• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2023-05-19 16:38:56
  • 890
SHARE TWITTER

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан “Сэрвэн Од” ХХК-ийн захирал Ж.Зоригоо болон “Эко эрдэнэ” ХХК-ийн менежер Н.Эрдэнэцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар холбооны хийж хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар  санал солилцож, байгалийн цэвэр органик жимс, жимсгэнийн шүүс үйлдвэрлэгч “Эко эрдэнэ” ХХК, даршилсан бүтээгдэхүүн “Сор” кимчи үйлдвэрлэгч “Сэрвэн-Од” ХХК-иуд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ.
ББДХ-нд гишүүнээр элссэнээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, олон салбарын үйлдвэрлэгч, баялаг бүтээгчидтэй харилцан туршлага солилцох, салбарын мэдээ мэдээллээр цаг алдалгүй хангагдах боломж, гарц нээгдэх зэрэг давуу талуудтай.
Мөн энэ үеэр “Сэрвэн-Од” ХХК-ийн захирал Ж.Зоригоо холбооны үйл ажиллагааг дэмждэгээ илэрхийлэхийн сацуу цаашид зохион байгуулагдах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ хэлсэн юм. Түүнчлэн “Эко эрдэнэ” ХХК-ийн менежер Н.Эрдэнэцэцэг баялаг бүтээгчидтэйгээ нэгдэж бизнес түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?