Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье уриатай “Баялаг бүтээгч” нэвтрүүлэг шинэ дугаартаа бие даасан инженерийн системийн шийдлээр мэргэшсэн анхны компани болох “Атмор ХХК “ -ийг онцлон урьж оролцууллаа. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч доктор /PhD/ Ч.Даваабаяр ажиллаа.
Атмор компаний хувьд 2003 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж өдгөө 18 дахь жилдээ дэлхийн дэвшилтэд технологиудыг судалж, шилдгийг нь сонгон, өөрийн лабораторид туршилт хийж эх орондоо нутагшуулан дотоодын зах зээлд нэвтрүүлж байгаагаас гадна Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээсэн манай орны эрс тэс уур амьсгалд тохирох цахилгаан зуух үйлдвэрлэж тухайн төхөөрөмжүүдээр төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрх, албан байгууллагуудын бохирын болон халаалтын систем, цэвэр усны хангамжийг цогцоор нь шийдвэрлэж байгаа туршлагатай хамт олон юм.
Тус компанийн гүйцэтгэх захирал О.Дүүрэнбилэг нь ШУТИС-ийг 2007-2011 онд Барилгын инженер мэргэжилээр суралцаж Бакалаврын зэрэгтэй төгсөөд үргэлжлүүлэн суралцаж магистрын зэрэг хамгаалсан ба сурах эрмэлзэл, сайн инженер болох мөрөөдөлдөө хөтлөгдөж улмаар Австрали улсын Сидней хотод байрлах UNSW сургуульд 100% тэтгэлэгээр суралцах боломж олдож тухайн үед гэр бүлийн хамтаар Сидней хотод очиж суурьшин сургуулиа амжилттай төгсөж ирсэн чадварлаг боловсон хүчин юм.
Тэрээр одоо энхэр болон гурван сайхан охидтойгоо амьдардаг гэнэ. Түүний эцэг эхийн хувьд Булган аймгийн харьяат ба дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөн хүүхдүүдийнхээ боловсролд зориулж нийгэм шилжиж байсан 90-ээд оны үед хийж болох бүх л ажлыг хийж олсон мөнгөө үр хүүхдүүдийнхээ боловсролд бүгдийг нь зориулдаг байсан хэмээн ярьж байлаа.
О.Дүүрэнбилэг багаасаа л гэр хороололд өссөн учир хар бор ажил хийж аав ээжийгээ байхгүйд ус түлээ бэлдэх, галаа түлэх зэрэг арын ажлыг хариуцдаг сайн хүү байсан гэнэ. Хичээлдээ явхаар өвөл нь өглөө эрт босоод нүүр гараа угаахад ус маш хүйтэн, хөнжлөөсөө өндийж босмооргүй санагдтал гэр нь хүйтэн байдаг. Тэр үеэс л инженер болох бодол төрж гэр хороололд ч гэсэн байрны айл шиг яагаад халуун ус дандаа байж болохгүй гэж, өглөө нүүрс түлэхгүй ч гэсэн гэр минь яагаад дулаахан байж болохгүй гэж гэдэг асуултуудыг өөрөөсөө асууж энэ асуудлыг шийддэг хүн болхын төлөө онц сурах ёстой гэдэг зорилго тавин суралцаж өөрөө ийм хүнд нөхцөлд өссөн учир өнөөдөр өөрийнхөө хувь нэмрийг нэг ч гэсэн айлд өглөө дулаахан гэрт сэрэхэд нь, бүлээн усанд гараа угаахад нь тусалж энэ салбарт багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа туйлын их баяртай байдаг тухайгаа бахархан хэллээ. Одоогоор тус компани 50 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
Атмор компани анх 2003 онд үүсгэн байгуулагдсан ба ердөө 4 ажилчинтай ажлын гараагаа эхлэсэн гэнэ. Үүсгэн байгуулагчдын хувьд тухайн үед Израиль улсад ажиллаж хөдөлмөрлөж байхдаа захын нэг гэр хороололын айлд гараа угаахаар крант нээхэд халуун ус гоожиж байсан нь тухайн улсын томоохон брэнд болох Атмор нэрийн агшин зуурын халаагч төхөөрөм байжээ. Ийнхүү тэдэнд анхны сэдлийг төрүүлж агшин зуурын халаагч төхөөрөмжийг эх орондоо нэвтрүүлж гэр хорооллын айлууддаа суурьлуулах боломжийн талаар судлаж эхэлжээ. Судалгааны үндсэн дээр боломжтойг нь олж мэдээд Израиль улсад хөдөлмөрлөж олсон хөрөнгөөрөө 20 гаруй ширхэгийг монголдоо оруулж ирээд гудамжаар явж зарахад хоёр өдрийн дотор борлуулж, суурилуулж дуусан гэнэ.
