХК

0₮

Энгийн АЛИМАН САР ХХК

АЛИМАН САР ХХК

0₮

Энгийн МОНГОЛ ШЕВРО

МОНГОЛ ШЕВРО

0₮

Энгийн БУМБЫН УЛААН ХОНГОР ХХК

БУМБЫН УЛААН ХОНГОР ХХК

0₮

Энгийн ХААН ХҮНС ИМПЕКС ХХК

ХААН ХҮНС ИМПЕКС ХХК

0₮

Энгийн LHAMOUR

LHAMOUR

0₮

Энгийн ДАРХАН НЭХИЙ ХК

ДАРХАН НЭХИЙ ХК

0₮

Энгийн ЕСӨН ОД ХХК

ЕСӨН ОД ХХК

0₮

Энгийн СҮБЭЭДЭЙ НУМ СУМНЫ ҮЙЛДВЭР

СҮБЭЭДЭЙ НУМ СУМНЫ ҮЙЛДВЭР

0₮

Энгийн ӨГӨӨМӨР НУТАГ ХХК

ӨГӨӨМӨР НУТАГ ХХК

0₮

Энгийн СҮҮ ХУВЬЦААТ ХК

СҮҮ ХУВЬЦААТ ХК

0₮

Энгийн ТӨГС ДАРДАС ХХК

ТӨГС ДАРДАС ХХК

0₮

Энгийн УЛААНБААТАР БУЙДАН ХХК

УЛААНБААТАР БУЙДАН ХХК

0₮

Энгийн KMA ХХК

KMA ХХК

0₮

Энгийн УР УНДРАХ ХХК

УР УНДРАХ ХХК

0₮

Энгийн ЧИПСЭН ААРУУЛ

ЧИПСЭН ААРУУЛ

0₮

Энгийн ГУРВАН МАРАЛ ГРУПП

ГУРВАН МАРАЛ ГРУПП

0₮

Энгийн МӨНХИЙН ЦАГААН ЖИМ ХХК

МӨНХИЙН ЦАГААН ЖИМ ХХК

0₮

Энгийн ДАЛД МӨНГӨН ШАНД ХХК

ДАЛД МӨНГӨН ШАНД ХХК

0₮

Энгийн ЭКОЛОГБУС ХХК

ЭКОЛОГБУС ХХК

0₮

Энгийн ХҮЛЭГТ ТАЙЖ ХХК

ХҮЛЭГТ ТАЙЖ ХХК

0₮

Энгийн АГЬ ШИМ ХХК

АГЬ ШИМ ХХК

0₮

УЛААНБААТАР ПРИНТ ХХК

УЛААНБААТАР ПРИНТ ХХК

0₮

Энгийн БИДЭРТ МАНХАН ХХК

БИДЭРТ МАНХАН ХХК

0₮

Энгийн 1206 МОНГОЛ БРЕНД

1206 МОНГОЛ БРЕНД

0₮

Энгийн НОГООН СОР ХХК

НОГООН СОР ХХК

0₮

Энгийн МОНГОЛ ГОЁЛ  Монгол малгай, дээл, хантааз, хүрэмний үйлдвэрлэл

МОНГОЛ ГОЁЛ Монгол малгай, дээл, хантааз, хүрэмний үйлдвэрлэл

0₮

Энгийн ШИРМЭЛ ШИРДЭГ ЭСГИЙ УРЛАЛ

ШИРМЭЛ ШИРДЭГ ЭСГИЙ УРЛАЛ

0₮

Энгийн WATERWOOD LLC МОДОН ВАНН

WATERWOOD LLC МОДОН ВАНН

0₮

Энгийн ЗАГВАРЛАГ ЗАЛУУСЫН ЭНЭ НАМРЫН СОНГОЛТ

ЗАГВАРЛАГ ЗАЛУУСЫН ЭНЭ НАМРЫН СОНГОЛТ "MS LEATHER" БРЭНД

0₮

Энгийн

"BATZUU" LLC

0₮

Энгийн MONGOLIAN HAND MADE

MONGOLIAN HAND MADE

0₮

Энгийн

"АМИН ЧАНАР" СҮҮНИЙ УУРГИЙГ ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

