Техник технологийн дээд сургууль нь барилгын бүх төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг байна. Тус тэнхим нь нийт 26 багшийн бүрэлдэхүүнтэй барилгын бүтэц, инженерийн бүтэц, төмөр бетон бүтээц, металл бүтээц, мод ба хуванцар бүтээц, байгууламжийн сорил шинжилгээ инженерийн газар хөдлөл, барилгын материал судлал, процессын технологи, угсралтын технологи, барилга үйлдвэрлэлийн зохион байгуулалт, барилгын ажлын үндэс, барилгын мужаан, засал чимэглэл, бетон арматур, өрөгч угсрагч, ХААЭА, үйлдвэрлэлийн гоо зүй, барилгын механик, материалын эсэргүүцэл зэрэг хичээлүүдээр сургалт явуулж “Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер”, “Барилгын техникч”, “Барилгын мужаан”, “Бетон арматурчин”, “Барилгын өрөг угсрагч” гэсэн мэргэжлүүдийг шаталсан сургалтын хэлбэрээр эзэмшүүлэн төгсгөдөг аж.