• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. special

special

image

  • special
  • 2016-01-23 18:23:00
  • 1448
SHARE TWITTER

Монгол Улсын анхны солонгорсон, иргэн, олон нийтэд хүрсэн үйл ажиллагаа өрнүүлж буй Баялаг бүтээгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 10 дугаар хурал өнөөдөр боллоо. Тус холбоо энэ жилийн төлөвлөгөөгөө гарган ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдөр  нэгдүгээр улиралд хийх ажлын талаар ярилцлаа. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа цаг үед хямралаас гарах боломжийг үндэсний үйлдвэрлэгчдэд тус холбоо  олгож буйг төрөөс дэмжин сайшаасан. Тиймээс Сум хөгжүүлэх санд төлөөлөгчөө оролцуулан, шийдвэр гаргахад санал оруулах эрхтэй болсон юм.  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлд салбар бүрийн төлөөлөл байдаг . 

Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн "Чиглэл" компанийн захирал Ц.Бумцэндээс хийх ажлынх нь талаар тодрууллаа.

"Сум хөгжүүлэх санд манай холбооноос төлөөлөл оролцох эрхтэй болсон. Тэрхүү санд оролцуулах төлөөлөгчдөө сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа. Мөн 21 аймаг цаашлаад сумдын салбар хорооны дарга нарын ажиллах зарчмыг тодорхойлох ажлыг бид хийж байна" гэв.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ажил өргөжин тэлсээр Баянзүрх дүүрэгт бизнес хөгжлийг дэмжих хөдөлмөр сургалтын төв үйл ажиллагаагаа өчигдөр нээсэн.

Тус дүүргийн салбар хорооны дарга Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б. Батдэлгэр "Баялаг бүтээгчдэд ур чадвартай хүмүүс хэрэгтэй байна. Тэднийг бэлтгэн сургахад Баянзүрх дүүрэгт байгуулагдсан Хөдөлмөр сургалтын төв дэм болно. Цаашид дүүрэг бүрт ийм төв байгуулж, салбар бүрт хэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч ажиллана" гэв. 

Байгуулагдаад удаагүй ч тус холбоо хүсэл сонирхлооро нэгдсэн гишүүдээр өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, үйл ажиллагаа нь улам өргөжин, 2016 онд баялаг бүтээгчдийн төлөө их зүйл хийхээр хичээн ажиллаж байна.

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгч 
  • холбоо
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?