0₮

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

КАЗ КАРТА ХХК

Үнэ: 0₮

Каз үйлдвэрлэгч

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Хүнс нийтийн хоолны зориулалтын тоног төхөөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний Чиглэл ххк

Үнэ: 0₮

Манай компани  ОХУ, БНХАУ-аас хүнс нийтийн хоол, бар рестораны  зориулалтын тоног төхөөрөмжийг импортлон өөрийн 3 салбар дэлгүүрүүдээр баталгаат хугацаатай худалдан борлуулж, засвар үйлчилгээг чанартай хийж, сэлбэг хэрэгслээр хангаж, угсарч суурилуулахын зэрэгцээ хуучин тоног төхөөрөмж сэргээн засварлах, ашиглагдсан тоног төхөөрөмжийг худалдаалах дагнасан дэлгүүр ажиллуулж байна.
Web: http://www.chiglel.mn/   Mail:Info@chiglel.mn      

  

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ДӨРВӨН ӨЛЗИЙ ХХК

Үнэ: 0₮

 ЭРҮҮЛ ХӨРСӨНД УРГУУЛСАН ЭРҮҮЛ ХҮНС

Монгол хүн бүрт баталгаатай, эрүүл хүнсийг өргөн барьж, эх орны үндэсний үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготойгоор 1998 оноос эхлэн үйлдвэрлэл, худалдааны салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан олон нэр төрлийн, шим тэжээлтэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорин ажиллаж байна.  
www.durvun-ulzii.mn

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

МОНВЕКОМ ХХК

Үнэ: 0₮

Олон улсын стандартад нийцсэн зориулалтын усны хуванцар сав

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ШОРЛОГНЫ ТҮЛШ

Үнэ: 0₮

Монгол улсын хэмжээнд 64 сая м3 ойн хаягдал хуримтлагдсан гэсэн статистик байдаг. Бид ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрээс гарсан хаягдлаа ашиглалгүйгээр хаягдал болгоод орхидог байсан. Тэгвэл энэхүү модны хаягдлыг МСРТ компани эдийн засгийн эргэлтэд оруулж 2009 оноос модны нүүрсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлжээ. 

Өнөөдрийн байдлаар “МСРТ” ХХК нь Монгол улсад стратегийн өндөр ач холбогдолтой үйлдвэрлэлийг эхлүүлж модны хаягдлыг 2 шатлалтайгаар боловсруулан:

- шорлогны түлш

- сайжруулсан шахмал түлш

- бионүүрс

зэрэг модны нүүрсэн бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр жилдээ 1000-1500 тонн шорлогны түлш үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна БНХАУ, Япон, БНСУ-руу экспорт хийхээр болжээ.

Уншигч та бүхэн эх орондоо үйлдвэрлэсэн шорлогны түлшийг Улаанбаатар хотын бүх сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой. Мөн ширхэг бүтээгдэхүүнийг ч хүргэж үйлчилж байгааг дуулгахад таатай байна. 

харилцах утас: 8809-9099, 8811-5011

https://www.facebook.com/Mongoliancharoal/





БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

"Монгол Ванн" ХХК

Үнэ: 0₮

"Монгол Ванн" ХХК-ийн эх орондоо үйлдвэрлэж буй шахмал чулуун ванн, угаалтуурыг та хүссэн өнгө, тоо, хэмжээгээрээ захиалах боломжтой. 
Танд баталгаат чанар, боломжийн үнэ, сэтгэл ханамжийг амлаж, тав тухтай, ухаалаг хэрэглээг санал болгоно!

ТА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЭЭРЭЙ! 












БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

АЛИМАН САР ХХК

Үнэ: 0₮

Өрх гэрийн эрүүл амьдрал 

Өдөр бүрийн хүнсээс эхтэй...
Захиалга авах утас:   9609-6955, 9509-6955 

Аманд ороод бутрах амтат бүхэл үрийн овьёостой жигнэмэг

Овьёос улаан буудайн 2-р гурил дахь эрдэс бодис нь бодисын солилцоонд чухал үүрэгтэй, мөн уургийн хэмжээ бага тул таргалуулахгүйн дээр 12 нугалаа гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Манай овьёостой жигнэмэгийг жингээ барьж байгаа төдийгүй хүүхдийн нэмэлт хоолны зориулалтаар хэрэглэж болно.