Ийнхүү Израиль улсын чанартай брэнд Атмор, Монголд нутагшиж эхэлсэн түүхтэй юм.
Тус компани 18 жилийн хугацаанд 3000 гаруй хэрэглэгчид гадна бохирын Септик систем суурилуулж, 10000 орчим хэрэглэгчийн цэвэр усан хангамжийг шийдэж мөн 2500 хэрэглэгчид бие даасан халаалтын цогц системийг суурилуулсан туршлагатай анхдагч сан техникийн үйлчилгээ үзүүлдэг компани билээ.
Нэвтрүүлгийн уламжлалт асуулт болох Баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ? гэх асуултанд өнөөдрийн зочин О.Дүүрэнбилэг: Тухайн нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулж хөдөлмөрлөж байгаа хүнийг л Баялаг бүтээгч гэж нэрлэнэ гэлээ.
Харин төрөөс ямар дэмжлэг үзүүлээсэй гэж бодож явдаг тухайд: Хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаачээ. Бэлэн мөнгөөр биш ухаалаг бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй байна аа. Аж ахуйн нэгжүүдэд ажиллах хүн олдохгүй байгаа шүү. Халамжийн бодлогоор угжаад байвал энэ улс хөгжихгүй гэдгийг хэлсэн юм.
Гадны оронд боловсрол эзэмшээд ирсэн хүний хувьд манай монголын ЖДҮ-ийг дэмжих системийг бусад улстай харьцуулвал: Авсралид татварын бодлого маш уян хатан байдаг. Хөнгөлөлттэй зээлээр болон төрөөс үзүүлж байгаа үйлчилгээгээр хангалттай дэмждэг. ЖДҮ-ийг дэмжих холбоонууд хүртэл маш нээлттэй. Гол нь гадны орнуудад ЖДҮ эрхлэгч нар амжилттай яваа нь төрийн зохицуулалт сайн байгаагийнх гэж дүгнэдэг.
Одоо үеийн залуустаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
Сурч боловсор! Нийгэм ийм байна, тийм байна гэж гоочилж зүгээр суухаар өөрийгөө хөгжүүл гэж хэлмээр байна. Одоо залуус та нарын оролцоо маш чухал шүү
Ч.ДАВААБАЯР: ХЭН ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙНА, ТЭР ХҮН САЙХАН АМЬДАРДАГ.
Танай компани өнгөрсөн 18 жилийн хугацаанд төрөөс ямар нэгэн дэмжлэг авч байсан уу?
Манай компани өнгөрсөн хугацаанд төрөөс ганц ч дэмжлэг авч үзээгүй явсаар ирсэн. Харин энэ жил 3 хувийн зээлэнд хамрагдаж 500 саяын зээлийг 36 сарын хугацаатайгаар авч чадсан нь маш том дэмжлэг боллоо. Хэрвээ өнгөрсөн энэ олон жилийн хугацаанд эрт биднийг дэмжсэн бол өнөөдөр Атмор компани гэлтгүй олон байгууллага одоо байгаагаасаа илүү дэвшсэн байх байсан гэж хувьдаа бодож явдаг.
Салбартаа тэргүүлж, жишиг үнэ тогтоож ирсэн Атмор ХХК-ийн хувьд зохиомлоор үнэ хөөргөдөхөөс татгалзаж, тогтвортой үнийн бодлого баримталдаг ба цаашид ч илүү олон айл өрх, албан байгууллагад хүртээмжтэй ажиллахын тулд хямд үнээ тогтвортой барьсаар байх болно гэдгээ илэрхийлсэн юм.
