• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2023-04-13 11:00:00
  • 760
SHARE TWITTER

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зориулалтаар нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас 13 хувийг хүүгийн хөнгөлөлтэйгээр олгохоор шийдвэрлэсэн. Мөн "Үндэсний үйлдвэрлэлийг төрийн худалдан авах ажиллагаагаар дэмжих "Эх оронч худалдан авалт"-ыг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ болон Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч байна.

Энэ хүрээнд хөдөлгөөн санаачлагч, бодлого хэрэгжүүлэгч, арилжааны банкууд, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон "Хүнсний хангамж, аюулгүй байдлаа хангах гарц шийдэл" хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт хөдөлгөөн санаачлагчийг төлөөлөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, бодлого хэрэгжүүлэгч талаас ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул, зээл олголтийг хариуцах арилжааны банкуудыг төлөөлөн "Хаан банк"-ны эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар, үндэсний үйлдвэрлэгчдийг төлөөлж "Метагро" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр оролцож хүнсний хангамжаа сайжруулах, хүнсээрээ дамжуулж үндэсний аюулгүй байдлаа хамгаалах гарц шийдэл, арга замуудын талаар нээлттэй ярилцлаа.

Хэлэлцүүлгийг 2023.04.19-ний Лхагва гарагт 25-р суваг телевизээр хүлээн авч үзнэ үү.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?