"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" өмнө нь "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар"-тай хамтран Махны худалдаа, эрүүл ахуйн шаардлага хангасан байдал зэрэгт хяналт шалгалт хийхэд уг шалгуурт бүдэрсэн тухай мэдээг бэлтгэн хүргэж байсан. Тэгвэл энэ удаад энэ мэт хүнсний аюулгүй байдал цаашлаад Нийслэлчүүдийн тодорхой хувийг махаар хангаж байгаа нэр бүхий томоохон зах худалдааны төвүүдийн бохир байдлыг засах, хараад жишиг авах мөн дээрээс нь маш цэвэр органик махыг хэрхэн хэрэглэгчиддээ бэлтгэн нийлүүлдэг тухай хүргэхээр Нийслэл хотын иргэдэд өглөө бүр эрүүл шинэ мах нийлүүлдэг ''БАЯНДЭЛГЭР ХҮНС'' ХХК-г онцолж нэвтрүүлгээ бэлтгэлээ. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч, доктор /PhD/ Профессор Ч.Даваабаяр ажиллаа.
Нийслэлээс 100 гаруй км зайд Төв аймгийн Баяндэлгэр суманд махны чиглэлийн үхрийн ферм болон малынхаа тэжээл тариаланг өөрсдөө тариалж бэлчээрийн МАА-г хамтад нь хослуулж бүх зүйлийг органик, эрүүл, цэвэр байлгах тал дээр хүчээ дайчлан ажиллаж, хүнсний салбарт тулгамдсан асуудал болоод байгаа ялангуяа махны чиглэлийг цэвэр хүнсээр хангах зорилгоо үр дүнтэйгээр хэрэгжүүлэн нийт 30гаруй хүнийг ажлийн байраар ханган үйл ажиллагаа явуулж байгаа залуу Баялаг бүтээгч Т.Мөнгөнхуяг захиралтай ''БАЯНДЭЛГЭР ХҮНС'' ХХК нь байгуулагдаад аль хэдийнээ 5 жил болжээ.
Тус компани "химийн бордоо ашиглаагүй, генийн өөрчлөлтгүй тэжээлээр өсгөсөн, гарал үүслийн өндөр нарийн бүртгэлтэй, эм тариа, антибиотекийн үлдэгдэлгүйг баталгаажуулсан үхрийн мах"-ыг бэлтгэн нийлүүлэхээр
-
малын тэжээлийн газар тариалалт,
-
эрчимжсэн мал аж ахуй,
-
махны боловсруулах үйлдвэрлэл
-
худалдааны үе шат бүрт "ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТ"-ыг шалгуулах аудит хийлгэх ГЭРЭЭ-г SFCS ХХК стандарт баталгаажуулалтын компанитай байгуулсан байна. Ингэснээр Монгол улсын махны салбарт органик бүтээгдэхүүний баталгаажуулалт хийлгэсэн анхны компани болж буйгаараа онцлог юм.
Үйлдвэрийн хүчин чадлын хувьд өдөрт 200гаруй бог мал, 100гаруй бод мал нядлах хүчин чадалтай Монголын томоохон үйлдвэрүүлийн нэг юм. Мөн 200га газарт жилд 300тн малын тэжээл хураан авч махны чиглэлийн фермийн 300 гаруй үхэр малаа тэжээлээр хангадаг байна.
''БАЯНДЭЛГЭР ХҮНС'' ХХК-ий захирал Т.Мөнгөнхуяг нь эхнэр болон хоёрын охидын хамт амьдардаг жирийн нэгэн аавын хүү. Монголын хилийн цэргийн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Бизнесийн удирдлага мэргэжил эзэмшин төгсөж мөн АНУ-д Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалахаар үргэлжлүүлэн сурч байгаад одоогоор цар тахлын энэ үед эх орноосоо онлайнаар сурсаар байгаа юм.
Т.МӨНГӨНХУЯГ: Анх гадаад оронд боловсрол эзэмшихээр эцэг эхийнхээ байрыг ломбарданд тавиад явж байлаа.
"Гадаад оронд сурах хүсэлтэй хүмүүс тэр болгон өөрөө төлбөрөө төлөөд сураад байх чадвар боломж байхгүй. Сурахаар зорьсон л бол өр зээл тавьж арга ядахдаа Аав ээжийнхээ байрыг барьцаалаад зээл аваад явж байсан. Хүний нутагт очоод ямар ч ажил олдсон хийхээс өөр сонголтгүй болдог. Ямар нэгэн ажил хийж л байж цалин мөнгөтэй залгана. Эх орондоо байгаа хүмүүс өлсөхгүй. Учир нь эргэж тойроод очих ээж аавдаа очно, эсвэл ах дүү, найз нөхөд гээд ойрхон хүн байгаа болохоор өлсөж зовсонч гүйгээд очиж болно. Хэн ч танихгүй хүний нутагт их юм үзэж ажил хийж сурдаг.
