Тав дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн “Номиун” эмнэлэг нь 2001 онд эрүүл мэндийн сайдын тушаалаар эрүүл мэндийн үйлчилгээний нэгдүгээр төвийн бүрэлдэхүүнд багтан 15 ортойгоор анх байгуулагдаж байжээ. Яс, үений нөхөн сэргээх эмчилгээний төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг улсын хэмжээний үйл ажиллагаатай эмнэлэг юм. Жилдээ 2800-3000 хүнийг оношлон зөвлөгөө өгч, жилд дунджаар 650-730 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг байна. Мөн нийт эмчлүүлэгчдийн 30-35 хувь нь алс холын хөдөө орон нутгаас бүрддэг гэхээр олон түмний итгэлийг даасан, чанартай эмчилгээ хийдэг нь харагдаж буй биз ээ. Ингээд “Номиун” эмнэлгийн захирал С.Энхбурамтай ярилцлаа.
Эмнэлэгийнхээ талаар танилцуулахгүй юу?
Манай эмнэлэг нь 2001 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар хувийн хэвшлийн эмнэлэгүүдийг дэмжих зорилгоор Эрүүл мэндийн үйлчилгээний 1,2-р төв гэж байгуулагдсан. Тэгээд манай эмнэлэг үүний нэгдүгээр төвд нь багтаж 15 ортойгоор анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө манай эмнэлэг 15 дахь жилдээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй бөгөөд энэ хугацаанд Эрүүл мэндийн яамнаас тав дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Энэ нь тус эмнэлэгийн бүхий л зүйл стандартын дагуу хангагдаж ажиллаж буй илэрхийлэл болно. Мөн байгуулагдсан цагаасаа хойш найман мянга орчим хүнийг эрүүлжүүлж, өвчнөөс нь ангижруулсан байдаг.
15 жилийн хугацаанд хэчнээн боловсон хүчинтэй болсон бэ. Мэдээж эмч нарын чадвар, туршлагын талаар яривал?
Одоогоор манай эмнэлэг нь 20 гаруй ажилтантай байна. үүнээс таван их эмчтэй. Мөн сүүлийн жилүүдэд бид гадаад харилцаандаа анхаарлаа хандуулж БНСУ-ын гурван эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Өнгөрөгч онд манай хоёр эмч Солонгосын эмнэлэг дээр очиж туршлага солилцон, мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийн талаар судалж ирсэн. Ингэснээр өөрсдийн эмнэлэг дээр тэдгээр туршлага, арга барилаас хэрэгжүүлж ажиллаж байна.
Яс, үений төрөлжсөн гэсэн шүү дээ. Тэгэхээр эмчилгээний арга барилаасаа ярихгүй юу?
Эмчилгээний хувьд бидний хамгийн дэвшилттэй, сайн нь юу вэ гэвэл үений хэсгийн эмчилгээ. Энэ нь үений дотор хийгдэж байгаа учраас эмчүлгээний үр дүн маш хурдан хугацаанд гарч ирдэг. Жишээ нь эм уух эсвэл тариа тарьсны дараах үр дүн 60-70 хувь байлаа гэж бодоход, яг үендээ хийгдэж буй эмчилгээ бол шууд 100 хувийн үр дүн өгдөг. Мөн өвдөгний үений ясны ургалтад тусгай эмчилгээ байдаг. Энэхүү эмчилгээг хийлгэснээр ясны ургалт 100 хувь зогсдог гэж үздэг. Эдгээр эмчилгээг бид 2004 оноос практикт хэрэгжүүлж өдгөө маш олон хүн цоо эрүүл болчихсон байна.
Нөхөн сэргээх эмчилгээний талаар?
Нөхөн сэргээх эмчилгээний хувьд ихэвчлэн нурууны ясны өөрчлөлтүүд, мөгөөрс, жийрэгний шохойжилттой болсон үед мөн үений хөдөлгөөний хязгаарлалт нэмэгдсэн тохиолдолд ихэвчлэн нөхөн сэргээх эмчилгээ хэрэглэдэг. Бид сүүлийн үед дөрвөн төрлийн нөхөн сэргээх эмчилгээг практик дээр нэвтрүүлэн ажиллаж байна. энэ нь ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ маш сайн өгч байгаа.
Нийт үйлчлүүлэгчдийн 30-35 хувийг орон нутгийн иргэд эзэлдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр тэдэнд ямарваа нэг хөнгөлөлт ч юм уу, эсвэл эрүүл мэндийн даатгалаар нь үйлчлүүлдэг үү?
Улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгүүд даатгалын байгууллагуудтайгаа байнгын харилцаатай байдаг. Тийм учраас даатгалын хөнгөлөлтийг хэвтэж буй бүх хүмүүст өгдөг. Орон нутгийн өвчтөнүүдийн гол асуудал бол нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатайн улмаас хотыг зорьж ирдэг.
Сүүлийн жилүүдэд яс, үений ямар өвчинөөр хүмүүс илүү өвчилж байна вэ?
Сүүлийн үед үе мөчний суурь өвчнүүд маш их болж байна. энэ дундаас монголчилбол хэрлэг өвчин. Энэ нь хүний дархлааны системтэй холбоотой үүсдэг мөн бүх эрхтэнд нөлөөлж өөрчлөлт өгдөг өвчин юм. Тиймээс энэ өвчний эмчилгээний шалтгаан гэж тодорхой тогтсон зүйл байдаггүй. Манай эмнэлгийн хувьд 2006 оноос европт хэрэглэж байгаа сонгомол эмчилгээг практиктаа нэвтрүүлж хэрэглэж байна. Үүнийг хийснээр хэрлэг өвчтэй олон хүмүүсийг эмчилж эдгэрүүлээд байна.
“Номиун” яс, үений төрөлжсөн эмнэлэг
Холбоо барих:7000-4689, 91994689, 99124689