• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. special

special

image

  • special
  • 2022-01-28 09:50:00
  • 722
SHARE TWITTER
Эгэл ардын дунд жинхэнэ үнэ цэнэтэй, чадварлаг хүмүүс даруухан аж төрж байх нь бий. Эдгээр хүмүүсийн нэгэн төлөөлөл бол Э.Түмэндэмбэрэл юм. Тэрээр өндөр цалинтай, тогтвортой ажлын байраа орхиж, өөрийн дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулсан өрхийн үйлдвэрлэгч юм. Түүний нууцлаг бөгөөд өвөрмөц дотоод ертөнцөөр хамтдаа аялацгаая.



Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийнхөө талаар товч танилцуулж болох уу?
  • Сайн байцгаана уу. Юуны өмнө намайг урьж, ярилцлага авсан “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Намайг Э.Түмэндэмбэрэл гэдэг. Үндэсний гар урлалыг түгээн дэлгэрүүлэх ажлаа эхлүүлээд 6 жил болсон. Надаас дээш дөрвөн үеэрээ дархан байсан тул багаасаа л үндэсний гар урлалтай ойрхон өссөн. Надад мэргэжлээрээ ажиллаад баталгаатай амьдрах боломж байсан ч дуртай зүйлээ хийх замыг сонгосон. Ялангуяа ихэнх цаг хугацааг хөөрөг хийхэд зарцуулж байна.
Мэргэжлээ орхиж, уран дархан болсондоо харамсах үе байдаг уу?
  • Би анхнаасаа ашиг харж үндэсний гар урлал хийгээгүй. Дархан хүн бүтээлээ бизнес болгоод ирэхээр л бурууддаг. Хамгийн чухал зүйл бол миний хийсэн бүтээлийг тухайн хүн хараад сэтгэл ханамжтай байх юм. Тэр хүн хэдэн үеэрээ хэрэглэж, үр хүүхэд нь нэрийг минь дуурсаж яваасай гэж бодож хөөрөг хийдэг дээ.
Хөөрөг нь монгол зан заншилтай яаж холбогддог вэ. Бусад улс орны хөөрөгнөөс монгол хөөрөг ялгаатай байдаг уу?
  • Дэлхийн хэд хэдэн улсад хөөрөг хэрэглэдэг.  Хөөрөг хэдий Монголоос гаралтай биш ч Монголчууд шиг өв соёл болтол нь хэрэглэсэн улс байхгүй. Мөн монгол чулуугаар хийсэн хөөрөг илт ялгардаг. Зарим хүмүүс хөөрөг гэхээр зөвхөн нас биед хүрсэн, эрэгтэй хүн хэрэглэдэг гэж андуурдаг. Гэвч орчин үед хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлгүй бүгд хэрэглэх болсон.
Хөөрөгний чанар ялгааг хэрхэн мэдэх вэ?
  • Сайн хөөрөг усанд хөвдөг гэж ярьдаг. Энэ нь үнэний ортой. Яагаад гэвэл доторх агаарын хэмжээ хөөрөгний зузаанаас илүү байх тохиолдолд усанд хөвдөг. Энэ хэрээрээ ухалт сайтай байна гэсэн үг. Гэхдээ заримдаа нимгэн мөртлөө чанаргүй хөөрөг байх нь бий. Үүнийг мэдэх арга нь хамрын тамхины нунтаг нь ханандаа наалдаж байна уу үгүй юу гэдгийг харах юм. Наалдахгүй ханаа дагаж байвал маш сайн хийсэн хөөрөг байна гэж үздэг. Миний мэдэхээр хөөрөг хийдэг 100 орчим хүн монголд байдаг. Дээр үеийг бодвол тоног төхөөрөмж сайжирсан нь хөөрөг хийх цаг хугацааг хэмнэж, чанарт сайнаар нөлөөлөх болсон. Гэхдээ багаж хэрэгсэл сайжирлаа гээд дархан хүний торгон мэдрэмжгүйгээр хөөрөг хийх боломжгүй. Багахан л буруу хийхэд чулуу хагарах аюултай. Хагарсан чулуу  хэзээ ч эвлэдэггүй.
Хөөрөгнийхөө түүхий эдийг яаж олдог вэ. Ер нь нэг хөөргийг хийхэд хэр их хөдөлмөр зарцуулж байна вэ?
  • Миний хувьд хөөрөг хийхдээ Монгол чулуугаа илүү ашигладаг. Бид 2000 км явж зорьсон газраа очино. Үүний дараа 50 гаруй км чулуугаа үүрч явган алхдаг. Таарсан чулуу болгон хөөрөг болж чадахгүй. Бидний шилж авчирсан чулуунуудын 30 хувь нь л хөөрөг болно. Тиймээс хөөрөг хийнэ гэдэг хүмүүсийн бодож байгаа шиг амархан зүйл биш.
Байгалийн ил чулуу хэр элбэг байдаг вэ?
  • Энэ тал дээр төр засгаасаа нэг зүйл гуймаар байна. Биднийг газар ухаж чулуу олборлодог гэж эндүүрдэг. Гэвч бид газар дээр ил байгаа чулууг л ашигласаар ирсэн. Эх орон, газар шороогоо хайрлаж хүндлэх нь бидний ажлын нэг хэсэг. Бидэнд нэг шуудай чулуу жилдээ хангалттай хүрнэ. Гэвч байгалийн чулуугаа портер портероор нь Хятад руу зөөгөөд дууслаа. Жилийн өмнө очиход тал дүүрэн байсан байгалийн ил чулуунаас юу ч үлдээгүй байсан. Үүнийг хараад өөрийн эрхгүй нулимс цийлэгнэсэн. Энэ асуудлыг анхааралдаа авч хамгаалж өгөөч гэж холбогдох эрх мэдэлтэй хүмүүсээс нь гуймаар байна.
Хэн, ямар зорилгоор зөөгөөд байгаа юм бэ?
  • Нутгийн иргэд нь өөрсдөө зөөгөөд дуусгаж байна. Тэд мөнгөнөөс болж ямар үнэ цэнэтэй зүйлээ бусдад худалдаж байгаагаа харах ухаангүй болсон. Одоо л арга хэмжээ авахгүй бол хэтэрхий оройтно. Дээр хэлсэнчлэн монгол чулуу шиг баялаг өөр улсаас олдохгүй.
Танд ойрын ямар зорилт байна вэ?
  • Уг нь үндэсний гар урлалыг нэг дор цуглуулсан “Үндэсний өв” урланг үүсгэн байгуулж байсан. 16 чадварлаг төрөл бүрийн гар урлалч нэг дор цуглан хамтарч ажиллаж байлаа. Харамсалтай нь эд ажлаа эхлүүлээд явж байтал цар тахал дэгдсэн. Цар тахалтай зэрэгцэн санхүүгийн болон бусад асуудлууд үүсэж тус тусдаа ажлаа хийхээс өөр аргагүй болоод байна. Боломж олдвол энэ хамт олноо буцааж нэгтгэн, урлангаа хөгжүүлэхийг хүсэж байна.
                                          
 



  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2023 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?