- Таны бодлоор баялаг бүтээгч гэж хэн бэ?
Ямарваа нэгэн юм үйлдвэрлэж байгаа хүнийг л Баялаг бүтээгч гэж нэрлэнэ.
3 ЖИЛ ДАРААЛАН ЖДҮ САНД ЗЭЭЛ АВАХААР ХАНДСАН БОЛОВЧ АВЧ ЧАДААГҮЙ УЧРААС ЭНЭ ЖИЛ ХАНДААГҮЙ . 3 ХУВИЙН ЗЭЭЛИЙГ ОЧИХ ЁСТОЙ ХҮНДЭЭ ОЧООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ
- Засгийн газар дэлхий дахиныг нөмрөөд буй Ковид 19 цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч үлдхээр Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй , 3 жилийн хугацаатай зээлийг иргэд ААН-үүдэд олгох шийдвэр гарсан. Уг зээлийг бодит эзэндээ хүрэхгүй байна гэсэн гомдолтой иргэд ААН-үүд нилээдгүй байгаа. Энэ талаар таны бодол. Мөн танай байгууллага зээлийн хүсэлт өгсөн үү?
Манай компаний хувьд 3 жил дарааллан зээл авах хүсэлт өгсөн боловч бүтээгүй. Угаасаа бүтэхгүй ажил байна лээ. Тийм болохоор энэ жил ЖДҮ 3% зээлийн санд хандаагүй орхисон байгаа. Уг нь маш хэрэгтэй л байгаа юм. ЖДҮ 3%-ийн зээл очих ёстой хүмүүстээ очоосой гэж хүсдэг.
- ЖДҮ, ҮЙЛДВЭРЛЭЛ эрхлэгчдийг дэмжих төрийн систем ямар байгаасай гэж хүсдэг вэ?
Энэ тал дээр төрийн бодлого систем буруу ажиллаж байгаа гэж боддог. Хуулиндаа ямар нэгэн байдлаар дэмжих чиглэлийн талаар тусгаагүй, оруулаагүй тохиолдолд төр баригчдийн хэлсэн үгээр ямар нэгэн байдлаар хоорондоо гэрээ хийж зээл, хүүний асуудлаа шийдэж үйлдвэрлэл эрхэлж байгаа хоёр хүмүүсийн болон хоёр байгууллагын хоорондоо хийсэн гэрээ өөрчлөгдөх боломжгүй. Тийм учир ярихгүй бодит болгохын тулд хийх л хэрэгтэй байгаа юм.
Бүх бизнес зээлээр эхэлдэг. Өр зээл, татварын асуудал маш их. Өнөөдөр Бизнес эрхлэгчид хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдалтай байгаа.
- Бизнес эрхлэгч бүрт тэр дундаа үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнд анхны санхүүжилт гэдэг зүйл байдаг. Анхны санхүүжил, анхны хөрөнгө оруулагч, анхны хамтрагч гэх мэтчилэнщщщщ. Таны хувьд бизнесээ босгож байсан түүхээ хуваалцаач?
Анхны санхүүжилт маш гэнэтийн байдлаар ирсэн. Японд амьдардаг байхад эхнэрийн маань таньдаг японы бас нэгэн бизнес эрхэлдэг хүнтэй уулзаж ярилцаж байгаад махны чиглэлийн Фермтэй болох ийм нэг санаа байгаа гэж яриад өнгөрсөн. Дараа нь эх орондоо ирсний дараа араас холбоо бариад та хоёрын төсөл материал байгаа юу? Надруу явуулчихаарай гэсэн. Тухайн үед бид хоёрт зүгээр толгойнд л санаа байсан ч төсөл бэлэн байгаа гэж хэлээд гурав хоногийн дараа маш хурдан хар зураг гаргаад явуулсан. Удалгүй төслөө сайжруулаад явуулаарай би зээл өгөхөөр шийдлээ гэдэг хариу өгсөн. Ингээд бид тэр үедээ туршлага дутаж зээл авахдаа доллараар авчихсан. Энэ байдал маш том асуудал болж цаг хугацаа өнгөрөх тусам ханш нь өсөж их хэмжээний алдагдалд оруулаад байгаа. Манай компани байгуулагдаад 7 жил болж байгаа хэдий ч одоо хүртэл энэ зээлээ төлж дуусгаагүй л явна.
- "Баяндэлгэр Хүнс" компанийн мах нийлүүлэлт бусад махны үйлдвэрүүдээс юугаараа ялгаатай вэ? Хэрэглэгч нарт ойлгомжтойгоор тайлбарлавал.
