МАСС агентлагийн хэрэгжүүлж буй "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хамт олон энэ удаа "Есөн од" фүүд интернэйшнл ХХК-ийг танилцуулж байна.
Тус хамт олон компаниа 2003 онд үүсгэн байгуулжээ. Анх нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол одоо 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өргөжсөөр байна. Өдөрт таван тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус хамт олныг "Голден гоби" нэртэй шоколадаар нь монголчууд андахгүй. Мөн Гийнгоо, Эсгий туургатан, Монголын нэг өдөр, Үндэстэн, Гэр шоколад, иштэй чихэр, Жимстэй набор, үрлэн шоколад зэрэг олон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Дотоодын зах зээлийн 10 гаруй хувийг хангаж буй хамт олоэ Дэлхийд танигдах Монгол амт уриатай ажилладаг юм.