Нэг хайрцагт -16 ширхэгтэй 
Үнэ-9900₮ 

Бүхэл үрийн болон арвайн гурил нь төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис хүнсний эслэгийн агууламж өндөртэй тул эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй. 

Арвайн гурил ядарч сульдсан биед шим тэжээл өгдөг. 










 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛ ШЕВРО

Үнэ: 0₮

МШ-хк нь 1993 онд байгуулагдсан. 121 ажиллагсадтай, 14000 м2 үйлдвэрийн байгууламжтай. Ветблю, краст, финиш хийх тоног төхөөрөмжтэй. Хоногт 4000ширхэг хонь, ямааны арьс 1000ширхэг үхэр сарлагийн арьс боловсруулах хүчин чадалтай.

Хагас боловсруулсан арьс ширийг Итали, Турк, Хятад улсууд руу экспортолдог. Дотоодын зах зээлд гүн боловсруулсан арьс шир борлуулдаг. Мөн савхин дээл, цамц үйлдвэрдэж дотоодын зах зээлд нийлүүлдэг.

Цаашид технологийг боловсронгуй болгон гүн боловсруулсан арьс ширийг олон улсын зах зээлд өрсөлдөх хэмжээнд боловсруулах зорилт тавин ажиллаж байна. Та бүхэнтэй бид бүх төрлөөр хамтран ажиллахад нээлттэй байна.

монгол шевро зурган илэрцүүд

монгол шевро зурган илэрцүүд 

http://www.mongolshevro.mn/

 
 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

БУМБЫН УЛААН ХОНГОР ХХК

Үнэ: 0₮

Манай компани 2011 онд байгуулагдан хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгож, хөгжүүлэн сурталчлах цаашлаад, “Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх, гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн баталгаажуулах” зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Нярай/хүүхдийн өлгий, тоодон дээлийг үндэсний багц бүтээгдэхүүн болгож, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хэрэглэж заншиулах зорилгоор үйлдвэрлэлд нэвтрүүлээд багагүй хугацааг өнгөрөөжээ. Үргэлж өсөн нэмэгдэх үнэ цэнийг таньтай хамт бүтээнэ.
Бумбын Улаан Хонгор ХХК зурган илэрцүүд
m.me/BumbiinUlaanKhongorLLC

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ХААН ХҮНС ИМПЕКС ХХК

Үнэ: 0₮

"Хаан хүнс импекс" ХХК нь 2009 онд байгуулагдаж хиаман бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж эхэлсэн. 2011 онд хүнсний үйлдвэрийн эрүүл ахуйн стандартад нийцсэн үйлдвэрийн байрыг ашиглалтанд оруулсанаар өөрийн гэсэн амт чанар өнгө үзэмжтэй хиаман бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн юм. Одоо тус компани нь Сонгино хайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулж байна. Манай үйлдвэр нь өдөрт 500-2000кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 100 тн-ний багтаамжтай хөргөлтийн зоорьтой , нийт 20-иод нэр төрлийн чанамал хагас утлагат ,давхар утлагат хиам, элэгний нухаш , зайдас , царцмаг, гахайн утсан мах зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чанар, шинэ дэвшилтэд технологи, эрүүл хүнсээр хэрэглэгчидийг хангах нь компаний зорилт юм. Манай бүтээгдэхүүнүүд Нарантуул ОУХТөв, Барс-1 , Барс-2 худалдааны төв, Дэнжийн 1000 , Хүчит Шонхор худалдааны төв, Хар хорин , Драгон, Энхжин худалдааны төв, 8-н нэрийн хүнсний дэлгүүрүүд , супермаркетууд, бусад худалдааны төвүүдээр худалдаалагдаж байна. 

http://www.khaankhunsimpex.mn 
 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

LHAMOUR

Үнэ: 0₮

Эрүүл мэнддээ анхаарагч танд зориулан 100% байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг бид Монголдоо үйлдвэрлэж байна