Махны нийлүүлэлтийн хамгийн гол нь манай мах бэлтгэн нийлүүлэх явц буюу Фермийн аж ахуй байдаг. Шат дараалал бүрдээ хяналттай, эрүүл цэвэр, органик гэдгээрээ онцлог. Наад захын асуудал нь идэш тэжээлийг нь хүртэл бид өөрсдөө тариалж, гаднаас нядалгаанд ирж байгаа малнуудаа эмийн үлдэгдэлгүй болгохын тулд 21хоног тусгаарлах үйл явц юм. Хэрэглэгч ямар гарал үүсэлтэй мах хэрэглэж байгаа вэ? гэдгээ 100 хувь мэдэж чадна.
Манай мах дамжлага бүртээ QR кодтой байдаг. Тэр кодоороо тухайн махыг аль аймгаас гаралтай, хэдийд нядалгаанд орсон эсхийг мэдэж болно.
Мал аж ахуй газар тариалагийн салбарт залуу боловсон хүчнүүд маш их дутагдаж байна
- Мал АА тэр дундаа махны чиглэлийн фермер ажиллуулахад тулгардаг хүндрэл бэрхшээл байдаг л байх?
Одоо үеийн залуус биед амар ажил хайж мэргэжилийн сургууль төгссөн ч тухайн салбартаа хувь нэмрээ оруулахгүй байгаа тал ажиглагдаж байна. Яг энэ үед сайн анзаарвал Мал аж ахуй газар тариалангийн салбарт хамгийн сайн үр дүнтэй, туршлагатай ажлийн бүтээмж ихтэй хүмүүсийг яалтач үгүй аав ээж, өвөө эмээ нар маань байна. Өндөр настай хөгшчүүл маань энэ асуудал дээр маш их санаа зовдог. Хойшид энэ ажлийг хийж авч явах боловсон хүчин нэмэгдээсэй, гарах үр шим сайхныг мэдрээсэй гэж хүсэж явдаг аа энэ салбарын БАЯЛАГ БҮТЭЭГЧИД нуусангүй.
Төв аймаг Баяндэлгэр сумын ИХТ Д.АЛТАНЦЭЦЭГ: Өр тавиал дотооддоо үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсээ дэмжмээр байна төр засаг аа!
Ямар нэгэн байдлаар сум орон нутагтаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа өр зээл тавьж ажил эрхэлж байгаа хүмүүсээ сум орон нутаг, төр засаг нь дэмжээд явах хэрэгтэй байна. Ядаж л нэг ч гэсэн хүн ажлийн байртай, цалин хөлстэй болно гэдэг л их чухал асуудал. Манай сумын хувьд авч үзвэл “Баяндэлгэр Хүнс” компаний үйл ажиллагааг дэмжиж бид хамтран “Эрүүл Баяндэлгэр” төсөл хөтөлбөр хэрэгжүүлж махны чиглэлийн үйлдвэр учраас сумынхаа малчдад малд нь эрүүл мэндийн дэвтэр нээж уг дэвтэр дээр тухайн малын гарал үүсэл төрсөн он сар, вакцин хийсэн хугацаа гэх зэрэг бүх мэдээллийн бүртгэж байгаа.
Тус компани сумынхаа малчдад хүнсэнд хэрэглэх малаа эрүүл байлгах , ямар нэгэн вакцин тарилгын үлдэгдэлгүй байх шаардлагыг тавьж тэдэнтэй эргэх холбоотой ажиллаж малчдийн амьдрал ахуйг эдийн засгийн хувьд болон малынх нь үржүүлгийн хувьд ч мөн дэмжин ажиллаж байна.
Хөдөөний бид малаа зарах шаардлага гарвал заавал налайх юм уу хот ордог байсан бол ойрын 5 жил мөнгөний шаардлага гарах эсвэл малаа зарах асуудал үүсвэл шууд хот нь дээрээ дуудаад бэлэн мөнгөөр өгөлцөж авалцдаг нь малчид бидний хувь цаг хугацаа, бензин тос хэмнэх мөн дээрээс нь эдийн засгийн хувьд бодит орлогой болж байгаа.
/Төв аймаг Баяндэлгэр сумын Галуут багийн малчин Ч. Эрдэнэбадрах/
Мөн хол хөдөө орон нутгаас нядалгаанд ирсэн малаа 21 хоног каринтинд байлгаж ямар нэгэн эмийн үлдэгдэлгүй болгож нядалгаанд оруулдаг байна. Малд хийсэн вакцины үйлчилгээ гарч дуусаагүй байхад хүнсэнд хэрэглээд байвал хүний биед хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
- ФОТО АГШИН
"БАЯЛАГ БҮТЭЭГЧ" нэвтрүүлгийн өмнөх дугааруудыг энд дарж үзнэ үү.
СЭТГҮҮЛЧ: О.Одонтунгалаг