• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

  • now
  • 2023-01-14 21:00:00
  • 1066
SHARE TWITTER

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хүнсний үйлдвэрүүд, эрчимжсэн хөдөө аж ахуйн фермүүдтэй танилцаж байна. Өнөөдөр /2023.01.14/ өдөрт 6-8 литрийн сүү гардаг, хоёр жилд гурван удаа төллөх боломжтой Альпин үүлдрийн ямаан фермийн төслийг эхлүүлээд буй "Нарго Грийн" компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

"Нарго грийн" ХХК нь олон улсын стандартад нийцсэн сүүний чиглэлийн ямааны ферм байгуулан, шим тэжээллэг Альпин ямааны сүүгээр Улаанбаатарын зах зээлийг хангаж улмаар хуурай сүүний үйлдвэр, ямаан сүүний кластер, сүүний гарцыг нэмэгдүүлэн дотооддоо төдийгүй гадагшаа экспорт хийж олон улсын зах зээлд гарах, экспортын бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тавин энэхүү төслөө эхлүүлжээ.

"Нарго грийн" ХХК-ийн зөвлөх Б.Наранцацралт: Франц улсаас Альпин үүлдрийн нийт 300 ямааг импортлон оруулж ирэн үржлийн эх сүргийг бүрдүүлж, эрлийзжүүлэлгүй цэврээр үржүүлэн саалийн ямааны эрчимжсэн фермийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Одоогийн байдлаар ямаагаа оруулаад ирсэн. Сүүний фермээ бүрэн ашиглалтанд оруулах төслийн ажилдаа явж байна. Төслийн ерөнхий төлөвлөгөө бэлэн болсон. Одоо манай төсөлд хамтран ажиллах түншлэгч, иргэдтэй бид нар хамтран ажиллахаар төлөвлөж байна. Цаашлаад эх нутгийн ямаатай эрлийзжүүлэн монгол орны уур амьсгалд тэсвэртэй сүүний гарц сайтай нутгийн ямааг бий болгохоор зорьж байна.

Ямааны сүү нь үхрийн сүүтэй харьцуулахад их уурагтай бөгөөд уургийн бүтэц нь хөхний сүүтэй илүү төстэй байдаг. Түүнчлэн, ямааны сүүн дэх кальцийн хэмжээ их байдаг. Ямааны сүүн дэх тослог нь биед шингэн энерги болохдоо илүү амархан бөгөөд бага хуримтлагддаг байна. Энэ нь нярайн өтгөн хаталтаас сэргийлж, кальцийн шингэлтийг нэмэгдүүлдэг бөгөөд зүрхийг эрүүл байлгаж, гэдэсний ашигтай бактер үржихэд эергээр нөлөөлдөг. Мөн оюун ухаан, тархины эрүүл мэндэд тустай.

 
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?