Монгол улсад машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбар үүсгэн хөгжүүлж, импортыг орлох, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн багц бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох зорилгоор 2013 онд “Номин Холдинг” ХХК-ийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулсан.
Энэ үйлдвэр нь 2000м2 ашигтай талбай бүхий өөрийн үйлдвэрийн байртай, жилд 120 автобус угсарч үйлдвэрлэх хүчин чадалтай, захиалгаас хамаарч үйлдвэрлэлийг 2-3 ээлжээр зохион байгуулж хүчин чадлыг өсгөх боломжтойн дээр өөр өөр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэгэн зэрэг зохион байгуулах технологийн бололцоотой, техник зохион бүтээлт, тооцоолол, технологи, чанарын хяналтын чиглэлийн инженер техникийн ажилтнуудтай.
Ecobus J-800Т маркийн эко автобус нь порталь буюу дугуйн тэнхлэгээс доош байрласан тэнхлэгтэй, 2 гишгүүртэй шаттай, шал нь газраас 57 см дээш байрласан, нам шалтай, хийн нумтай тул бууж суухад эвтэй, явдал зөөлөн, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн зорчих боломжийг хангах нэмэлт төхөөрөмжөөр тоноглох техникийн боломжтой, хүндийн төв нь доор байрласан тул тогтворжилт сайнтай орчин үеийн мегаполис хотын зориулалтын автобус юм.
Дизель автобусны утааны хамгийн хортой нэгдэл болох азотын ислийг хоргүй, агаарын ихэнхийг бүрдүүлдэг азот N2 ба ус H2O болгох сонгомол үйлчилгээтэй катализатор бүхий экологийн Евро IV стандартын дизель хөдөлгүүртэй, одоо манай нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа DAEWOO BS-106 маркын автобустай харьцуулахад 2,3-18,0 дахин бага хорт бодис ялгаруулах тул “ЭКО АВТОБУС” гэж нэрлэсэн.
“Эколог бус” ХХК-ийн үйлдвэрлэж буй 41 хүний суудалтай Экобус J-800T автобус нь Монгол орны уур амьсгалын онцлогт тохирсон, агаарын бохирдлыг бууруулах, Евро-4 стандартын, хэрэглээнд бүрэн нийцсэн, тохилог, Солонгосын “Daewoo BS 106” автобуснаас давуу талтай тээврийн хэрэгсэл болсноороо бидний төдийгүй эх орны маань бахархал болж байна. Энэ үйлдвэр нь жилдээ 120 гаруй ийм автобус үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Facebook хуудас: www.facebook.com/ecologbus