• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. special

special

image

  • special
  • 2016-02-01 15:28:00
  • 1597
SHARE TWITTER

Баянхонгор аймаг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан. Тэгвэл тус ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороо хамтран "Баянхонгорт үйлдвэрлэв-миний хэрэглээ" сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Цагаан идээ, хувцас, гэр ахуйн тавилга гээд 50 орчим нэр төрлийн 100 гаруй орон нутгийн үйлдвэрлэгчид үзэсгэлэнд оролцлоо.

Үзэсгэлэнгийн нээлтэнд Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан, ИТХ-ын дарга Д.Ширмэн,  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон аймгийн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар зөвлөлийн удирдлагууд оролцлоо. 

Үзэсгэлэн аймгийн Хөгжимт драмын театрын нэг болон хоёрдугаар давхарын зааланд болсон юм. Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих сэтгэхүй хэрэглэгчдийн дунд бий болж байгааг тодоор харуулсан жишээ нь уг үзэсгэлэн гэж хэлж болно. Үүднээс ороход л хөл хөдөлгөөн ихтэй, худалдан авалт сайн байгаа нь харагдаж байлаа. Хэрэглэгчдийн зүгээс нэг дороос үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хямд үнээр авах боломж олгож байгаад сэтгэл хангалуун байлаа. 

"Өлзий арвижих" тавилгын үйлдвэрийн эзэн Ж.Өлзийбат

Манай үйлдвэр 2006 онд байгуулагдсан. Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаанд хоёр дахь жилдээ оролцож байна. Нэг үеэ бодвол хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болжээ. Импортоор орж ирсэн бүтээгдэхүүнээс илүү манай үйлдвэрийн тавилгыг худалдан авдаг. Баянхонгор аймаг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллахаар болсон. Хугацаа урт, бага хүүтэй зээл болон ажлын байр шийдвэрлэх тал дээр орон нутгийн удирдлагууд бидэнтэй хамтран ажиллавал үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Миний хувьд шинэ ажлын байр болон худалдааны дэлгүүртэй болох зорилготой байгаа.

Байдраг сумын ЕБС-ийн технологийн багш Б.Сангисүрэн

"Баянхонгорт үйлдвэрлэв-миний хэрэглээ" сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаанд сурагчдынхаа хийсэн бүтээлээр оролцож байна. Өмнөх жилүүдээс илүү олон үйлдвэрлэгч оролцож байгаа болохоор худалдан авалт сайн байх шинжтэй. Өрхийн үйлдвэрлэл эрхэлхэд эргэлтийн хөрөнгө шаардлагатай байдаг. Санхүүгийн асуудлыг дэмжихээс гадна ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй иргэдийн нийлүүлж бүлэглэл болгож ажиллах нь зөв. 

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч 
  • үзэсгэлэн худалдаа
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?