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ДАРХАН НЭХИЙ ХК

Үнэ: 0₮

“Дархан Нэхий” ХК нь Монголын нийт ард түмэндээ өөрийн бүтээгдэхүүнээ “хамгийн чанартайг хамгийн хямд үнээр” хүргэхийг зорьж ажилладаг билээ. Энэ зорилгын хүрээнд Монгол Улсад ажиллаж байгаа байгууллага хамт олонд манай компани Засгийн газрын 278-р тогтоолоор Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн дагуу ажлын гутал, хувцасыг их хэмжээгээр үйлдвэрлэж байгууллага хамт олонд түргэн шуурхай нийлүүлэн ажиллаж байна. Бид нэхий, савхи, арьсан дээл, гутлуудаа ХҮҮГҮЙ, УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ, 3-6 сарын хугацаанд цалингаасаа хуваан төлөх нөхцлөөр худалдан авах боломжийг танай байгууллагын хамт олонд олгож байна.
 
Дархан нэхий хувьцаат компани нь 1972 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр .
Евро стандартад нийцсэн, байгальд ээлтэй, эко технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд экологийн шаардлага хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн болох нэхий дээл, гутал, нэхий бүтээгдэхүүн, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн худалдаалж байна.
Манай бүтээгдэхүүнийг таашаан хэрэглэдэг хэрэглэгчдээ дэмжих үүднээс өөрийн нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам ойртуулан үйлчилж байна.



www.nekhii.mn

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ЕСӨН ОД ХХК

Үнэ: 0₮

Есөн Од ХХК нь 1991 онд байгуулагдсан.  Анх хоршоо хэлбэрээр байгуулагдаж гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан тэр дундаа барилгын материал, болон хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэн явуулж байсан. 1998 оноос шоколадан бүтээгдэхүүн импортлон дотоодын зах зээлд гадны алдартай брэнд бүтээгдэхүүн борлуулж  эхэлсэн. Тодруулбал Баруун Европын улсуудаас Монголын зах зээлд импортоор Cote’d or, Master Foods-н Мars, Snickers, Twix, M&M, Bounty болон  Cadbury гэх мэт олон үйлдвэрлэгч нарын төрөл бүрийн шоколадыг 2003 он хүртэл борлуулж өөрийн туршлага судалгаанд үндэслэн Монголдоо үйлдвэр байгуулах шийдэлд хүрсэн.  Ийнхүү 2004 онд Бельги улсын тоног төхөөрөмж болон НОУ ХАУ г Монгол улсад нэвтрүүлэн Шоколад үйлдвэрлэх үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Бельги  болон Есөн Од ХХК ний  хөрөнгө оруулалттай Есөн Од Фүүд интернэшнл ХХК г байгуулан Голден Говь брэндын шоколадыг зах зээлд нийлүүлсэн. 2003 ондоо барилгын материал тэр дундаа хөнгөн блок үйлдвэрлэх Эрдэс Бетон ХХК г Есөн Од ХК ний 100% ийн хөрөнгө оруулалттай байгуулан Монголд анхны хувийн хөрөнгөөр боссон томоохон барилгын материалын үйлдвэр болсон юм. Ийнхүү өнөөгийн байдлаар Эрдэс Бетон ХХК нь салбарлан цемент үйлдвэрлэх, бетон эдлэл үйлдвэрлэх цехүүдийг нэмж байгуулан үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм зорилго

“Тогтвортой үйл ажиллагаагаа явуулан хэрэглэгчийн шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэнчлэлийг тогтмол нэвтрүүлэн түүнд тохирох чадвартай мэргэжилтэн бэлтгэж нийгмийн хариуцлагаа ухамсарлан Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах явдал юм”

Алсын хараа

Хэрэглэгчиддээ найдвартай чанартай байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсад Монгол улсын нүүр царай болох бренд бүтээх явдал юм



