"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хамт олон яг одоо "Рокмон" ХХКийн үйл ажиллагаатай танилцаж байна. Тус компани 1997 онд байгуулагдсан.
Бетон зуурмагийн үйлдвэр нь цагт 150-180 м.куб бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр үйлдвэр, хүнд даацын 50 гаруй машин техниктэй авто бааз, 2000 тоннын багтаамжтай цементийн агуулах 100 тоннын даацтай хоёр автомат пүү зэрэг иж бүрэн цогцолборт 120 гаруй ажилтан албан хаагчид 24 цагийн туршид 3 ээлжээр ажилладаг. Улаанбаатар хотын аль ч цэгт бүтээгдэхүүнээ хүргэдэг юм байна.
Бетон зуурмаг шахах зориулалттай помп автомашин, бетон зуурмаг тээвэрлэлтийн миксер, элс хайрга түүхий эд тээвэрлэлтийн трак, түүхий эд ангилан савлах ковш зэрэг автомашинуудтай үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.