• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. special

special

image

  • special
  • 2016-01-19 13:16:00
  • 1556
SHARE TWITTER

Монголын эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалд тохирсон органик гоо сайхны үндэсний бүтээгдэхүүнийг бий болгон үйлдвэрлэж эхэлсэн “Лхамур” (LHAMOUR) брэндийг Аж үйлдвэрийн яамнаас Тэргүүн дээд шагналаар шагнасан.  Тус компани нь хонины сүүлний тосыг ашиглаж үйлдвэрлэсэн "Лхамур брэнд”-ийн органик савангаа 2015 оны 3 дугаар сараас эхлэн зах зээлд гаргаж эхэлсэн юм. Тус компанийн захирал Д.Хулангаас цөөн зүйлийг тодрууллаа.

 

-Юун түрүүнд Аж үйлдвэрийн яамнаас олгодог нэр хүндтэй шагналыг хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Түүнчлэн өөрийнхөө үйлдвэрлэлийн талаар товчхон танилцуулбал?

-Сэтгэгдэл маш өндөр байгаа. Ялангуяа гарааны бизнес, шинэхэн үндэсний үйлдвэр гэхэд Ерөнхийлөгчийн тамгын газар, Аж үйлдвэрийн яамнаас үнэлэгдэж ирсэн шагнал болохоор их сайхан санагдаж байгаа. Манайх  органик гоо сайхны бүтээгдэхүүнийг гар аргаар үйлдвэрлэдэг. Ерөнхийдөө зөвхөн монголд төдийгүй олон улсад шинэлэгт тооцогдож байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Яагаад гэхээр монголын хонины сүүлийг түүхий эдээ болгож хийснээр дахин давтагдашгүй болж байгаа юм. Гоо сайхны бүтээгдэхүүн гэхээсээ илүү эрүүлжүүлэх бүтээгдэхүүн. Эрэгтэй, эмэгтэй ямар ч насны хүн өдөр тутамдаа хэрэглэдэг. Хүүхдэд хүртэл таарна. Харшил өгдөггүй байгаа. 

-Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр элссэн байсан. Холбооныхоо үйл ажиллагааг хэр дэмждэг вэ?

-Манайх өнгөрсөн жилийн тавдугаар сард нийслэлийн баялаг бүтээгч нэвтрүүлэгт орж байсан. Ерөнхийдөө тэр бол маш их дэмжлэг болсон. Холбоотойгоо ойр хамтарч ажиллана гэж бодож байгаа. 

-Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ч гэсэн олон төрлийн бүтээгдэхүүн хийсэн байсан. Яг одоогоор хичнээн төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа вэ?

-Яг одоогоор 7 нэр төрлийн 35 бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?