• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. now

now

image

  • now
  • 2021-12-14 13:45:00
  • 1341
SHARE TWITTER

Жил бүрийн 12-р сарын 16-ны өдөр Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөн тэмдэглэлт өдөр тохиодог бөгөөд энэ жил манай улс түүхт 100 жилийн ойтойгоо золгож байна. Энэхүү ойн арга хэмжээг 12-р сарын 15, 16-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль хамтран зохион байгуулах гэж байна.  
 

 

Худалдааны салбарын ололт амжилт, түүхийн сургамж, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэж, салбарын бодлого, зохицуулалтад тусгах санал, зөвлөмжийг боловсруулах зорилгоор 2021 оны 12-р сарын 15-ны өдөр “Монголын Худалдаа 100 жилд: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Тус хурал “Худалдаа”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” гэсэн үндсэн хоёр салбар хуралдаантай.

Энэ хуралд Монгол, Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНХАУ-ын төрийн байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвийг төлөөлсөн ажилтан, судлаачид оролцож, нийт 21 илтгэл танилцуулж, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Хурлыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

Харин 12-р сарын 16-ны өдрийг Худалдааны салбарын бүтээлийн өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрөөх гэж байна. Энэ хүрээнд 100 жилийн ойн арга хэмжээнд зориулан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулдаг худалдааны салбарын өнгөрсөн түүхийн үйл явц одоо болон ирээдүйн хөгжлийн ойлголтыг багтаасан “Худалдааны түүхийн сургамж” номын нээлт болно. Тус бүтээлийг Монгол Улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор Б.Шаравсамбуу эмхтгэн гаргасан бөгөөд энэ өдөр уншигчдын гарт хүргэх юм.

Түүнчлэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Нагнайдоржийн бүтээсэн “Худалдааны салбарын 100 жил” хэмээх түүхэн баримтат киноны нээлт болно. Мөн Монгол шуудан ХК-аас бүтээсэн “Худалдаа, үйлчилгээний салбарын 100 жил” сэдэвт шуудангийн марк, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас худалдааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулна.  

Эх сурвалж: ХХААХҮЯам

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?