Сүүлийн жилүүдэд олон улсын стандартад нийцсэн үндэсний үйлдвэрлэл олноор нээгдэж байгаа нь сайшаалтай. Тэгвэл Монгол улсын тавилгын зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ итгэлт, найдвартай түнш болж чадсан Woodmaster захиалгат тавилгын үндэсний үйлдвэрлэгчийг танилцуулж байна. Залуу хас компанийн Улаанбаатар хот дахь салбар болох Woodmaster захиалгат тавилгын үйлдвэр нь 2004 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Үргэлж шинэлэг нь байж чанартай загварлаг цэвэр модон тавилгыг захиалгаар үйлдвэрлэдэг тус хамт олон бүх төрлийн:
- Модон эдлэл, мебель тавилга
- Модон саун
- Амины орон сууц
- Зуслангийн байшин
Зэргийг чанарын өндөр түвшинд захиалгаар хийж гүйцэтгэхээс гадна
- Интерьер, зураг төслийн гүйцэтгэл
- Баар рестораны тохижилт
- Гарден болон гадна тохижилт
- Хаалга
- Явган хана
- Модон шат
- Мансард зэрэг бүх төрлийн модон хийцийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах засварлах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэгээрээ онцлог давуу талтай юм.
Залуу хас компани нь Буянт-Ухаа спорт цогцолбор, Спортын төв ордон, Талх чихэр, МСS, Мил Хаус зэрэг томоохон байгууллагуудад иж бүрэн саун, Бумбат тур жуулчны баазын гадна пасад, саун, “Кристиан нобел” хүүхдийн сан карказан модон орд гэр болоод хувийн эзэмшлийн модон карказан байшин зэрэг мянга гаруй хувь хүн, албан байгууллагын захиалгыг гүйцэтгэсэн туршлагатай хамт олон юм. Амины орон сууц, зуслангийн байшинг таны хүссэн загвараар канад технологиор ердөө 30-45 хоногийн дотор захиалгыг гүйцэтгэдэг гэдгийг дуулгахад таатай байна.
Манай улс жилд 14-18 тэрбум төгрөгийн мод, модон материал тавилгыг үйлдвэрлэж дотооддоо нийлүүлдэг байна. Энэ бол дотоодын зах зээлийн ердөө 50 хүрэхгүй хувь. Харин үлдсэн 50 хувийг импортоор хангаж байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд дотоодын зах зээлийг бүрэн хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг хэлдэг. Гэтэл өнөөдөр зах зээлд импортын барааны эрэлт байсаар байгаа нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чөдөр тушаа болсоор байгаа юм. Хэрэв модон хийцийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо 100 хувь хангаж, импортын барааг багасгаж чадвал манай улс жилд дор хаяж 15 тэрбум төгрөгийн эх орондоо авч үлдэнэ гэсэн үг юм. Тиймээс хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийх нь эх орондоо оруулж байгаа таны томоохон хувь нэмэр гэдгийг дуулгах хэрэгтэй биз ээ.
Харилцах утас: 8874-0055, 8099-0828