Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан хувцсыг үйлдвэрлэж буй “Эрдсүлж” ХХК-ийг энэ удаагийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд онцолж байна. Тус компани нь 1991 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2007 онд албан ёсоор “Эрдсүлж” нэрээ авч ажиллаж байгаа юм.