http://goldengobi.page.mn/

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

СҮБЭЭДЭЙ НУМ СУМНЫ ҮЙЛДВЭР

Үнэ: 0₮

Монгол сур харвааны "Сүбээдэй" үйлдвэр нь түүх, өв соёлын салбарт, монгол гаралтай, монгол хүний оюун ухаанаар бүтээгдсэн, Монгол Улсын засгийн газрын зөвшөөрөлтэй, Оюуны өмчийн газрын патенттай, Монгол үндэсний эрийн гурван наадмын Үндэсний сур харвааны хэрэгсэл "Алингар" нум сум, харвааны дагалдах бүх төрлийн хэрэгслүүдийг сур харвааны зориулалтаар захиалгаар үйлдвэрлэдэг. "Алингар" нумыг биет өв, тээгчийн бүтээл гэж Соёл Спорт аялал Жуулчлалын яам, Байгаль Орчин Ногоон хөгжлийн яамны эрдэм шинжилгээ судалгааны дүгнэлтэнд "язгуурын соёлын өвийг үргэлжлүүлэхэд тохиромжтой, хүрээлэн буй орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шиийдэлтэй, хүчин чадалтай хэмээн тэмдэглэсэн.
 
 
 


















"Сүбээдэй" нум сумны үйлдвэр нь үйлчлүүлэгчдийн хүсэлд нийцүүлэн "эвэр элэгтэй шөрмөсөн артай нум" үйлдвэрлэж байна. Энэ нь малын гаралтай түүхий эдээр хийгддэг эко үйлдвэрлэлийн бодлоготой уялдаж байгаа бөгөөд язгуурын монголчуудын дэлхийг байлдан дагуулж байх үедээ агсаж байсан тухайн үеийн хамгийн хүчтэй, холын тусгалтай нум сумыг эдүгээ орчин үед сэргээн хэрэглэж байгаа нь өв уламжлалаа хадгалан авч үлдэхэд ихээхэн ач холболдолтой болж байгаа юм.
 
 
Эвэр элэгтэй шөрмөсөн артай "болд ширхэгт нум", "төмөр ширхэгт нум", "занга нум", "эвэр элэгт" нум, "оньст нум" зэргийг үйлдвэрлэн монголчуудын хүртээл болгож байна. Эдгээр нумууд нь Манжийн дарангуйллын үед устаж, монголчуудын сүр хүчийг дарах бодлогоор өв уламжлал нь тасрах шахсан ажээ.
 
Эзэн Чингис хаан Жамухтай анд барилцаж явахдаа харваж явсан "алингар" нум нь "Сүбээдэй" нум сумны үйлдвэрийн өв тээгчийн бүтээлээр бүртгэгдэн нумны хөгжил дэвшлийн түүхийн нэгэн жимийг үргэлжлүүлэх хүндтэй үүрэг хүлээгээд байна.
 
Захиалгыг Жуковын хөшөөний дэргэдэх "Норжин худалдааны төвийн 2-р давхарын бэлэг дурсгалын тасагт авна. 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ӨГӨӨМӨР НУТАГ ХХК

Үнэ: 0₮

 

 

 

 

 

 

 

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

СҮҮ ХУВЬЦААТ ХК

Үнэ: 0₮

Монгол улсын Ууган үйлдвэр Сүү ХК нь 1958 онд анх нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан. Эдүгээ хоногт 200тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн стандартад нийцсэн техник технологийг байнга нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож чадсандаа бид баяртай байна. Үүний нэг баталгаа нь өндөр шалгуур бүхий олон улсын чанарын стандарт болох ISO 9001:2008 чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.

Бид “Малчны хотноос таны гэрт” уриан дор нийт 2500 гаруй малчид фермерүүдтэй хамтран ажиллаж Монгол улсын хамгийн том сүү бэлтгэлийн нэгдсэн системийг бий болгоод байна. Мөн Сүү ХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний хөгжлийг тодорхойлогч хагас зуун жилийн түүхтэй Монгол улсын Ууган сүүний үйлдвэр юм.




http://www.mongolmilk.mn/

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ТӨГС ДАРДАС ХХК

Үнэ: 0₮

"Төгс Дардас" ХХК Master Toner нь принтерийн хорны худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгаль орчины бохирдолыг бууруулах, бүтээгдэхүүний өртөгийг багасгах зорилгоор өөрийн бүтээгдэхүүний ашиглаж дууссан хорны сав, баглаа боодлыг буцаан худалдан авч 3 эд ангийг дахин ашиглаж, 2 эд ангийг дахин боловсруулж 8 эд ангийг шинээр сольж нунтаг хорны дүүргэлт хийн дахин боловсруулсан хорыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхлээд байна

