• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. special

special

image

  • special
  • 2015-06-15 10:50:00
  • 2072
SHARE TWITTER

Масс агентлагийн "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл энэ удаа Мастер матрасыг танилцуулж байна. Тухтай орчинд амрах нь хүний ажлын бүтээмж, эрүүл мэндэд шууд нөлөөтэй учир унтах ор, матрасаа анхаарахгүй байхын аргагүй.

Тус компанийхан олон улсын стандартад нийцсэн матрас үйлдвэрлэх зорилгоор 2004 онд  үйлдвэрээ байгуулж байжээ. Өдгөө матрас хийхэд шаардлагатай бүх зүйлийг өөрсдөө хийн 8-9 нэр төрлийн матрасыг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Хамгийн гол түүхий эд болох төмөр утсаа БНХАУ болон Солонгосоос худалдан авдаг. Тус компани дотоодын зах зээлийн 50 хувийг хангаж байгаа гэх таатай үгээр биднийг угтсан.

Матрасны чанар пүрш нь хэр сайн холбогдсоноос хамаардаг. “Батлайн” компанийн хувьд автомат машинаар матрасны пүршийг холбодог нь чанартай болоход хамгийн их нөлөөлдөг аж. Автомат машинаар хатуу, зөөлөн, өндөр, нам гэх мэтийн бүх төрлийн пүршийг үйлдвэрлэдэг. Мастер матрас ямар дамжлага дамжиж хэрэглэгчийн гарт хүрдэг юм бол. Эхлээд пүрш хэлхэх, буудаж холбох, оёх дамжлагыг даваад хамгийн сүүлд хэрэглэгчийн гэрт хүргэж өгөх гэсэн дөрвөн үе шат дамждаг байна.

Танд тохирсон матрасыг “Батлайн” компани үйлдвэрлэж байна

Үйлдвэрийн дарга Ж.Одхүү “Автомат машинаар үйлдвэрлэн гарсан пүршийг хооронд  нь холбоно. Үүний дараагаар холбон, цулхай дэвсэн хооронд нийлүүлдэг юм. Ингээд төрөл бүрийн материалаар дэвсгэр өнгийг оёж, уутлан матрас бэлэн болдог. Матрасаа тухайн хэрэглэгчийн  хүсэл сонирхолд нийцүүлэн 5-26 см зузаантайгаар үйлдвэрлэн гаргаж байна. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүс ам сайтай байдаг нь бидэнд урам өгдөг” гэлээ.

Мастер матрас  брэнд нь бусдаасаа ялгарах давуу тал олонтой. Тус матрасан дээр сууж, хэвтэхэд хөдөлгөөн мэдрэгддэггүй байна. Учир нь пүрш болгоныг 33 ангилсан уутанд хийн оёж, хэлхэн таван см даацын порлон дэвсэн зузаан материалаар бүрж оёдог байна. Уг брэнд матрас нь  26 см зузаантай, 150x200 хэмжээтэйгээр иргэдийн гэрт очиж байгаа гэнэ.

Автомат машинаар хатуу, зөөлөн, өндөр, нам гэх мэтийн бүх төрлийн пүршийг үйлдвэрлэдэг

“Батлайн” ХХК-д найман жил ажиллаж буй М.Цэрэнпунцаг “Гаднын матрастай чанарын хувьд адилхан. Хамгийн гол нь монгол хүний сэтгэл шингэсэн нь хамгийн чухал. Монголчуудаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй” хэмээсэн юм. 

Тус компани өдөрт 100 матрас үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд монгол хүний сэтгэл, ур ухаан шингэсэн матрасыг Мишээл экспо, Гранд плаза, Дархан-Уул, Дорнод, Орхон аймагт нэрийн барааны дэлгүүрээр худалдаалдаг байна.

"Батлайн" ХХК харилцах утас -95151632

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?