“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр Нийслэлийн баялаг бүтээгчдийг алдаршуулж буй. Төсөл хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн оюуны баялаг бүтээгч “Ромашка” цогцолбор сургуулийг танилцуулж байна.
Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус сургууль нь 1999 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд Сонгинохайрхан дүүрэгт өөрийн хичээлийн байрыг ашиглалтад оруулжээ. Мөн сургуулийн өмнөх боловсролыг орос, хятад хэл дээр бяцхан багачуудад заан сургах зорилгоор “Балжингарав” цэцэрлэгийг үүсгээ байгуулж өргөжин тэлсэн байна.
Тус сургууль нь М.Готовдорж, Д,Оюунчимэг нарын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тэд хүүхэд багачууд эх хэлээ сайтар судалж суралцахын хажуугаар гадаад хэлийг өндөр түвшинд сурах хэрэгтэй гэх үүднээс цогцолбор сургууль нээх санаа төрсөн талаараа дурслаа.
Хүүхэд багачууд эх хэлээ сайтар судалж суралцахын хажуугаар гадаад хэлийг өндөр түвшинд сурах хэрэгтэй гэх үүднээс цогцолбор сургууль нээх санаа төржээ
“Ромашка” цогцолбор сургууль нь 1-11 дүгээр ангийн сурагчдад орос, англи хэлийг гүнзгийрүүлэн заахын зэрэгцээ англи хэлийг нэмэлт хөтөлбөрийн дагуу сургадаг юм. Түүнлэн сурагчдыг өнөөгийн хурдацтай хөгжиж буй нийгэмд байр сууриа олоход нь туслахын сацуу гадаад хэлийг эзэмшүүлэхдээ тухайн улс орны сургалтын хөтөлбөр, төлөвлөөгөөний дагуу заан сургаж байна.
“Ромашка” цогцолбор сургууль нь 1-11 дүгээр ангийн сурагчдад орос, англи хэлийг гүнзгийрүүлэн заахын зэрэгцээ англи хэлийг нэмэлт хөтөлбөрийн дагуу сургадаг юм
Хичээлийг ОХУ, БНХАУ-ын Багшийн их сургуулиас тусгай гэрээний дагуу уригдан ирсэн гадаад багш нар заадаг ба монгол хэл дээрх хичээлүүдийг Монгол Улсын дадлага туршлагатай чадварлаг багш нар заадаг юм.
ОХУ, БНХАУ-ын Багшийн их сургуулиас тусгай гэрээний дагуу уригдан ирсэн гадаад багш нар заадаг
2015-2016 оны хичээлийн жилд “Ромашка” сургууль нь сургалтын системээ ОХУ,БНХАУ-ын хөтөлбөрт бүрэн шилжүүлж,хичээлийн 80 хувийг гадаад хэл дээр, гадаад багш нарын удирдлаган дор явуулж, шилжилтийг аажмаар хийж байгаа хэмээн тус сургуулийн үүсгэн байгуулагч Д.Оюунчимэг хэлж байлаа.
2015-2016 оны хичээлийн жилд “Ромашка” сургууль нь сургалтын системээ ОХУ,БНХАУ-ын хөтөлбөрт бүрэн шилжүүлжээ
Түүнчлэн хичээлийн бүхий л хөтөлбөрт Мультимедиа хичээлүүдийг оруулж өгснөөр хүүхэд хичээлийг амархан ойлгож, сурахад дөхөм болдог учраас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.
Мөн “Ромашка-Хөдөлмөр зуслан”-даа зуны амралтын хугацаанд сурагчдаа амруулдаг бөгөөд ээлжээр амрах хугацаандаа мал маллах, сүү цагаан идээ боловсруулах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих, арчлах зэрэг амьдралын өдөр тутмын ажлыг сурагчдад заан сургаж буй нь бас нэгэн давуу тал болжээ.
Амьдралын өдөр тутмын ажлыг сурагчдад заан сургаж буй нь бас нэгэн давуу тал болжээ
Түүнчлэн төсгөх ангийн сурагчдад давхар мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтыг явуулдаг аж. Тухайлбал, тогооч, гоо сайханч, гагнуурчин зэрэг нэмэлт боловсролыг эзэмшүүлдэг нь сурагчид болон эцэг эхчүүдийн талархлыг хүлээсээр байна.
Улаанбаатар хот,Сонгинохайрхан дүүрэг , нэгдүгээр хороолол, 16 дугаар хороо "Ромашка"цогцолбор сургууль
Холбогдох утас:99-06-00-02
88-12-64-61