Масс агентлагийн “Баялаг бүтээгчдийг дэмжих төсөл” хөтөлбөрийн энэ удаагийн дугаарт импортыг орлох чанартай ванн, угаалтуурыг эх орондоо үйлдвэрлэж буй “Гантиг ванн” ХХК-г онцоллоо. Солонгос улсад ажиллах хугацаанд ванн болон угаалтуур хэрхэн хийх аргачлалыг сурч эх орондоо импортыг орлож чадах брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр 2012 онд ажлын гараагаа эхэлж байжээ.
“Гантиг ванн” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Мөнхцэцэг
-Танай компани хэзээ байгуулагдав. Яагаад ванн, угаалтуур үйлдвэрлэх болсон бэ?
-Манай компани 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын зах зээлд барилгын эрэлт хэрэгцээ өндөр байгаа. Энэ асуудлыг харгалзан үзээд импортыг орлосон бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой анх байгуулсан. Бид өөрсдөө Солонгос улсад сурч мэдсэн зүйлээ ашиглаад эх орондоо хэрэгцээтэй үнэ хямд, чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой ажиллаж байна.
Бид өөрсдөө Солонгос улсад сурч мэдсэн зүйлээ ашиглаад эх орондоо хэрэгцээтэй үнэ хямд, чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой ажиллаж байна.
-Санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн бий болгож байна. Зээл тусламжид хамрагдсан уу?
-Санхүүгийн эх үүсвэрээ эхний ээлжинд өөрсдөө босгосон. Одоо бол Барилга хот байгуулалтын яам, Монгол Банкнаас хамтран хэрэгжүүлсэн “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр”-т хамрагдаад зээл тусламж аваад явж байна. Жижиг дунд үйлдвэр зах зээлд хөлөө олох гэж их уддаг. Тийм учраас жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа хүмүүсээ хөлөө олтол нь цогц бодлогоор дэмжиж байгаасай гэж хүсдэг.
-Татварын дарамт хэр их байдаг вэ?
-Баялаг бүтээгчдэд нэг тулгардаг бэрхшээл бол татвар. Том компаниудын хувьд татвар боломжийн байж болох юм. Жижиг дунд үйдвэрлэл эрхлээд зах зээлд хөлөө олох гэж явахад татварын дарамт байгааг хүн бүхэн хэлэх байх. Жижиг дунд үйлдвэрийг эхний хоёр жилийн хугацаанд НОАТ-аас чөлөөлөх, хойшлуулах гэх мэт асуудал яригдаж байгаа боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна.
Жижиг дунд үйлдвэрийг эхний хоёр жилийн хугацаанд НОАТ-аас чөлөөлөх, хойшлуулах гэх мэт асуудал яригдаж байгаа боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна.
-Хэдэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр баримталж байгаа бодлого байна уу?
-Манайх үндсэн 10 ажилтантай. Хүргэлт, суурилуултаа давхар хийж явдаг. Ажилчдаа үйлдвэрийн технологийн тал дээр илүү мэргэшүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Ажлын ачаалалтай үед нэмж гэрээт ажилтан авч ажиллуулдаг. Нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ажилчидтай урт хугацааны гэрээ хийж, нэмэлт урамшуулал олгох зарчмыг баримтлах бодлоготой байна.
Уг хамт олон Солонгос улсын сүүлийн үеийн стандартаар 20 гаруй дизайн, өнгөний сонголттой шахмал чулуугаар хийсэн ванн, угаалтуурыг үйдвэрлэдэг бөгөөр түүхий эдээ БНСУ-аас авчирдаг гэнэ.
“Гантиг ванн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл
-Импортоор орж ирж буй ваннаас ямар талаараа давуу вэ?
-Загвар, хэмжээгээ, бат бөх гээд бүхий л талаараа давуу гэж хэлэх байна. Хэрэглэгийн хүссэн хэмжээ загвараар хийж өгдөг. БНХАУ-аас орж ирсэн ванныг тайрч хэмжээ тохируулах гэсэн ойлголт байдаггүй. Харин манай ванн тайрч тасдаж болдгоороо давуу. Манай чулуун ванн учраас ус дулаан барьж хөрөлт нь удаан байдаг.
БНХАУ-аас орж ирсэн ванныг тайрч хэмжээ тохируулах гэсэн ойлголт байдаггүй.
-Өнгөний сонголтыг хийж болдог гэлээ. Хэдэн төрлийн өнгө гаргах боломжтой вэ?
-Өнгөтэй ванн арай илүү үнэтэй зарагддаг. Яагаад гэвэл өнгийн чулууг нь авах шаардлагатай болдог. Манайх хэрэглэгчдийн сонирхолд нийцсэн 20 гаруй өнгийн ванн үйлдвэрлэж байна.
-Сүүлийн үед ванн болон угаалтуурын загварны чиг хандлага ямар байна вэ?
-Сүүлийн үед манай хэрэглэгчид илүү том загварын ванныг сонирхож байна. Мөн өнгөний загвар, хэлбэр дизайн гээд илүү тав тухтай байхыг эрхэмлэдэг болсон.
-Борлуулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг байна. Барилгын компаниудтай гэрээ байгуулан ажилладаг уу?
-Тэгэлгүй яахав, гурван жилийн хугацаанд 15-н барилгын компанитай гэрээ байгуулаад ажиллаж байна. Барилгын компаниуд манай ванн, угаалтуурыг авч орон сууцандаа тавьсандаа сэтгэл хангалуу байж чаддаг. Гэрээ байгуулсан компаниуд дараа жил нь дахин гэрээ байгуулаад түнш болон ажиллаад явж байна. Мөн өөрсдийн дэлгүүрээр дамжуулан борлуултын ажлаа явуулдаг.
Гэрээ байгуулсан компаниуд дараа жил нь дахин гэрээ байгуулаад түнш болон ажиллаад явж байна. Мөн өөрсдийн дэлгүүрээр дамжуулан борлуултын ажлаа явуулдаг.
-Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт хэдэн ванн үйлдвэрлэх боломжтой вэ?
-Өдөрт 20-25 ванныг үйлдвэрлэн гаргах боломжтой.
Дархан хот руу захиалгаар явах ванн гэнэ. Уг ванны тоноглолтыг Америкаас оруулж ирдэг бөгөөд таван жилийн баталгааг өгч байна. Гантиг ванны нэг давуу тал бол нүүрийг авах боломжтой. Ингэснээр доогуур нь ус орсон тохиолдолд цэвэрлэх боломжтой аж. Мөн үнийн хувьд импортоор орж ирж буй ваннаас хоёр дахин хямд байдгийг тэд хэлж байлаа.
Барилгын компаниудтай хамтран ажилладаг бөгөөд “Happy Go Lucky” хамт олон эдний ванн, угаалтуурыг сүүлийн гурван жилийн турш авч хэрэглэж байгаа гэнэ. Энэ хугацаанд үйлчлүүлэгчдийн зүгээс ямар нэгэн гомдол санал ирээгүй бөгөөд хамгийн сүүлд “Хөрш заан” хотхоны барилгын ванн, угаалтуурыг нийлүүлжээ.
"Гантиг ванн" ХХК-тай холбогдох утасны дугаар 8801-2688, 9901-2600