Дэлхийн улс орнуудын төдийгүй, Монгол улсын худалдааны урсгал эрчимтэй нэмэгдэж байгаа энэ цаг үед харилцаа холбоог нэмэгдүүлэх, мөнгөний урсгалыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөтгөх үүднээс олон улсын арга хэмжээ ихээр зохион байгуулагдах болсон. Тэгвэл Монгол улсын газар тариалангийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулахаар Agro Expo 2023 олон улсын үзэсгэлэн энэ оны есдүгээр сарын 22-24 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч “Экспо Монгол” компанийн ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.
- Экспо Монгол ХХК нь хурал, арга хэмжээ, үзэсгэлэнг олон улсын түвшинд зохион байгуулдаг гэдгээрээ нийтэд танигдаж эхэлсэн. Он гарсаар хоёр ч үзэсгэлэнг маш амжилттай зохион байгууллаа. Дараагийн үзэсгэлэнгийнхээ талаар ярихгүй юу?
Экспо Монгол ХХК нь Монгол улсын бизнес, эдийн засгийн гол салбаруудад хамгийн чухал экспо, худалдааны үзэсгэлэн, шоу, нетворкингийн арга хэмжээг бий болгон, хөгжүүлэхийн зорьдог мэргэжлийн байгууллага. Бид жил бүр Mongolia Mining, Build Mongolia, Agro Expo, Beauty expo зэрэг салбар салбарын бизнесийг холбох, гүүр болох зарчмаар арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна. Эдгээрээс энэ намар олон улсын хөдөө аж ахуйн Agro Expo, уул уурхайн Mongolia Mining гэсэн хоёр үзэсгэлэнг зохион байгуулахаар бэлтгэлээ ажлаа хангаж байгаа.
- Agro Expo 2023 үзэсгэлэнгийн онцлогийн талаар яривал. Ер нь ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд оролцох боломжтой вэ?
Agro Expo 2023 үзэсгэлэн нь Монголын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамгийн чухал үзэсгэлэн юм. Монголын дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүнд хэрэглэх тоног төхөөрөмж, дэлхийн шилдэг үр тариа, хүнсний ногооны сортууд, мал амьтны үүлдэр зэргийг танилцуулан, үйлдвэрлэгчийг хэрэглэгчтэй, нийлүүлэгчийг худалдаачинтай, импортлогчийг дотоодын зах зээлтэй, дотоодын хөдөө аж ахуй, хүнсний экспортлогчийг гадаад зах зээлтэй уулзуулах, хамтын маркетингийн чухал арга хэмжээний нэг байх болно.
Монгол оронд хөдөө аж ахуйн салбарыг орчин үеийн хандлагад нийцүүлэн хөгжүүлэх нь манай үзэсгэлэнгийн бас нэг зорилго. Тийм учраас Ago Expo үзэсгэлэнд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тэдгээрийн шилмэл сортууд, газар тариалангийн машин механизм, тоног төхөөрөмж, хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, ногоо, үр тарианы бордоо, мал аж ахуйн бүтээгдэхүүн, мах, сүүний чиглэлийн малын үүлдэр угсаа, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмж, малын тэжээл, органик хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулна.
- Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч байгууллагууд тодорсон байгаа юу. Олон улсын байгууллагуудын оролцоо хэр байна?
Үзэсгэлэнд маань энэ жилээс Хятад, Солонгос, Герман, Орос, Малайз, Америк, Сингапур зэрэг орнуудын 100 орчим компани оролцож, Монголын хөдөө аж ахуйн салбарт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулна.
Agro Expo үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Мөнх Ногоон тал ХХК, Күбота Монголиа ХХК, Энсада Трактрон ХХК, дэмжигч байгууллагаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар, Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо хамтран ажиллаж байгаа бол мэдээллийн түншээр Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн холбоо, Шинэ Өсөлт сэтгүүл, Agronews.mn дэмжин ажиллаж буйд талархаж байна.
- Газар тариалангийн чиглэлийн үзэсгэлэн өөр оронд хэр их зохион байгуулагддаг вэ. Манай орны нөхцөлд Agro Expo 2023 үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байна?
Хүнс хөдөө аж ахуйн салбар бол аль ч орны эдийн засгийн амин чухал салбар шүү дээ. Тиймдээ ч дэлхийн бүх улсад хөдөө аж ахуйн үзэсгэлэн зохион байгуулагддаг. Монгол улсын тухайд хөдөө аж ахуйн салбар дотоодын хүнсний хэрэгцээг хангах гол салбараас гадна гадаад зах зээл дээр өөрийн давуу талаа ашиглан, өрсөлдөх чадвараа хөгжүүлж, экспортын орлого их хэмжээгээр олох боломжтой чухал салбар гэж боддог.
- Улсын эдийн засгийг бүрдүүлэгч томоохон хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй хөдөө аж ахуйн салбар. Энэ салбарын бүхий л хэсгийг нэгтгэн үзэсгэлэн зохион байгуулж байгаа нь аль аль талдаа үр өгөөж өндөртэй гэж харж байна. Тэгвэл үзэсгэлэнгээр дамжуулан оролцогч байгууллагуудад төдийгүй Монгол улсад ямар давуу тал, боломжууд бий болох вэ?
Монгол улсын хөдөө аж ахуйн салбар бол эдийн засгийн нэг үндсэн салбар боловч дэлхий дахины хөгжлийн чиг хандлагаас ихээхэн хоцрогдсон учраас өрсөлдөх чадвар сул байна. Олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй учраас энэ салбар дахь асар их боломжийг ашиглаж чадахгүй байна гэж хэлж болно.
Асар уудам газар нутаг, хүн амын тооноосоо 20 гаруй дахин их мал сүрэг, ашиглагдаагүй асар өргөн атар газар, мал аж ахуйн эртний уламжлал, дэлхийн том зах зээлд ойрхон байгаа зэрэг нь Монгол улсыг хөдөө аж ахуйн салбараар дэлхийд өрсөлдөх, дэлхийн зах зээлд органик хүнс нийлүүлэгч орон болон хөгжих боломжтойн баталгаа юм.
Цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэн дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломжтой болгохын тулд энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, технологийг шинэчлэн, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай. Чухамхүү эдгээр зорилтыг хэрэгжүүлэх, салбарын бизнес эрхлэгчдэд хөгжлийн шинэ боломж олгохын тулд бид Agro Expo олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.