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

УЛААНБААТАР БУЙДАН ХХК

Үнэ: 0₮

Бүх төрлийн буйдан үйлдвэрлэл, буйдангийн захиалга гүйцэтгэдэг.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

KMA ХХК

Үнэ: 0₮

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

УР УНДРАХ ХХК

Үнэ: 0₮


http://www.ur-undrakh.com/

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ЧИПСЭН ААРУУЛ

Үнэ: 0₮

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ГУРВАН МАРАЛ ГРУПП

Үнэ: 0₮

Манай компани 2011 онд анх үүсгэн байгуулагдаж, барилга материалын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 оноос эхлэн барилгын хуурай хольцын материал үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2014 онд үйлдвэрлэлээ хөгжүүлж технологийн шинэчлэлийг орчин үеийн стандартад нийцүүлэн өдөрт 70-80тн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат ажиллагаатай шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Мөн гал дэмждэггүй нягтаршил сайтай барилгын дулаалгын хөөсөнцөрийн үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулж, хэрэглэгчийн захиалгын дагуу төрөл бүрийн хэмжээсээр зүсэж өөрсдийн тээврээр барилгын талбайд хүргэж өгч үйлчилж байна. Дулаалгын хөөсөнцөрийг 1м3  нь 10-45кг-ийн нягтаршилтайгаар хоногт 180-200м3 үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. 

 

       Гурван Марал Групп нь 40 гаруй ажилтантай. Хуурай хольцын бүтээгдэхүүн нөөцлөн хадгалах 350-400 тонны, хөөсөнцөрийн 800-1000м3 хадгалах агуулахтайгаар хүнд даацын хоёр автомашин, бараа хүргэлтийн  5-н машинтай, ачиж буулгах өөрөө явагч механизм болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 2016 оны эхний улиралд өдөрт 50м3 барилгын дүүргэлтийн полистролбетон блокны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан болно. 



БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

МӨНХИЙН ЦАГААН ЖИМ ХХК

Үнэ: 0₮

“Мөнхийн цагаан жим” ХХК  нь одоогоор 12 ажилтантай , өдөрт 8000-10000 ширхэг маск үйлдвэрлэх хүчин чадалтайгаар Олон улсын чанарын стандартын шаардлагад нийцүүлэн амны хаалт маскийг үйлдвэрлэн гаргаж байна. Тус үйлдвэрийн маск нь 4 давхар даавуун материал /35 ба 50 граммын  H95 тусгай  зориулалтын даавуу орсон ба энэ нь ижил төрлийн маскнаас илүү нарийн тоосонцрыг шүүх давуу талтай/ болон 4 төрлийн дагалдах хэрэгслээс бүрдсэн маск үйлдвэрлэн гаргадаг юм байна.



БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ДАЛД МӨНГӨН ШАНД ХХК

Үнэ: 0₮

Монголчууд эрт дээр үеэс цайны өргөн дэлгэр уламжлалтай билээ. Энэ дундаа төрөл бүрийн цайн ургамалыг тамир тэнхээ оруулах, эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Дорноговь аймгийн иргэн, өдгөө 80 гарч яваа Должин гуай зах зээлийн боломжийг олж хараад орон нутагтаа байгаа ургамлаар цайны үйлдвэрлэл байгуулжээ. Энэхүү үйлдвэрлэл нь говьд ургадаг загсгал хэмээх ургамлыг боловсруулан цай хийдгээрээ онцлогтой юм.
Загсгал нь говьд ургадаг, ядаргаа тайлах, дархлаа сайжруулах, даралт буулгах зэрэг ач тустайгаас гадна элэгийг эрүүлжүүлэх, хавдрын эсрэг үйлчилгээтэй юм. 2012 онд Мерси Кор нь MORE төслийн хүрээнд энэхүү бүтээгдэхүүнийг сурталчлах, зах зээлийн холбоос тогтооход нь тусалсан билээ. Өдгөө загасгал цай дотоодын болон олон улсын үзэсгэлэнгүүдээс шилдэг бүтээгдэхүүний шагналуудыг олон удаа хүртсэн том брэнд болж чаджээ. Должин гуай одоо үйлдвэрдээ 6 хүн ажиллуулан, өдрийн хэрэгцээнээс хамаарч 200-400 ширхэг цайг аймгийн төвийн дэлгүүрүүд болон Номин сүлжээгээр борлуулдаг юм.



