• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. special

special

image

  • special
  • 2015-04-20 14:43:00
  • 1793
SHARE TWITTER

“Масс  Агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны гишүүдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө. Нийт зургаа дахь удаагаа явагдаж буй тус арга хэмжээнд одоогийн байдлаар 169 гишүүн үнэмлэхээ гардаж аваад байгаа юм байна.

"Фоксбур" өрхийн үйлдвэрийн менежер Г.Өлгий

-Ямар чиглэлээр хэдэн оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ?

-"Фоксбур" хэмээх өрхийн үйлдвэрлэлийг 1990 оноос хойш тасралтгүй явуулж байна. Манайх үслэг эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг. Мөн 8-10 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа бөгөөд хар, цагаан, шар үнэг, чоно зэрэг ангийн арьсаар малгай, шуба, хүрэм, гоёлын нөмрөг, цүнх, түлхүүрийн оосор зэргийг үйлдвэрлэн гаргаж байгаа.

-"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны албан ёсны гишүүн боллоо. Энэхүү холбоонд элсэхийн ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэхүү холбоо нь бид бүхэнд их үр дүнгээ өгөх байх гэж бодож байна. Учир нь бидэнд бүтээгдэхүүнээ сурталчилах, цааш нь олон нийтэд түгээх, үйл ажиллагааг танилцуулах ажил их дутмаг байдаг. 

"Хүрэл ундрам" ХХК-ийн захирал Ю.Батдэлгэр

-Компанийнхаа үйл ажиллагааг танилцуулахгүй юу?

-Манай компани чулуугаар бүх төрлийн хөрөг, жаазны бүх төрлийн сийлбэрийг хийдэг. Үйл ажиллагаа явуулаад 4-5 жил болж байна.

-"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоонд элссэнээр ямар үр дүн гарна гэж бодож байна вэ?

-Үүнээс гарах үр дүнг хүлээж байгаа. Энд ирснээр маш их зүйлийг мэдэж авлаа. Ер нь баялаг бүтээгчид биднийг нэгтгэсэн ийм төрлийн байгууллага, холбоо байдаггүй байсан. Тиймээс гишүүн болсондоо баяртай байна.

Түлхүүр үг:
  • баялаг бүтээгчдийг дэмжих холбоо
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?