• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. special

special

image

  • special
  • 2016-02-16 10:49:00
  • 1683
SHARE TWITTER

Монгол Улс барилгын материалын нийт хэрэгцээнийхээ тавин хувийг импортоор авдаг. Энэ нь барилгын материал үйлдвэрлэлийн хөгжил хоцорч байгааг харуулж буй. Тухайлбал, ванн, угаалтуурыг манай улс өнөөг хүртэл 100 хувь гаднын орнуудаас оруулж ирэн, импортоос хараат байсан. Тэгвэл Монголд анх удаа “Монгол ванн” констракшн импортыг орлохуйц ванн, угаалтуурыг үйлдвэрлэдэг нь үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаагын тод жишээ юм. Ингээд  Монгол ванн констракшны захирал Ж.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

 

- Монгол ванн констракшн хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?

- Манайх 2012 онд байгуулагдаж дөрвөн жилийн хугацаанд барилгын материалын зах зээлд импортын бүтээгдэхүүнийг орлох, өнгө загварын өргөн сонголттой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

- Хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна?

- Манай компани байгалийн чулуун ванн, угаалтуур, цонхны тавцан зэргийг үйлдвэрлэдэг.  Одоогоор 1.3-2 метрийн урттай 12 төрлийн ванн, жакузи, тавиуртай болон тавиургүй есөн төрлийн угаалтуур, гурав хүртэлх метрийн урттай тавилга, цонхны тавцанг хорь гаруй өнгөний сонголттойгоор үйлдвэрлэж байна.

- Сүүлийн жилүүдэд иргэд импортоор орж ирсэн ванныг хэрэглэхийн зэрэгцээ танай бүтээгдэхүүнийг өргөнөөр захиалж байгаа нь ажиглагдлаа.  Бүтээгдэхүүний онцлог давуу тал юу вэ?

- Мэдээж Монголдоо үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч төдийгүй  хэрэглэгчдэд илүү ойр гэдгээрээ онцлогтой. Манай компанийн гол давуу тал нь шахмал чулуугаар үйлдвэрлэж байгаа учир хуванцар, төмөр ванныг бодвол дулаан тусгаарлалт илүү байдаг. Энэ ч үүднээс хэрэглэгчид худалдаж авах нь илүү байдаг болов уу.

- Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас авдаг вэ?

- Аливаа үйлдвэрлэл оршин тогтнох гол үндэс суурь нь түүхий эд материал байдаг.  Тиймээс Монгол  ванн констракшн түүхий эдээ БНСУ-аас захиалж авдаг. Учир нь Монголд химийн үйлдвэр хөгжөөгүй учир өндөр технологитой барьцалдуулагч, уусгагч, будаг зэргийг БНСУ-аас авдаг юм. Харин гол түүхий эд болох чулуугаа эх орноосоо авч бүтээгдэхүүнэээ үйлдвэрлэж байна. Өнгөрсөн жилээс туршилт судалгааны ажил явуулсны үр дүнд амжилттай болж  үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн.   

- Жилд хичнээ ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

- Манай хамт олон сард 500-600, жилд долоон мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ байгуулагдсан цагаасаа бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж байгаагүй. Учир нь импортын бүтээгдэхүүн зах зээлд элбэг байгаагаас үүдэлтэй.

- Өнөөдрийн байдлаар та бүхэнд тулгамдаж байгаа ямар асуудал байна. Асуудлаас гарах гарцыг хэрхэн харж байгаа вэ?

- Ихэнх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд борлуулалтын асуудал ихээр тулгардаг. Барилгын материал үйлдвэрлэгчдийн хувьд ч борлуулалт тулгамдсан асуудлын нэг болсоор байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд хэрэглэгчдэд танигдах нь борлуулалттай шууд холбоотой. Гэхдээ манай компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаны үр дүнд бүтээгдэхүүний маань чанар олон нийтэд танигдаж худалдан авалт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тиймээс үндэсний томоохон бүтээн байгуулагч компаниуд эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжин туслан гүйцэтгэгчээр ажиллах бүрэн боломж байгаа.

- Үндэсний үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа танай хамт олонд ажлын амжилт хүсье.

- Баярлалаа.Та бүхэнд ч мөн ажлын амжилт хүсье.

Холбоо барих 88-11-82-29

                           88-01-26-88

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?