Жи Эс Дорнын Хөгжил ХХК эко блокны барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хүн болон байгаль орчинд ээлтэй, дэлхийн жишигт нийцсэн, 2009 оны евро стандартын шаардлага хангасан, сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат, хог хаягдалгүй хийт хөнгөн бетон эко блокны үйлдвэрийг 2014 оны 6 сард ашиглалтанд оруулж амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ онд импортын бүтээгдэхүүнийг орлох хийт хөнгөн бетон блокыг хоногт 600-700 м.куб жилдээ нийт 200,000 м.куб эко блок үйлдвэрлэн зах зээлд нийлүүлнэ.
Шинж чанарын хувьд:
Эко блок нь хөнгөн, бат бэх, дулаан хадгалах чадвар сайн, шатдаггүй, даац өндөртэй, дурын хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой.
Хийт хөнгөн бетон гулдмайн онцлог:
- Архитектур дизайны хувьд барилгын хийцэд тааруулж дурын хэмжээгээр хөрөөдөж ховил, догол, булан гаргаж барих боломжтой.
- Гадаргуу тэгш тул өрлөг хооронд 5мм-ээс ихгүй зузаантай шавар хийгдэх тул гадна дотор шавардлагын шаврын зарцуулалт бага.
- Дуу чимээг маш сайн тусгаарлаж өгдөг
- Подоонтой тээвэрлэдэг учир эвдрэл хорогдол гарахгүй
- Хий орон зай үүсгэхгүй, амьтан үүрлэхгүй, цана цохихгүй, ус чийг хадгалдаггүй учир модон байшингийн адил таатай орчин бүрдүүлдэг.
Эко блокны зориулалт, давуу тал:
- Хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар нэгэн хор нөлөөгүй.
-Автоклавын уураар хатаасан эко блокоор орон сууц, үйлдвэр, сургууль, цэцэрлэг, граж, агуулах гэх мэт барилга байгууламж барихад өргөн хэрэглэгддэг.
Үйлдвэрийн хаяг:
Сонгино-Хайрхан дүүрэг, 32-р хороо, Сонгино-Хайрхан үйлчилгээний төвөөс баруун урагш 1 км
Харилцах утас: 9911-0837, 9952-3045, 8852-3045, 9152-3045
И-мэйл: gsdorno@gmail.com
Вэб: www.dorno.mn