.jpg)
“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт органик хог хаягдлыг дахин боловсруулж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа “MCPT” ХХК-ийн захирал Д.Бямбадаш оролцлоо. Түүний хувьд Монголдоо анхдагч болон шорлогны нүүрс буюу модны нүүрс үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 80 гаруй хувийг ханган ажиллаж байгаа бүтээлч нэгэн юм. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч доктор /Phd/ Ч.Даваабаяр ажиллалаа.
“MCPT” ХХК-ийн захирал Д.Бямбадаш 2009 оноос эхлэн ойн цэвэрлэгээнээс гарсан хэрэгцээний бус мод болон мод боловсруулах үйлдвэрүүдийн хог хаягдал, үртэс зоргодсыг бүтээгдэхүүнийхээ үндсэн түүхий эд болгон үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Өдгөө тус үйлдвэр нь модны хог хаягдлаас гадна самрын яс, аргал, өтөг бууц, хөрзөн зэргийг түүхий эдээ болгон бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлсээр байна.
"MCPT" ХХК: ОРГАНИК БАРИМЖААТАЙ ТОЙРОГ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
.jpg)
Д.Бямбадаш органик хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн хийх хүсэлдээ хөтлөгдөн ах дүүс, найз нөхдийнхөө дэмжлэг санхүүжилтээр схд-ийн 32-р хороонд байрлах албан бус хогийн цэг дээр бүтээн байгуулалт хийж анхны брикет түлшний үйлдвэрээ байгуулж байжээ. Тэгвэл хоёр дох үйлдвэрээ БЗД-ийн 9-р хороонд байгуулж үртсэн брикет түлшийг дагнан үйлдвэрлэж байна.
.jpg)
“MCPT” ХХК дотооддоо импорт орлохоос гадна гадны зах зээлийг судалж экспортлох чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Модны нүүрсэн бүтээгдэхүүний дэлхийн том импортлогч орнууд бол Зүүн Ази, АНУ, Европын орнууд юм. Тиймдээ ч “MCPT” ХХК-ийн хэтийн зорилго нь дээрх улс орнуудад экспорт хийх аж. Дэлхийн зах зээлд борлуулахад “MCPT” ХХК-ийн үйлдвэрлэдэг модны нүүрсэн бүтээгдэхүүний "ЧАНАР, ҮНЭ, МАРКЕТИНГ"-ийн стратеги нь импортлогчдын сонирхолд нийцдэг ч гагцхүү нийлүүлэлтийн хэмжээ бага байна хэмээн импортлогчид чамладаг гэнэ. Тиймээс “MCPT” ХХК нэмэлт хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Харин одоо тэдэнд бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэж экспортлоход нь дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа ч Д.Бямбадаш захирал нуусангүй.

Б.БЯМБАДАШ: БИД ОРГАНИК ТҮЛШНИЙ СОЁЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА
.jpg)
“MCPT” ХХК өнөөдрийн байдлаар органик хог хаягдал гэгддэг бүх төрлийн модны хог хаягдал, самрын яс, малын гаралтай хаягдал зэргээр шорлогны нүүрс, үртсэн брикет түлш, бионүүрс, аргал түлш зэргийг үйлдвэрлэж байна. Харин 2021 ондоо багтаан малын өтөг, бууц, хөрзөн зэргийг ашиглан органик компост бордоо үйлдвэрлэхээр зэхжээ. Шинээр хийгдэх бүтээгдэхүүн хөгжүүлэлт, туршилт хийгдэж эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна.
Органик бордоогоор талбайг нэг удаа бордоход ямар ургамал тариалснаас шалтгаалж 3-5 жил дахиж бордоо хэрэглэхгүйгээр ургац нэмэгдээд зогсохгүй тариалангийн талбайн хөрсний үржил шимийг нь хадгалаад байж болдог байна. Бас органик бордоогоор бордсон таримал ургамлынхнь ургац хураалт 70 хувь хүртэл нэмэгддэг сайн талуудтай аж.
Д.БЯМБАДАШ: ХОЛИВОЛ ХОГ, ЯЛГАВАЛ БАЯЛАГ...
.jpg)
Органик хог хаягдал дахин боловсруулж ашиглах, хатуу хог хаягдлыг багасгаж хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах болон ойн доройтол, хомсдолыг бууруулах талаар "MCPT" ХХК-ийн гүйцэтгэсэн үйл ажиллагааг үнэлэн БОАЖЯ-аас 2020 онд "Ногоон гэрчилгээ" олгожээ. Мөн "MCPT" ХХК нь хаягдал үртэс, хэрэгцээний бус мод боловсруулах гурван патент эзэмшдэг бөгөөд үүнийг яамны экспертүүд судалж үзээд "Инновацийн бүтээгдэхүүн" гэсэн дүгнэлт гаргасан байна.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Ч.Даваабаяр: Импортлогчдыг биш Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих хэрэгтэй...
.jpg)
.jpg)
.jpg)
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүн “MCPT” ХХК-тай холбогдох утас: 99115011
“MCPT” ХХК-ийн Page хаяг: https://www.facebook.com/Mongoliancharoal
“Баялаг бүтээгч” нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444, 99044075
“MCPT” ХХК-ийн Page хаяг: https://www.facebook.com/Mongoliancharoal
“Баялаг бүтээгч” нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444, 99044075