Масс агентлагийн хэрэгжүүлж буй "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хөтөлбөр нийслэлд үргэлжилсээр байгаа билээ. Манай төслийн багийнхан яг одоо БҮТИ бетон зуурмагийн үйлдвэртэй танилцаж байна.
Тус үйлдвэрийн хамт олон Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал төслийн барилга угсралтын ажилд гар бие оролцож байгаа бөгөөд Буянт-Ухаа-2 орон сууцны хороолол, Төв аймгийн 1000 айлын Зуунмод хорооллын ажлыг гүйцэтгэж байгаа юм.