“Сайнаа - Монгол" брэнд нь орчин үеийн загварын чиг хандлагад нийцсэн, өдөр тутам өмсөх боломжтой даавуун болон хөнгөн, чанартай материалтай, карматай дээл, монгол цамц, даашинз, юбка, малгайтай цамц, оффис цамц, монгол загвартай дээлэн куртик гэх мэт бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалахаас гадна бүх төрлийн арьсан бүсийг дотооддоо үйлдвэрлэн худалдаалдаг. Мөн бараа бүтээгдэхүүнээс нь хүссэн загвараа хүргэлтээр авах боломжтой юм.
Тус брэндийг үүсгэн байгуулагч Сайнбаяр нь анх 2008 онд хувиараа хувцас урлаж эхэлжээ. Удаан хугацаанд бие даан хийж байсан ажил нь хүмүүст хүрч өдгөө олонд танигдсан брэнд болон өргөжсөн байна. Тэрээр Сайнаа-Монгол брэндээ 2018 онд албан ёсоор байгуулсан. Брэндээ үүсгэн байгуулаад удаагүй байх үед нь цар тахал дэгдэж олон аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орцгоосон юм. Харин Сайнаа-Монгол брэнд эсрэгээрээ илүү хөлөө олж, олон захиалагчтай болж чадсан. Үүний гол нууц нь материалын үнэ нэмэгдсэн ч нэг ч удаа хувцасныхаа үнийг нэмээгүй, бөөний үнээр чанартай бараа худалддаг байжээ.
Сайнбаяр нь багаасаа ээжийнхээ дэргэд хувцас оёж сурсан бөгөөд хамгийн анх 2008 онд өөртөө дээл урлаж үзсэн байна. Тухайн үед хийсэн дээл одоо хүртэл түүнд байдаг гэсэн юм. Монгол хүмүүс өдөр тутамдаа дээл өмсөх боломжгүй байдаг. Тиймээс энэ хэрэгцээнд нь тулгуурлан байнга өмсөх боломжтой, монгол загвартай төрөл бүрийн хувцас урлах болсон байна. Энэ нь түүний бодсоноос ч илүү амжилт олж, бүтээгдэхүүнүүд нь бэлэн болсон даруйдаа борлогдож дуусдаг болжээ.