 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ЭКОЛОГБУС ХХК

Үнэ: 0₮

Монгол улсад машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбар үүсгэн хөгжүүлж, импортыг орлох, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн багц бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох зорилгоор 2013 онд “Номин Холдинг” ХХК-ийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулсан.
Энэ үйлдвэр нь 2000м2 ашигтай талбай бүхий өөрийн үйлдвэрийн байртай, жилд 120 автобус угсарч үйлдвэрлэх хүчин чадалтай, захиалгаас хамаарч үйлдвэрлэлийг 2-3 ээлжээр зохион байгуулж хүчин чадлыг өсгөх боломжтойн дээр өөр өөр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэгэн зэрэг зохион байгуулах технологийн бололцоотой, техник зохион бүтээлт, тооцоолол, технологи, чанарын хяналтын чиглэлийн инженер техникийн ажилтнуудтай.
Ecobus J-800Т маркийн эко автобус нь порталь буюу дугуйн тэнхлэгээс доош байрласан тэнхлэгтэй, 2 гишгүүртэй шаттай, шал нь газраас 57 см дээш байрласан, нам шалтай, хийн нумтай тул бууж суухад эвтэй, явдал зөөлөн, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн зорчих боломжийг хангах нэмэлт төхөөрөмжөөр тоноглох техникийн боломжтой, хүндийн төв нь доор байрласан тул тогтворжилт сайнтай орчин үеийн мегаполис хотын зориулалтын автобус юм.
Дизель автобусны утааны хамгийн хортой нэгдэл болох азотын ислийг хоргүй, агаарын ихэнхийг бүрдүүлдэг азот N2 ба ус H2O болгох сонгомол үйлчилгээтэй катализатор бүхий экологийн Евро IV стандартын дизель хөдөлгүүртэй, одоо манай нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа DAEWOO BS-106 маркын автобустай харьцуулахад 2,3-18,0 дахин бага хорт бодис ялгаруулах тул “ЭКО АВТОБУС” гэж нэрлэсэн.
“Эколог бус” ХХК-ийн үйлдвэрлэж буй 41 хүний суудалтай Экобус J-800T автобус нь Монгол орны уур амьсгалын онцлогт тохирсон, агаарын бохирдлыг бууруулах, Евро-4 стандартын, хэрэглээнд бүрэн нийцсэн, тохилог, Солонгосын “Daewoo BS 106” автобуснаас давуу талтай тээврийн хэрэгсэл болсноороо бидний төдийгүй эх орны маань бахархал болж байна. Энэ үйлдвэр нь жилдээ 120 гаруй ийм автобус үйлдвэрлэх хүчин чадалтай юм.


Албан ёсны веб сайт:  www.ecobus.mn
Facebook хуудас: www.facebook.com/ecologbus
Twitter хаяг:  www.twitter.com/
 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ХҮЛЭГТ ТАЙЖ ХХК

Үнэ: 0₮




БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

АГЬ ШИМ ХХК

Үнэ: 0₮



БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

УЛААНБААТАР ПРИНТ ХХК

Үнэ: 0₮

1997 оноос хойш офсет, өнгөт хэвлэлийн чиглэлээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Сэтгүүл, каталоги, ном, дэвтэр, шошго, плакат, санхүүгийн маягт, сонин, танилцуулгын хэвлэлт болон хэвлэлийн цаасны худалдаа эрхэлдэг. “Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэр нь ажил үйлчилгээндээ хэрэглэгчдийг дээдлэх зарчмыг нэвтрүүлж, хэрэглэгчдийн хүндэтгэлийг хүлээдэг. Монголын хамгийн өндөр борлуулалттай, олонд танигдсан “Нийслэл Гайд”,  "Uptown", "Гоодаль”, “Mining Journal”, “Соронз”, "ТВ Инфо" зэрэг олон сэтгүүлүүдийг хэвлэж байна. Мөн жил бүр зурхайч, доктор, профессор Л.Тэрбишийн "Монгол зурхайн цаг тооны бичиг’’-ийг хамгийн олон тоогоор хэвлэж ард түмэндээ хүргэдэг билээ.


