• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. special

special

image

  • special
  • 2016-02-17 13:05:00
  • 1894
SHARE TWITTER

Нийслэлчүүдийг өглөө бүр шинэхэн өндөг, тахиагаар хангадаг "Нион шель" ХХК-ийг танилцуудж байна. Үйлдвэрлэлээ явуулж эхлээд багагүй хугацааг үдсэн ч гэсэн зах зээлд хэдийнээ танил болсон тус компанийнхан өдөрт 20 мянга гаруй "Наш" өндгөө хэрэглэгчдэд хүргэдэг. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Италийн “Tecno” компаниас нийлүүлдэг учраас европ стандартын анхны үйлдвэр болж байгаа гэж тус компанийн захирал Т.Далантай онцолсон. Түүгээр ч барахгүй дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг эрүүл, шинээр нь хэрэглэгчиддээ хүргэхийн тулд энэ салбарыг сонгосон гэж ярих даруухан хирнээ хөдөлмөрч эмэгтэйтэй бизнесийнх нь талаар ярилцлаа. 

"Нион Шель" ХХК-ийн захирал Т.Далантай 

-Сайн байна уу, Чухам яагаад энэ салбарыг сонгож бизнес хийх болсон талаар яриагаа эхлүүлбэл?

-Сайн байна уу. Ерөнхийдөө дотооддоо үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхийн тулд энэ салбарыг сонгож эргэлт буцалтгүй ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд үйлдвэрийнхээ хүчин чадал, хүний нөөц зэргийг ббрсдийн чадлаараа нэмэгдүүлсээр ирсэн. Энэ онд ч гэсэн үйлдвэрийнхээ хүчин чадлыг дахиж нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Аливаа зүйлийг шинээр эхлүүлэхэд мэдээж олон хүндрэл бэрхшээл тулгардаг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Мэдээж хүндрэл бэрхшээл их тулгарсан. Хамгийн хэцүү нь анх энэ салбарыг сайн мэдэхгүй судалгааны журмаар л орсон болохоор чадахгүй зүйл олон байсан. Тухайн үед Шувуун фабрикийн энэ хавьд тахианы ферм байгуулах нь зөв юм шиг санагдаад тэгээд л сэтгэл шулуудсан даа. Тэгээд л туршлагатай хүмүүсээс асууж, өөрөө судалсаар байгаад фермээ өдий хүргэлээ. 

-Цаашид ямар, ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?

-Манай компани 2009 оноос жил бүр үе шаттайгаар нөөц бололцоондоо тулгуурлан дэд бүтцээ хөгжүүлсээр ирсэн. 2014 онд Чингис бондоос дэмжлэг аваад тоног төхөөрөмжөө шинэчилсэнээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор чанартайгаар өндгөө боловсруулдаг болсон. Жилд долоон сая 480 мянган өндөг, 21 тонн тахианы мах үйлдвэрлэж худалдаанд гаргаж байна.

-Бусад ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудтай хамтран дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж байсан. Энэ талаараа дэлгэрэнгүй яривал?

-Монголын компаниуд жил бүр хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа. Бидний хэтийн зорилго бол 2018 он гэхэд импортын  өндөг, тахианы махыг болиулж өөрсдөө дотоодынхоо хэрэгцээг хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Утас: 9907-8667, 9976-0550


 

 

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч 
  • өндөг 
  • наш
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?