Нийт үйлчилгээ болон төхөөрөмжүүдийн хувьд:
-Бохирын системийн шийдэл: Монгол улсын хөрсний хөлдөлтийн түвшин 2,75-3,75метр гүн байдаг учир үүнээс доош 4-5 метрийн гүнд бохир цуглуулж 70 хувь цэвэршүүлээд үлдсэн 30 хувийн бохирыг хөрсөнд нивчүүлж цэвэршүүлдэг гялгар уутны хаягдлыг дахин боловсруулж хийсэн олон улсын болон Монгол улсын MNC EN12566 стандартын битүүмжлэлтэй септик хуванцар танкны шаардлагад бүрэн нйицсэн, 25мм зузаан гадаргуутай, бүх төрлийн хөрсөнд суурилуулах боломжтой, нийт цагираг нь 45KH даацтай танк байршуулж тухайн айлын газрын хөрсний онцлогоос шалтгаалан цэвдэгтэй хөрс, хөрсний устай хөрс, хадархаг хөрс болон энгийн хөрс гэсэн 4 янзын хөрсийг газар дээр нь очиж шинжээд суурилуулдаг систем юм. Үнийн хувьд танкны багтаамжаас хамааран өөр өөр байдаг гэнэ.
-Цахилгаан халаалтын цогц систем
-Гадна цэвэр бохир усны цогц систем
-Агшин зуурын ус халаагч
–Эзэлхүүний ус халаагч бойлер: 25л- 315000, 50л- 420000, 100л- 520000 гэх мэт үнэтэй
–Цахилгаан зуух
–Хүчдэл тогтворжуулагч
–Конвектор зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээс сонгон аваад суурилуулж авах боломжтой юм.
Мөн Атмор компани бүх бүтээгдэхүүнийг урьдчилгаа төлбөргүйгээр лизингээр авах боломжийг бүрдүүлсэн байна. Ингэхдээ Байгаль орчин аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Хаан банк, Төрийн банктай хамтран Ногоон зээл төслийг хэрэгжүүлж Эко ариун цэврийн байгууламж хийлгэхээр төлөвлөж байгаа бол Хаан банкнаас жилийн 2%-ийн хүүтэйгээр, Төрийн банкнаас жилийн 3%-ийн хүүтэйгээр зөвхөн энэ үйлчилгээнд хувь хүн хамгийн ихдээ 10 сая хүртэлх дүнтэй үйлчилгээ зээлээр авах боломжтой. Харин халаалтын хувьд Хаан банкнаас 8%, Төрийн банкнаас 9%-ийн хүүтэй зээлийг 40 сая хүртэлх үнийн дүнтэй үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ. Зээлийн хугацааны хувьд 30 сар хүртэл хугацаагаар авах боломжтой ба Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх шаардлагатай гэнэ.
Тус компани нийгмийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлж буй ажлынхаа хүрээнд Монгол улсын хэмжээнд 12-16 настай хүүхдүүдийн дунд Эрүүл орчин гэрэлт ирээдүй захидалын уралдаан зарласан байгаа гэнэ. Уралдаанд оролцох хүүхдүүд захидалдаа одоо амьдарч байгаа гэрээ яаж гоё болгох тухай өөрийн чинь хүслээ тод гаргацтай бичсэн байх гэх мэт шаардлагыг биелүүлж маш том шагналын эзэн болох боломжтой гэнэ. Захидалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү
Та аз жаргалтай байвал
Бид аз жаргалтай байна гэх үгийг эрхэм болгосон Атморчууддаа ажлын өндөр амжилт хүсье.
Баялаг бүтээгч нэвтрүүлгийн бүх дугаарын эндээс үзнэ үү: https://www.youtube.com/channel/UCWD-yYAGHARRmvCkg5ii8tw
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн “АТМОР” ХХК холбогдох утас: 70004380; 99104380
Атмор ХХК Facebook хаяг: https://www.facebook.com/atmormn
Баялаг бүтээгч нэвтрүүлэгтэй холбогдох утас: 99444444; 99044075
Сэтгүүлч: О.Одонтунгалаг
Фото агшин