tb-management.mn

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

БИДЭРТ МАНХАН ХХК

Үнэ: 0₮


 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

1206 МОНГОЛ БРЕНД

Үнэ: 0₮



БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

НОГООН СОР ХХК

Үнэ: 0₮





БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛ ГОЁЛ Монгол малгай, дээл, хантааз, хүрэмний үйлдвэрлэл

Үнэ: 0₮

Монгол малгай, дээл, хантааз, хүрэмний үйлдвэрлэл
Утас: 98207236 98454503























 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ШИРМЭЛ ШИРДЭГ ЭСГИЙ УРЛАЛ

Үнэ: 0₮

Бид үйлчлүүлэгчийнхээ хүссэн загвар, хэмжээгээр ширдэг ширэхийг хичээдэг билээ.
 Захиалга авах утас: 89979575, 96779575












БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

WATERWOOD LLC МОДОН ВАНН

Үнэ: 0₮

Холбоо барих утас: 99721722 
Фэйсбүүк: 
Waterwood llc Bayan Ulgii






БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

ЗАГВАРЛАГ ЗАЛУУСЫН ЭНЭ НАМРЫН СОНГОЛТ "MS LEATHER" БРЭНД

Үнэ: 0₮

Намар цагт залуусын хувцаслалт илүү загварлаг, илүү стильтэй болдог гэдэгтэй уншигч та санал нийлэх байх. Тэгвэл бид загварлаг залуусын энэ намрын сонголтыг онцолж байна. Шинэ содон бүхнийг эрэлхийлдэг, эрч хүчтэй, мэдрэмжтэй залуусын сонголт юу байх бол.

Үндэсний үйлдвэрлэгч "MS Leather" брэнд энэ намрын загваруудаа танилцуулж байна...

Ямар ч хувцастай төгс зохицох савхин хүрэм яахын аргагүй энэ намрын тренд юм.  Тэгвэл чанар загвараараа бусдаас үргэлж ялгардаг савхин хувцасны "MS leather" брэнд энэ намрын загваруудаа танилцуулж байна. 

Та бэлэн загваруудаас худалдан авалт хийж болохоос гадна өөрийн хүссэн загвар, дизайнаар захиалан хийлгэх боломжтой. 

Холбоо барих утас: 9927-2350, 8808-2350, 9969-8190

Хаяг: Хан-уул дүүрэг 3-р хороо 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

"BATZUU" LLC

Үнэ: 0₮

Үндэсний үйлдвэрлэгч "BATZUU LLC " Сурагчийн дүрэмт хувцас болгон адилгүй чанартай байдаг. Бид та бүхэндээ 20 жилийн туршлага болон чанарыг санал болгож байна.




Худалдаалах цэгүүд:
-Дүнжингарав худалдааны төв-246
-Хархорин худалдааны төв 3 давхар-188
-Хуучин бөмбөгөр 4-3
-Баялаг ундраа 2 давхар-186
Дэлгэрэнгүй мэдээллийг
77070101-ээс лавлана уу.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

MONGOLIAN HAND MADE

Үнэ: 0₮

100% органик байгалийн гаралтай MONGOLIAN HAND MADE гоо сайхны бүтээгдэхүүнийг зөвхөн танд зориулж үйлдвэрлэж байна. Та
- ванны бөмбөлөг
- саван
- нүүрний утлага
- гаатай хөлний дүрлэг,
- үнэрт лааг өөрийн хүссэн үнэрээр захиалах боломжтой.

Захиалга авах утас: 9907-0641









БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

"АМИН ЧАНАР" СҮҮНИЙ УУРГИЙГ ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Үнэ: 0₮

Энэхүү сүүний уургийг хэрэглэснээр сахарын өвчнийг 90 хувь бууруулна, таны биеийн эсэргүүцэл дархлааг нэмэгдүүлнэ, химийн эмчилгээний хордлого тайлна, цусан дахь цагаан эсийг нэмэгдүүлж, хүүхдийн өсөлтийг дэмжих гэх мэт гайхалтай үр дүнг мэдрэх болно.
Утас: 9956-1265, 9951-7459
 
  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?