Баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэхэн дугаартаа бид ” Ивээл” брэндийн үүсгэн байгуулагч, Баялаг бүтээгч, хатагтай З.Рэгзэдмааг урьж сонирхолтой ярилцлага өрнүүлснийг уншигч та бүхэндээ хуваалцаж байна.
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе уриатай “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч, цагаа заваа гарган хүрэлцэн ирсэн танд өглөөний мэнд хүргье. Ивээл брэндийн студи үнэхээр сайхан юм. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
Сайн байна уу? Та бүхэнд өглөөний мэнд хүргье. Юуны өмнө энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баярлалаа. Бүтэн нэг өдрийг манай “Ивээл”-ийн хамт олонтой өнгөрүүлэхээр ирсэн та бүхэнд талархаж байна. Намайг Зоригтсайханы Рэгзэдмаа гэдэг. Би нөхөр, хүү, охины хамт ам бүл 4-лээ амьдардаг. Завгүй айлын эзэгтэй, дөнгөж бизнес эхэлж байгаа шинэ businesswomen байна аа /инээв/
2009 оноос хойш төслөө бичээд, бичиж эхэлсэн төслөө боловсруулан, судалгаан дээрээ тун нухацтай хандаж, 2017 он гэхэд өөрийн брэндийг бий болгох үндсэн ганц зорилготойгоор Ивээл брэндээ байгуулсан. Ивээл брэндийн маань үндсэн зорилго бол “ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦСАА ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЬЕ” гэсэн зорилго байгаа. Энэ бол загварлаг гоё чамин дээл хувцсаар орчин үеийн залуус өдөр тутамдаа ч гоёх боломжтой гэдгийг бид харуулахыг хичээж төслөө бичиж эхэлсэн. Тухайн үед үндэсний дээл хувцсаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлнэ гэхэд маш их доог тохуу хийдэг байсан.
ЭМЗҮЙЧЭЭС ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛСОН ТҮҮХ
Би Анагаах ухааны их сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Оюутан байхдаа загварлаг, дэгжин хувцсанд бусад охидын адил дурладаг байлаа. Тухайн үед ажилаж олсон мөнгөөрөө санхүүгийн ямар ч тооцоогүй, юу ч бодохгүйгээрээ ихэнхийг нь хувцас худалдан авахад зарцуулаад дуусгадаг байжээ. Төгсөөд мэргэжийнхээ дагуу амжилттай ажиллаж байсан ч хийж байгаа зүйлдээ бүрэн сэтгэл ханамжтай байж чадаагүй. Би хэдийгээр эм зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ амжилттай ажиллаж байсан ч гэсэн дотоод хүнээ соносж байсан юм. Би бол загварлаг хувцсанд дуртай, гоё ганган стилээр хүмүүсийг хувцаслах дуртай тийм л хүн байсан.
Анх оюутан байхдаа 16-р хороололд маш гоё Японы угсардаг шил арчигч ирсэн байна гэдгийг олж дуулаад найзтайгаа хамт түүнийг зарж анхны бизнесээ эхлүүлж байсан. Түүний дараа ах эгч хоёр маань 5000 ширхэг цагаан трико авчраад түүнийг нь маш хурдаг борлуулж байсан юм. Тэр цагаан трико хэзээ ч миний санаанаас мартагддаггүй. Тэр триког авч байсан хүмүүс одоо ч надаас асуудаг. Үнэхээр гоё трико байсан. Хувцас худалдаалах бизнесийн санаагаа анх Бээжинд ар гэртээ, өөртөө худалдан авалт хийхээр дэлгүүрээр явж байхдаа олж байсан. Олон дэлгүүрт аятайхан загвартай, боломжийн үнэтэй хувцас их байхаар нь өөрөө өмсөхгүй мөртлөө нэг загвартай хувцаснаас бөөндөж авсан. Авсан баахан хувцаснуудаа найз нөхөд, таньдаг хүмүүстээ үзүүлтэл 30 минутын дотор бүгдийг нь худалдаад авчихсан. Тухайн үед эм зүйчээр ажиллахаас илүү хувцас загварын бизнест илүү дурлаж ажиллах юм байна гэж бодсон. Сэтгэл маань эргэлт буцалтгүй энэ салбар луу шулуудан 10 жилийн өмнө “Абигейл жийнс” гадуур хувцасны дэлгүүрээ нээж байсан.
Гадны үйлдвэрээс хувцас захиалах үед ихэвчлэн миний үеийн залуус хувцас үйлдвэрлэж байсан. Тухайн үед дэлгүүрийн үйл ажиллагаа тогтворжоод таван жил болчихсон байсан учраас яагаад үндэсний хувцасаа үйлдвэрлэдэг Монгол брэндийг үүсгэж болохгүй гэж бодсон. Мөн “Абигейл жийнс” дэлгүүрээ нээсэн цагаас л ашигтай ажиллаж, олсон орлогоо сайн хуримтлуулж чадсан учраас санхүүгийн хүндрэл бага байсан. Үндэсний хэв маяг шингэсэн мөртлөө Европ загвартай, өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой хувцас үйлдвэрлэвэл залуус сонирхох юм шиг санагдаж “Ивээл” брэндээ байгуулж байсан.
Европ хувцас голлосон төвлөрлийг эх орны үйлдвэрлэлээр бага ч болов сүлэх үйл явцыг хэрэгжүүлж буй “ИВЭЭЛ” оёдлын үйлдвэр
Үндэсний хэв маяг шингэсэн бүтээлийг өөрийн гэсэн загварчилгаа, өвөрмөц маркетингаараа эх орондоо болон олон улсын хувцас загварын зах зээлд таниулж монгол үнэр оруулж яваа Монгол брэндийн ард байх уран бүтээлч бүсгүйчүүд, баг хамт олонтой танилцахаар ИВЭЭЛ үйлдвэр дээр ирэхэд сэтгэл татам юм. Өнгө алагласан гоёмсог бөс бараа, даавуу материалууд өрөөтэй байлаа. ------------------
Үндэсний хувцсыг “трэнд” болгож буй монгол брэнд “ИВЭЭЛ”
Аливаа бизнес “үйлчилгээ ба харилцагч”, “бүтээгдэхүүн ба харилцагч” гэсэн үндсэн томьёонд баригддаг. Тэгвэл Ивээл брэнд чухам юунд анхаарч, ямар маркетинг, бизнесийн зарчим баримталж зах зээлд өөрсдийн байр суурийг хадгалж байгаа талаар х дэлгэрэнгүй ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